Үзсэний дараа нэг хэсэгтээ л мартагдахгүй толгойд бодогдсоор байх 15 сонирхолтой гэрэл зураг

0

Хүн төрөлхтөн бид үнэхээр гайхалтай орчлон ертөнцөд амьдарч байна! Хүний гараар бүтээгдсэн эсвэл байгалиас заяагдсан нь үл хамааран бидний сонирхлыг татах зүйлсийн тоо хэмжээнд хязгаар үгүй. Өнөөдөр цуглуулсан мэдээллүүд үүнийг батлан харуулж байна.

Энэ гэрэл зургийг хараад усан санд харь гарагийн хүн сэлж байна гэж бодогдоно. Үнэн хэрэгтээ NBA-гийн хамгийн өндөр тоглогч Мануте Бол (бурхан болсон) усанд сэлж байгаа юм. Түүний биеийн өндөр 232 см, жин 100 кг байжээ.

 

Энэ гэрэл зураг дээр юу дүрсэлснийг та таа л даа. Хүзүүний тавиур гэдгийг та гадарлах ч үгүй. Египетийн баян угсаатнууд дэрний оронд үүнийг хэрэглэдэг байжээ

 

Оюутны байр эсвэл бага талбайтай байртай нэг айлын хүүхдийн өрөө гэж та бодсон уу? Үгүй ээ, Шведийн шоpонгийн камер байгаа юм

 

Зэрвэс харахад зүгээр л нэг үрсэлгээ гэж бодогдоно. Үнэндээ бол үрсэлгээ л дээ, гэхдээ эрдэмтэд сарнаас олж ирсэн хөрсөнд суулгасан гээд та бод доо

 

Байгалийн гайхалтай бүтээл: Goniurellia tridens ялааны далавчнаас шоргоолжны дүрс харж болно

 

Игуана гурван нүдтэй. Гурав дахь нүд нь гүрвэлийн дагзан дээр байрладаг. Үнэндээ тэр нүдээрээ юм олж харахгүй гэхдээ хөдөлгөөн болон гэрлийг мэдэрдэг ажээ

 

1958 оны тансаг зэрэглэлийн Golden Sahara II машин, Neotano дугуй нь мөн гэрэлтдэг

 

Мадагаскарт харь гарагийн нутаг шиг харагдмаар нэгэн байгалийн үзэсгэлэнт газар бий – Цинги-де-Бемарах дархан цaазат газар байрлах ширэнгэн ойн “төөрдөг байшин”

 

Румыний нийслэл Бухарест хотод ийм нэгэн үлгэрийн гэмээр байшин байдаг

 

Египетийн дизайнер Хассан Рагаб хиймэл оуюн ухааны тусламжтайгаар модон дээр нэгэн давтагдашгүй төслийг хэрэгжүүлж чаджээ

 

Хятад залуу Хуан Гофу 4 настайдаа осолд орж гараа тайруулахад хүрчээ. Тэр зураач болох хүсэл мөрөөдөлтэй байсан тул амаараа зураг зурж сурсан байна

 

Үнэхээр гайхалтай мод, барилгын цонхыг хүрээлэн ургасан үзэсгэлэнтэй мод. Байгаль – авьяаслаг дизайнер юм

 

Дэлхийн улс орнуудаар аялж байх ёстой гэдэгтэй хэн ч санал нийлнэ. Учир нь үлгэрийн юм шиг ертөцнийг өөртөө нээх боломж шүү дээ – энэ удаад хөлдсөн хүрхрээгээр хэн нэгэн аялжээ

 

Аварга том хэмжээтэй скат загасыг Меконг голын загасчид барьжээ

 

Бас нэгэн гайхалтай гэрэл зураг: Курдистанд байдаг Эль-Амадия хот. Ойролцоогоор МЭӨ 3000 онд үүссэн эртний суурин газар юм. Хот тэлэх боломжгүй, учир нь далайн түвшнээс 1400 метрийн өндөрт байрлах уулын орой дээр байрладаг хот

22
ГоёГоё
12
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *