Яагаад өвлийн улиралд аянга бууж, цахилгаан цахидаггүй вэ?

1

Өвлийн улиралд аянга цахилгаан гэж байдаггүй. Энэхүү байгалийн үзэгдэл нь ихэнхдээ хавар, зуны цагт л их тохиолддог билээ. Чухам ямар шалтгаанаас ийм байдгийг нь хамтдаа мэдэж авцгаая.

Физикчдийн хэлж байгаагаар бол борооны үүлэнд ихээхэн хэмжээний уур бий болж, зарим нэг нь усны дусал болон мөсний ширхэг болж хувирдаг. Ийм үүлний дээд хэсэг 7 км-ийн өндөрт байж болох бол доод хэсэг нь газраас 500 метрээс 1 км-ийн өндөрт байрладаг байна.

Үүлэн дэх мөсний хэлтэрхий нь газраас ирэх халуун агаарын дээш чиглэсэн урсгалын нөлөөнөөс болж байнгын хөдөлгөөнд байдаг гэнэ. Жижигхэн, хурдан хөдлөх иймэрхүү мөсөн хэсэг нь дээш үүлний дээд хэсэг рүү чиглэн хөдлөхдөө байнга том хэсгүүдтэйгээ мөргөлдөнө. Ийм мөргөлдөөн болгоны явцад цахилгаанжих үзэгдэл бий болж зарим хэсэг нь (том хэсэг) эерэг цэнэгээр, нөгөө хэсэг нь (жижиг хэсэг) сөрөг цэнэгээр цэнэглэгдэнэ.

pixabay.com

Нэмэх буюу эерэг цэнэгтэй хэсэг үүлний дээд хэсэгт очиж, харин сөрөг цэнэгтэй хэсгүүд доод хэсэгт байрлана. Халуун агаарын дээш чиглэсэн урсгалын кинетик энерги нь цахилгаан энерги болж хувирах бөгөөд энэ явц нь аянга цахилгаан цахих үндэс болж өгдөг юм.

Тэгэхээр борооны үүл бий болохын тулд агаарын халуун, чийгтэй урсгал газраас дээшлэх хэрэгтэй болох нь. Агаарын хэм ихсэх тусам үүлэн дэх хуримтлагдсан уурын чийгшил нэмэгдэж зуны цагт дээд хэмжээндээ хүрдэг билээ.

Агаарын дээш урсах урсгалд нөлөөлөх нөлөө нь агаарын хэмийн ялгаа бөгөөд газарт агаар хэдий чинээ халснаас шалтгаалан энэ ялгаа их байна. Өөрөөр хэлбэл агаарын урсгал хамгийн халуун дулаан цагт хамгийн их байх нь. Тийм учраас аянга цахилгаан нь хавар зуны цагт их байдаг билээ.

Гэхдээ өвлийн цагт дулаан далай бүхий орчноос халуун, чийгтэй ихээхэн хэмжээний агаар ирвэл тэр нь борооны үүл бий болох нөхцөл болж болно.

pixabay.com

Иймэрхүү аянга цахих үзэгдэл өвлийн улиралд Оросын төв хэсэгт анзаарагдах бөгөөд цастай холилдсон байдаг байна. Кубань, Ставрополийн хязгаар, Кавказ мэтийн газарт иймэрхүү үзэгдлийг 12 сараас 2-р сарын хооронд нэг бус удаа харж болно.

Мэргэжилтнүүд Японы баруун хойд хэсгээр өвөл цагт аянга цахилгаан цохих нь зун цагаас илүү их байдаг гэдэг. Энэ цаг үед тухайн хэсэгт Зүүн-Хятадын тэнгисийн халуун урсгал нь туйлын, дорнод Сибирийн хуурай агаарын урсгалтай мөргөлдөнө. Ийм нөхцөлд нам дор байрлах урт үргэлжилсэн үүл нь борооны үүл болдог байна. Түүнээс гарах ихэнх аянга цахилгаан далай дээр буух ба хуурай газарт тун цөөхөн аянга ажиглагддаг ажээ.

17
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Oyunaa Oonoo

    Oyunaa Oonoo

    2020/02/18 at 21:35

    Битгий дэмий юум солиороод бай.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *