2 өдрийн дотор нүдний доорх хар толбыг хэрхэн арилгах вэ?

3

Таны нүдээр бусад хүмүүс таны эрүүл мэндийн байдал, насыг тодорхойлох боломжтой. Эрт цагт хүмүүс хүний нүд рүү нь хараад л насыг нь тодорхойлж чаддаг байжээ. Ингээд таны нүд насаа зөв тодорхойлж чадаж байна уу? Хар толбо байна уу? Тийм ээ, таны зөв.

Хоёр өдрийн дотор таны гадаад үзэмжийг гутааж байгаа хар толбыг арилгах аргыг мэдэж авцгаая.

1. Е амин дэмийн капсул, зуун наст болон бүйлсэн самрын тос:

Танд хэрэгтэй зүйл:

  • 1 ц.х зуун настын гель
  • 2 капсул Е амин дэм
  • 1 ц.х бүйлсэн самрын тос

Тосыг хэрхэн бэлдэх вэ:

Саванд 1 хоолны халбага зуун настын гелиэ хийгээд Е амин дэмийн 2 капсулаа хагалж хийнэ. Дээрээс нь 1 хоолны халбага бүйлсэн самрын тосоо хийгээд сайтар хутгана. Бүйлсэн самрын тос нь арьсны эрүүл мэндийг дэмжих шим тэжээлтэй бодисоор баялаг. Орцуудыг сайтар холиход матт маягийн бэлдмэл гарна.

Тосыг унтахаасаа өмнө орой болгон түрхэнэ, 2 өдрийн дотор нүдний доорх хар толбо арилдаг байна.

 

2. Өргөст хэмх

Гэрийн нөхцөлд хар толбыг арилгах бас нэгэн энгийн арга.

Өргөст хэмх таны нүдийг сэргээнэ. Нүдний асуудлыг шийдэх гоо сайхны шилдэг бүтээгдэхүүн гэж хэлж болох ажээ.

Өргөст хэмхийн тусламжтайгаар нүдний доорх хар толбыг хэрхэн арилгах вэ?

Танд шинэхэн өргөст хэмхийн зүсэм байхад л хангалттай.

Өргөст хэмжээ зүсээд нүдэн дээрээ таваирай. 15-20 минут тайван хэвтэнэ. Өргөст хэмх нь тайвшруулах үйлчилгээтэй, хар толбыг багасгана, үрчлээ арилгана мөн үрэвсэл дарах үйлчилгээтэй.

 

3. Зуун наст

Хар толбо – таны шаналж байгаа цорын ганц асуудал биш байж болно. Магадгүй нүд өвдөж, үрэвссэн ч байх магадлалтай. Тэгэхээр энэ тохиолдолд гэрийн нөхцөлд арьс цайруулах жирийн бүтээгдэхүүн үр дүнгүй болно. Хүчтэй бүтээгдэхүүн хэрэгтэй, энэ бол зуун наст. Зуун наст – нүд, арьс болон бие махбодид нэн хэрэгтэй.

Зуун наст нь өргөст хэмхийн адил сэрүүцүүлэх бас тайвшруулах үйлчилгээ үзүүлдэг.

Зуун настыг зовхины хар толбыг арилгахад хэрхэн ашиглах вэ?

Зуун настын навчийг аваад шинэхэн зөөлөн эдийг нүдэндээ түрхэнэ. Хэдэн минут тайван хэвтэж амраарай. Орой унтахдаа нүдэндээ тавиад өглөө нь угаасан ч болно. Хэрвээ таны хар толбо гүн бөгөөд үрчлээтэй бол зуун настын гелийг зандан модны нунтагтай хольж түрхэнэ.

 

4. Дүрдэг цай

Таны нүд яагаад аагтай цай амталж болохгүй гэж? Заримдаа нүдний доод зовхи зөвхөн харлаад зогсохгүй уут үүсэж унждаг.

Цайны кофеин, кахетин болон хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ нь нүдний судасны ханыг агшаадаг байна, үүний үр дүнд нүдний доорх унжсан уут арилна.

Дүрдэг цайны тусламжтайгаар хар толбыг хэрхэн арилгах вэ?

Цайгаа хандална.

Хэдэн секунд хүйтэн усанд цайгаа дүрээд нүдэн дээрээ тавиарай.

15 минут амарч хэвт. Өөрийгөө залуу болж байгааг та мэдэрнэ.

6
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Altannorov Baatarkhuu

    Altannorov Baatarkhuu

    2018/11/21 at 11:36

    Ayurzana Baatarkhuu оройдоо унтахдаа хэрэглэж байгаарай

  2. Zul Tsetseglen

    Zul Tsetseglen

    2018/11/22 at 23:49

    Tseemaa Naagii

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *