Казакстан залуу найз охиныхоо өмнөөс шалгалт өгөхийн тулд эмэгтэй хүн шиг хувцаслажээ! Хайр дурлалынхаа төлөө бүхнийг хийнэ гэдэг л энэ байх даа…

1

Хайр дурлал биднийг солиотой гэмээр зүйлс хийхэд хүргэдэг. Бид Ромео, Жульетта болон Энтони, Клеопатра, Ланселот ба Жиневер нарын хайр дурлалын түүхийн талаар сонсож байсан боловч, эдгээр нь орчин цагийн залуусын хайр дурлалтай харьцуулахад тэс өөр зүйл юм. Гэхдээ саяхан Казакстанд нэгэн хачирхалтай явдал болжээ. Их сургуулийн 20 настай оюутан залуу хайртай гэдгээ баталж, 17 настай найз охиныхоо төлөө зоригтой шийдвэр гаргасан байна.

Эх сурвалжууд найз охиных нь нэрийг нууцалж байгаа ба тэрээр их сургуульд элсэн орохын тулд өгөх ёстой шалгалтандаа маш их санаа нь зовж байжээ. Түүний найз залуу болох Аяан Задемов найз охиндоо туслаж болох бүхий л аргыг эрж хайсан бөгөөд үр дүнд нь хиймэл үс зүүж, бага зэрэг нүүрээ будаад, цагаан бариу цамц болон саарал өнгийн юбка өмсөж, найз охинтойгоо адилхан болоод түүний өмнөөс шалгалт өгөхөөр шийдсэн байна.

Шалгалтын комисс түүнийг хараад нэг л биш санагджээ. Аяаныг ярьж эхлэх үед тэд түүнийг эрэгтэй болохыг нь мэдсэн байна

“Бид эхэндээ өөр эмэгтэй хүн оронд нь шалгалт өгөхөөр ирсэн юм байх даа гэж сэжиглэж байв. Гэвч эрэгтэй хүн болохыг нь олж мэдсэн. Түүнийг ярьж эхлэх үед л шууд гадарласан. Тэр өндөр дуугаар ярьсан учраас эрэгтэй гэдэг нь мэдэгдсэн.” хэмээн шалгалтын комиссын ажилтан хэлжээ.

Замедовыг багагүй мөнгөөр торгожээ. Гэхдээ тал мөнгийг нь түүний найзууд нь болон мөн нэгэн бизнесмен төлж тусламжийн гараа сунгахаар болжээ. Энэ талаар тэд ингэж хэлсэн байна:

“Энэ явдал жаахан тэнэг байсан ч, романтик санагдсан. Заримдаа хайр дурлал биднийг тэнэг зүйл хийхэд хүргэдэг шүү дээ. Би найз залуугаа тийм л романтик байгаасай гэж хүссэн.”

“Тэрэнд над шиг ийм зоригтой, өөрийнх нь төлөө бүхнийг даван туулах чадвартай нэгэн байгаад баярлах хэрэгтэй.”

Торгуулийн бараг тал хувийг нь төлөхөд тусалсан бизнесмен Олзхас Худайбергенов хосуудын романтик байдлыг хараад биширчээ. “Замедовын энэ эрэлхэг дайчин зан чанар одоо цагт олон бүсгүйчүүдэд хэрэгтэй.” гэж тэр хэлсэн байна.

Нөгөөтэйгүүр түүний найз охиныг шалгалт өгөхийг нь хориглосон бөгөөд ирэх жилийг хүлээхээс өөр аргагүй болжээ.

Та энэ явдлын талаар юу гэж бодож байна? Хэрэв та Замедовын оронд байсан бол найз охиныхоо төлөө ингэх байсан уу?

18
ГоёГоё
13
Ха ХаХа Ха
4
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Chinbat JC Jamiyan

    Chinbat JC Jamiyan

    2020/02/18 at 12:57

    Bebe, chinii omnoos arai l ingej orooguide haha

  2. Tumen Minsel

    Tumen Minsel

    2020/02/19 at 04:30

    Казакстан гэдэг үндэстэн бий болоо юу

  3. С. Сарнай

    С. Сарнай

    2020/02/19 at 10:22

    Jagaa SK bi usee jijken blgod orhu yahu 😂

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *