Хүүхдийнхээ аюулгүй байдлын төлөө заавал зааж өгөх ёстой 7 зүйл

2

Хүүхдэд аюул осол алхам тутамд нь заналхийлж байдаг билээ. Тийм учраас эцэг эх бидний хамгийн гол зорилго бол тэднийг тэрхүү аюулаас урьдчилан сэргийлж сургах явдал юм.

Эцэг эх хүүхэдтэйгээ цуг байхад бүх зүйл ойлгомжтой бол харин хүүхэд сургуульдаа явах, ирэх болон гэртээ ганцаараа байх, гадаа гарч тоглох үед ямар зүйл болж болох вэ?

Хүүхдэдээ энэхүү 7 төрлийн урьдчилан сэргийлэх аргуудыг заавал зааж өгч сургаарай.

1. Хүүхэд өөрийн гэрийн хаяг, эцэг эхийн нэр, утасны дугаарыг нь мэдэж байх ёстой

Хүүхэд төөрөх үед энэ маш чухал зүйл. Гэхдээ энэ мэдээллийг зөвхөн онцгой үед хэрэглэх ёстой, болж өгвөл цагдаа болон бусад байгууллагын хүнд л хэлэх нь зөв гэдгийг сайн ойлгуулаарай.

2. Танихгүй хүнтэй ярихгүй байх, өгсөн юмыг нь авахгүй байх

minskedu

Энэ дүрмийн тухай өдөр болгон ярьж өгч бай. Ямар аюултай тухай хэлж, жишээгээр тайлбарлаарай. Энэ бол тоглоом биш харин амь настай холбоотой асуудал юм шүү.

3. Нууц үг

Хэдэн жилийн өмнө шуугиан тарьсан нэг явдал болж билээ. Гудамжинд 8 настай охинд нэгэн танихгүй хүн ойртож ирсэн байна. Тэр хүн охинд “Ээж нь завгүй байгаа учир чамайг авахуулахаар намайг явуулсан” гэж хэлжээ. Хариуд нь охин нууц үг хэлэхийг хүссэн байна. Танихгүй хүн ийм юм болохыг урьдчилан мэдээгүй учир шууд зугтан арилжээ.

Энэ бол маш сайн арга юм. Зөвхөн танай гэр бүлийнхэн л мэдэх нууц үг буюу тусгай нэг үгийг сонгож авах хэрэгтэй. Хэрвээ хэн нэгэн хүн ээж аавын чинь оронд хүүхэд авах гэх бол тэр нууц үгийг хэлэх ёстой юм.

4. Итгэл

Хүүхэд тань хар багаасаа л хаашаа явж байгаа, хэзээ явах гэж байгаа зэргээ танд хэлдэг болж сурсан байх нь чухал зүйл юм шүү. Та хүүхэд чинь хаана, юу хийж байгааг заавал мэддэг байх хэрэгтэй.

5. Үгүй гэж хэлэх

Энэ бол бүх л амьдралд хэрэг болох зөвлөгөө юм. Хэрэв хэн нэгэн хүн хүүхдэд тань хүрэх зэргээр эвгүй байдал үүсгэвэл, хүүхэд өөрөө аюулгүй орчинд байна гэсэн итгэлгүй байвал “үгүй” гэдэг үгийг хэлж сурсан байх хэрэгтэй юм шүү.

6. Чухал утасны дугаарууд

glamlemon

Хүүхдэдээ онцгой үед хэрэг болох утасны дугааруудыг цээжлүүлж бай: цагдаа, гал түймэр, түргэн тусламж гэх мэт. Хүүхэд тань ийм дугаар луу ухаалаг болон суурин утаснаас залгаж чаддаг болсон байх хэрэгтэй.

7. Сошиал сүлжээнд болгоомжтой байх

Интернетэд хувийн мэдээлэл болох гэрийн хаяг, гэрт хүн байдаггүй цаг үе зэрэг мэдээллийг ил тавихгүй байх ёстой, нууц үгээ хэн нэгэнд хэлэхгүй, танихгүй хүнтэй харьцахгүй байх хэрэгтэй гэдгийг ойлгуул.

pravmir

Танай хүүхэд эдгээр дүрмийг мэдэх үү?

17
ГайхмаарГайхмаар
12
ГоёГоё
4
БахархмаарБахархмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Төмрөө Дариа

    Төмрөө Дариа

    2020/02/18 at 18:31

    Bc oh to sp

  2. Lhagwasvren Gantsetseg

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *