Аймшигт махчин матартай нөхөрлөсөн загасчин эрийн гайхалтай түүх

0

Аймшигт махчин матартай нөхөрлөсөн загасчин эрийн гайхалтай түүх


Коста Рикогийн загасчин Gilberto Shedden хэмээгч эр маш аюултай араатантай тун ч дотно нөхөрлөдөг. Тэдний нөхөрлөлийн түүх Төв Америкийн Парисмина суурингийн голын эрэг дээр бууны суманд шархдаад үхлээ хүлээн хэвтэж байсан матрыг Gilberto Shedden буюу Chito нэрээрээ алдартай энэ эрхэм олж, амийг нь авран тэжээж тэнхрүүлсэн тэр цагаас эхлэлтэй. 52 настай Chito хэвлээр явагч аймшигт араатан найздаа нэг нүдээ аних, урд талын сарвуугаараа даллах, сарвуугаа эргүүлэх гэх мэт зарим үйлдлүүдийг зааж сургасан бөгөөд 444 кг жинтэй, 5.18 м урттай Pocho найзтайгаа “барилдах” зэрэг үзүүлбэрүүдийг үзүүлдэг.Chito хэлэхдээ “Poncho бол миний хамгийн сайн найз. Энэ бол маш аюултай замнал боловч бид гайхалтай сайн харилцааг бий болгож чадсан. Анх Poncho-г олоход тэр хүнд шархадсан, ойролцоогоор 68 кг орчим жинтэй маш туранхай байсан. Би түүнийг гэртээ аваачиж, түүний эдгэртэл 6 сарын турш эм өгч, загас тахианы махаар хооллож байсан. Би түүнийг өвчтэй байх үед үргэлж дэргэд байсан бөгөөд шөнө хүртэл түүний хажууд унтдаг байсан. Би зүгээр л түүнд хүн бүхэн муу биш, түүнийг хайрлах хэн нэгэн байгаа гэдгийг л мэдрүүлэхийг хүссэн. Би амьтанд ялангуяа өвдөж зовсон амьтанд их хайртай.” гэсэн байна. Анх танилцсанаасаа хойш 10 жилийн дараагаас Chito матрандаа зарим нэг зүйлсийг зааж эхэлсний эцэст түүний матар Chito-г нэрээр нь дуудахад эргэж хардаг болжээ. Халуун орны нам дор газар дахь гэрийнхээ ойролцоох нууранд найз матраа тэжээн амьдруулдаг Chito болон түүний хайртай матар нь тус бүс нутагтаа аялал жуулчлалын гол үзмэр болоод байгаа ба хэд хэдэн аялал жуулчлалын компаниуд энэ хачирхалтай түүхийн эздийг харуулах Crocodile Adventures нэртэй аялалыг зохион байгуулдаг байна. Найзуудынх нь нэрлэдгээр Tarzan Tico хочит Chito найз матартайгаа хамт аймшигтай үзүүлбэр үзүүлснийхээ төлөө цөөн хэдэн доллар л авдгийн учир нь тэрээр Poncho-г мөнгө олох хэрэгсэл болгохыг хүсдэггүйд оршдог аж. Тэрээр “Poncho бол миний найз. Би түүнийг бусдын зугаа болгохыг хүсдэггүй. Би түүнийг олж аварсандаа баяртай байдгийн адил тэр ч бас надтай хамт байгаадаа баяртай байдаг.” гэжээ.

2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

12 Сэтгэгдэл

  1. asparagus

    2012/07/26 at 21:43

    wooow :)

  2. MUNHJARGALTUGULDUR

    2012/07/26 at 22:56

    araatan zangaa neg udur gargandaa

  3. Зочин

    2012/07/26 at 23:17

    matar hochit dandii

  4. Зочин

    2012/07/26 at 23:38

    xopom-iin adminuudaa ym asuuh gesen ymaa tanaihaas bi "i.d.m.v6.11.build.8.xopom.com" tataj awsan ymaa patch ni bna gehdee yaj suulgah patchaa yaj ajilluulah zaawar heregt bna tus bolooch pls pls pls.

  5. Sanchirmaa0323

    2012/07/27 at 12:19

    гоё юмаа.

  6. ass_kiss

    2012/07/28 at 01:12

    wow

  7. Зочин

    2012/07/30 at 20:57

    *** amitan tegj bgad ter ter araatandaa bariulah gj bga ym

  8. CrEEeeZZZ

    2012/08/18 at 12:34

    oooyoooyoo evgui

  9. Зочин

    2012/09/13 at 20:31

    zarim araatan hunees iluu saihan setgeltei bolson tsag daa

  10. Зочин

    2012/09/16 at 14:51

    араатан бол араатан төөлхийн араншинг хэнч өөрчилж чадахгүй хооллох л болно

  11. Зочин

    2012/10/25 at 17:52

    araatan bol araatan baigalaasaa mah chin amitan mah l
    ideh estoi amitan shvv de zaawal hvnii mah gecheegvi ch gesen ayultai vneheer osoltoi aimar yuma aa

  12. munkh odgerel

    2017/04/16 at 19:15

    Crocoladies in dandi

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *