Эмч нар дараах 5 төрлийн өвчнийг үнэртээд л шууд оношилж чаддаг. Амнаас үнэртэх үнэр нь тухайн хүний эрүүл мэндийн байдлыг илтгэдэг байна

2

Үнэртэх мэдрэмж – бидний хувьд жирийн л зүйл. Бидний эргэн тойронд олон төрлийн үнэр бий – нарийн боовны газрын, кафегаас ханхийх тааламжтай үнэр, машинаас ялгарах эвгүй муухай хийн үнэр, нийтийн унаагаар зорчих үед бусдын түрхсэн үнэртэн.

frantic00 / Shutterstock.com

Үүнээс гадна бид бүгд өөрсдийн гэсэн үнэртэй байдаг. Механикч хүнээс машины тос үнэртэнэ, үсчингээс – үсний лак, эмийн санчаас – эм, тариа үнэртэнэ.

Хүнээс үнэртэх зарим нэг үнэр тухайн хүний эрүүл мэндийн тухай ихийг өгүүлдэг гэдгийг та мэдэх үү? Тэрхүү үнэр чухам ямар асуудлыг илэрхийлж байна вэ?

 

Эмч нарын үнэрээр нь оношилж чадах 5 өвчин

1. Бөөрний дутагдал

phugunfire / Shutterstock.com

Энэ тохиолдолд амнаас аммиакийн үнэр үнэртдэг. Бие махбодь өөрт хэрэгтэй шим тэжээлтэй бодисоо хангалттай авч чадахгүй байгаагаар энэхүү шинж тэмдэг тайлбарлагдана. Бөөрний хэвийн үйл ажиллагаа алдагдсан тул биеэс өөрт хэрэггүй бодисыг гадагшлуулж чадахгүй байгаатай холбоотой ажээ.

 

2. Элэгний дутагдал

Emily frost / Shutterstock.com

Идээрхүү, чихэрлэг үнэр амнаас үнэртэнэ – элэгний асуудал байгааг илтгэх нэг шинж тэмдэг юм. Өөр бусад шинж тэмдгүүдээс дурдвал:

  • Арьс шаргал туяатай болох
  • Хэвлийгээр хөөх
  • Уймраа болох, орон зайн баримжаа алдах
  • Хөл хавагнах

 

3. Тархмал хатуурал

VGstockstudio / Shutterstock.com

Энэ хүнд өвчнийг оношлоход амьсгалаас дэгдэмхий органик нэгдлийн шинжилгээ авдаг. Судлаачдын батлан хэлж байгаагаар бол тархмал хатуурал нь амнаас хурц үнэртэх үнэрээр илэрхийлэгдэж болно ажээ.

 

4. Чихрийн шижин

Eviart / Shutterstock.com

Чихрийн шижингээр шаналж байгаа хүмүүсийн амнаас муудсан алимны үнэр үнэртдэг байдаг. Зарим нь бүр принтерийн хор, шархны лент эсвэл шүршүүрийн шинэ хөшигний үнэртэй ч зүйрлэдэг. Мөн амнаас ацетоны үнэр үнэртэж байвал чихрийн шижинтэй холбоотой байх нь бий.

 

5. Шизофрени

Simone van den Berg / Shutterstock.com

Сэтгэл санааны энэ хүнд өвчнийг ч мөн адил амнаас үнэртэх үнэрийн шинжилгээгээр тодорхойлдог байна.

 

Бодит тохиолдол

Британийн Жой Милн Паркинсоны өвчнийг үнэрээр нь тодорхойлж чаддаг болжээ. Энэ эмэгтэй олон жил уг өвчнөөр шаналж байгаа хүнийг амнаас үнэртэх үнэрээр нь тодорхойлоод зогсохгүй мөн уг өвчнөөр өвдөх магадлалтай хүнийг ч хэлж чаддаг байна.

Chinnapong / Shutterstock.com

Өвчтэй нөхрийнхөө футболкноос үнэртэх тэр л үнэрээр Паркинсоны өвчнийг хэлж чаддаг болсон гэж бүсгүй ярьжээ. Тэр эвгүй үнэрийг Паркинсоны өвчнөөр шаналж байгаа бусад хүмүүсээс ч үнэрлэж эхэлсэн гэдэг.

Үнэртэх мэдрэмж – хүчтэй мэдрэмж бөгөөд цаг тухайд нь анхаарч чадвал хүнд өвчнийг ч эрт илрүүлж эмчилгээг эхлүүлэх боломжтой ажээ. Тийм учраас өөрөөсөө болон ойр дотнын хүмүүсээс үнэртэх эвгүй үнэрийг анхааралгүй орхиж огт болохгүй нь.

31
ГайхмаарГайхмаар
6
ГоёГоё
5
Ха ХаХа Ха
4
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Ууганцэцэг А.

    Ууганцэцэг А.

    2020/02/18 at 08:21

    Хатнаа Дэди

  2. Zanaa Jurmed

    Zanaa Jurmed

    2020/02/18 at 08:42

    Dorjo Bekhbat, Uyanga Kh

  3. Sun KS

    Sun KS

    2020/02/19 at 09:46

    Muuhai yner gardag hyntei yariltdahad hetsyy bdag oorsdoo mederdeggyo bh daa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *