Samsung Galaxy S10 ухаалаг гар утасны дизайн болон онцлог давуу талууд – удахгүй нээлтээ хийх энэ гар утасны талаар мэдэж байх ёстой 10 зүйл

0

“Samsung”-ийн дараагийн үе болох Galaxy S10 гар утас чухал ач холбогдолтой шинэчлэлүүдийг дизайн болон үйлдлүүддээ хийж, Өмнөд Солонгосын ухаалаг гар утасны үйлдвэр дэлхийн зах зээлд цоо шинэ бүтээгдэхүүнийг нийлүүлэх гэж байна.

Үүнтэй холбоотой зарим мэдээ мэдээллээс дуулгая. “Samsung” гар утасны үйлдвэрийн эзэн Д.Ж.Ко дараагийн Galaxy S загварын ухаалаг гар утас тэсрэлт хийнэ гэдгийг амлаад амжжээ.

Хэрэв дараах мэдээ мэдээллүүд үнэн бол бид Galaxy S10 гар утаснаас “next-gen” үзүүлэлт, шинэ технологиуд болон орчин үеийн дизайныг харж болох нь.

“Bloomberg” болон “Even Blass” зэрэг эх сурвалжууд хэдийнээ уг ухаалаг гар утасны талаар шуум мэдээллийг олон нийтэд хүргээд байгаа билээ.

Galaxy S10 гар утас 3 загвартай байна

“Samsung” Galaxy S10 гар утсыг 3 загвартайгаар үйлдвэрлэнэ хэмээн технологийн аналист Мин Чи куо хэлсэн байна – тэрээр “Apple” компанийн сүүлийн үеийн ухаалаг гар утаснуудын талаар үнэн зөв таамаг дэвшүүлж байсан юм. Түүний хэлж буйгаар тэдгээр загварууд нь 5.8 инч, 6.1 инч, 6.4 инчийн дэлгэцтэй байх гэнэ.

 

Өндөр хурдны 5сүлжээг дэмжинэ

Galaxy S10 Plus загварын ухаалаг гар утас нь 2 загвартайгаар үйлдвэрлэгдэх ба нэг нь өндөр хурдны 5G сүлжээ дэмжих юм байна. Харин “Bloomberg”-ийн зүгээс 3 загвар эсвэл аль нэг загвар нь л 5G сүлжээ дэмжих боломжтой эсэхийг одоогоор урьдчилан таамаглах боломжгүй байгаа талаар мэдээлжээ. 5G сүлжээ нь цоо шинэ утасгүй сүлжээ ба өндөр хурдны дата ашиглах боломжийг олгох юм байна.

 

Galaxy S10 гар утасны дэлгэц дээр хурууны хээ уншигч сканер байна

Энэ талаар “The Investor” болон “Bloomberg” эх сурвалжууд мэдээллэсэн ба Хятадын ухаалаг гар утас үйлдвэрлэгч Huawei, Xiaomi, Oppo, Vivo зэрэг гар утаснуудын адилаар дэлгэц дээрээ хурууны хээ уншигч сканер байх гэнэ – энэ нь хэрэглэгчдийн хүлээлтийг ихээхэн үүсгээд байгаа юм.

 

Д.Ж.Ко хэлэхдээ Galaxy S10 ухаалаг гар утас өмнөх загвараасаа тэс өөр байна гэж амласан

Galaxy S10 ухаалаг гар утас өмнөх загваруудтай харьцуулахад тэс өөр байх ба “Bloomberg”-ийн мэдээллэж байгаагаар дээд болон доод хэсэг нь үнэт чулууны ирмэггүй байх гэнэ. Түүнчлэн урд талын камер ил биш, далд загвартайгаар хийгдэж байгаа аж. Мөн энэхүү ухаалаг гар утас “punch hole” маягийн сельфи камертай хийгдэж байгаа ба энэ нь шинэ технологиор хийгдэж байгаа “Infinity O” дэлгэцэнд байрлах юм байна.

 

Galaxy S10 хуучин загварын спикерээ өөрчилнө

Дуудлага хийх үеийн аудио хэрэглэгчийн чихэнд өмнөх загварын ухаалаг гар утаснуудын адилаар сонсогдохгүй ба үүний оронд дэлгэцээс чичиргээ гарч мэдрэгдэх гэнэ. Үүнээс үзэхэд энэхүү ухаалаг гар утасны дэлгэц дээр цөөн тооны портууд байх аж.

 

3 камертай байна

“The Bell” эх сурвалжийн мэдээллэж байгаагаар Galaxy S10 ухаалаг гар утас ардаа 3 камертай байхаас гадна урд талдаа хос камертай байх юм байна. Түүнчлэн 16 мегапиксел чанартай зураг авах бол өргөн хүрээтэй, 12 мегапиксел зургийг 3 линзтэй камераар авч болох аж.

 

3D нүүр танигч сканертай байна

Хэрэглэгчийн нүүрийг таниж, гар утасны цоожийг нээх үйлчилгээг Galaxy S10 гар утас нэвтрүүлэх нь. Ингэхдээ тусгайлан нүүр таних үйлдэлд зориулсан 3D камер ашиглах юм байна.

 

Чихэвчгүй байж магадгүй

Одоогоор “Samsung” энэ талаар тодорхой шийдвэр гаргаагүй байгаа ба Galaxy S10 гар утас уламжлалт чихэвч болон чихэвч орох портгүйгээр хийгдэх өндөр магадлалтай байгаа гэнэ.

 

“Next-gen” үзүүлэлттэй байна

Сүүлийн үеийн гар утаснууд ихэнхдээ “Qualcomm”, “Snapdragon 855” чипээр ажиллаж байгаа. Тэгвэл Galaxy S10 гар утас ч гэсэн дээрх чипээр ажиллах юм байна. Мөн энэхүү ухаалаг гар утасны санах ой маш хурдан байх ба RAM болон багтаамж нь өмнөх загваруудаас үзүүлэлтийн хувьд илүү сайжирсан байх аж.

 

“OneUI” интерфейсийг ашиглана

Хэд хэдэн эх сурвалжуудын мэдээллэж байгаагаар Galaxy S10 гар утас андройдын сүүлийн үеийн хувилбар биш, өөрийн интерфейс болох “OneUI” дээр тулгуурлан гол хөгжүүлэлтүүдээ хийх юм байна. “OneUI” үйлчилгээ нь “Samsung”-ийн сүүлийн үеийн том хэмжээтэй гар утсыг хэрэглэгч нэг гараараа ажиллуулах боломжийг олгож буйгаараа онцлог юм. Түүнчлэн энэхүү ухаалаг гар утсанд шөнийн болон хар “Theme” гэж байх ба эдгээр нь Galaxy S10 гар утсыг илүү чимэх аж.

 

Яг тодорхой биш байгаа хэдий ч ирэх оны 3-р сард худалдаанд гарч магадгүй

Хэрэв энэ мэдээлэл худал биш бол “Samsung” шинэ гар утсаа ирэх оны 2-р сард олон нийтэд танилцуулж, 3-р сард худалдаалах юм байна. Гар утасны үнийн хувьд Galaxy S9 гар утастай ойролцоо байх ба 720 долларын үнэтэйгээр зарагдана гэнэ.

11
ГоёГоё
4
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *