Төвдийн сургаалаар хүүхдийг хүмүүжүүлэх 4 үе шат

2

Төвдийн ард түмэн тэвчээртэй, амьдралыг харах өөрийн гэсэн гүн ухаантай. Хүүхдийн хүмүүжлийн асуудалд онцгой “төвд арга барил” байх бөгөөд энэрэнгүй, эцэг эхдээ энэрэлтэй, бие даасан, зөв шийдвэр гаргах чадвартай хүвь хүн болгон хүмүүжүүлэхэд чиглэжээ.

Төвдийн сургаалаар хүүхдийг 4 үе шаттайгаар хүмүүжүүлнэ.

Эхний шат: 5 нас хүртэл

Төвдийн хүмүүжлийн системээр энэ үе шатанд хүүхэдтэй яг л “хаан шиг” харьцах хэрэгтэй. Хүүхдэд ямар  нэгэн хориг тавихгүй, тэр дундаа шийтгэж огт болохгүй.

Хүүхэд энэ насандаа маш сониуч байдаг, дэлхий ертөнцийн бүх зүйлийг таньж мэдэхийг хүснэ. Гэхдээ өөрийн туршлага суугаагүй, логик сэтгэлгээ нь бүрэн хөгжөөгүй үе. Тийм учраас буруу эсвэл аюултай зүйл хийж байвал айсан дүр төрх гаргаж өөр зүйлд анхаарлыг нь хандуулна. Сэтгэл хөдлөл – хүүхдийн маш сайн ойлгох хэл.

  • Энэ насанд нь хүүхдэд байнга хориг тавиад байвал хүүхдийг амьдралын идэвхгүй зүгээр нэг үгэнд ордог хүн болгон хүмүүжүүлнэ.

 

2 дахь үе шат: 5-10 нас

Энэ үе дээр нь хүүхэдтэй яг л “харц шиг” харьцана, гэхдээ ямар нэгэн харгислал байх ёсгүй. Энэ үед хүүхдийн оюун ухаан, логик сэтгэлгээ хөгжиж ирээдүйн хувь хүн болон төлөвших үндэс тавигддаг.

Хүүхдэд төрөл бүрийн даалгавар өгөх, даалгавар хэрхэн гүйцэтгэж байгааг хянах, даалгавар гүйцэтгээгүйгээс үүдэж гарах үр дагаврыг таниулж ойлгуулах хэрэгтэй. Ингэснээр хүүхэд өөрийнхөө үйлдэлд хариуцлага хүлээж сурна, сайн зүйлд тэмүүлж, муу зүйлээс зугтаах ёстойг ойлгоно. Энэ насанд хүүхдэд мэдлэг өгч эхэлнэ: шинэ зүйлийг маш хурдан сурч чадах нас юм.

  • Энэ насанд нь яг л “хаан шиг” харьцсан хэвээр байвал хөдөлмөрлөх, хариуцлага хүлээх чадваргүй нэгэн болж хүмүүжнэ.

 

3 дахь үе шат: 10-15 нас

10-15 насны хүүхэдтэй “үе тэнгийнхэн юм шиг” л харьцах хэрэгтэй. Та амьдралын илүү туршлага, мэдлэгтэй, гэхдээ хүүхэд өөрийнхөө амьдралын байр суурь, хүчээ мэдэрч ёстой.

Үүнд нь та туслах ёстой хүний нэг: зөвлө, үзэл бодлыг нь асуу, бие даах хичээл зүтгэлийг нь дэмж. Хориглох, тушаахын оронд өөрийн биеэр үлгэрлэн харуул, хүүхэд таниас сэтгэн бодох, биеэ авч явах байдлыг харж байх ёстой.

  • Хэрвээ бүх зүйлийг нь хориглоод байвал харилцаа муудаж хүүхэд аюултай байдалд орж мэднэ. Эсрэгээрээ, байнга хамгаалаад байвал өөртөө итгэлгүй, бусдын үзэл бодлоор амьдрах нэгэн болно.

 

4 дэх үе шат: 15 нас болон түүнээс дээш

Энэ үе дээр хүүхэд аль хэдийн хувь хүн болж төлөвшсөн байдаг. Одоо түүнд хүндэтгэлтэй хандаарай, хүмүүжүүлэх бус зөвлөгөө өгнө. Одоо та өөрийнхөө хүч хөдөлмөрийн үр шимийг харах цаг болсон: хүүхэд тань өөрийгөө хүндэлсэн, эцэг эхдээ энэрэлтэй нэгэн болжээ.

55
БахархмаарБахархмаар
17
ГоёГоё
11
ТэнэглэлТэнэглэл
10
ГайхмаарГайхмаар
10
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
3
Ха ХаХа Ха
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Oyunchimeg Sambuu

    Oyunchimeg Sambuu

    2018/04/05 at 10:18

    Tuvdeer humuujvel tuvdiin ireedui ugtah bgui

  2. CH Zaya

    CH Zaya

    2018/04/05 at 10:37

    tuvduud oorsdoo giisen giiguulsen n haaa bgaan

  3. Bayrmaa Batmunh

    Bayrmaa Batmunh

    2018/04/05 at 10:42

    N

  4. Булган Хангай

    Булган Хангай

    2018/04/05 at 10:43

    Oyun-Erdem Jiidee

  5. Bolor BstSma

    Bolor BstSma

    2018/04/05 at 11:15

    Энэ их олон орных болж хувирч байх юм аа, гарал үүслээрээ.

  6. Steel Victory

    Steel Victory

    2018/04/05 at 18:24

    shashin negt tuvduud bilee

  7. Ayalguu Negun

    Ayalguu Negun

    2018/04/05 at 18:48

    yaduu buurai ornii huuhed humuujuleh arga barilas surad yahweedee…ewrei humuusiin huuhed osgoh arga hamaagui dr…uhaan humujlere urgelj yalgardag humus bzde.

  8. Enhtuul Batnyam

    Enhtuul Batnyam

    2018/04/06 at 11:03

    Eddy NJ

  9. Sanamsr Medemsr

    Sanamsr Medemsr

    2018/04/08 at 14:41

    Yaduu buirai gdgeni ene shaltgaanaas boloogui bh gj bodoj bna harin ene humuus busadtai eyeldeg hundetgeltei tevcheertei bas dugaalaj hartsadgui tiim humuus baidag bas ih tusarhuu humuus olon jil olon tuvd humuustei haritsaj bgaa bolhoor sain medeh yum bna tednii zan chanariig

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *