Дараах 4 аргын тусламжтай давхар эрүүгээ далдалж болно. Ямар ч дасгал хийх шаардлагагүй!

2

Давхар эрүү бол сэтгэл татам зүйл биш бас зарим хүмүүсийн хувьд ичгэвтэр байдалд оруулдаг, гоо сайханд харш асуудал билээ. Мөн давхар эрүүнээс салах санасныг бодоход тийм ч амархан зүйл биш.

via GIPHY

Хоолны дэглэм болон дасгал хөдөлгөөн илүүдэл жингээ хасахад туслана, мөн үүнээс гадна гоо сайхны мэс ажилбарт орж давхар эрүүгээ арилгаж болох боловч цаг хугацаа орох, их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулах сөрөг нөлөөтэй.

Geinz Angelina / Shutterstock.com

Санаа зовох хэрэггүй! Хэрэв танд цаг зав байхгүйгээр барахгүй, мэс ажилбар хийлгүүлэх мөнгө хомс байгаа бол давхар эрүүг багасгах, давхар эрүүгүй мэт харагдуулах хэд хэдэн аргууд бий – фитнест явахаар бүртгүүлэх ямар ч шаардлагагүй.

 

Баяртай, давхар эрүү минь!

Бид та бүхэнд тэгтлээ их цаг зав орохгүй, давхар эрүүний асуудлыг шийдвэрлэх энгийн 4 аргыг хүргэж байна.

1. Үсний засалт

Эрүүнийхээ ойролцоох үсний засалтыг тоолгүй өнгөрч болохгүй. Жишээ нь эрүү рүү чиглэсэн үсний давхаргуудын талаар ярьж байна. Оронд нь чих рүү унжсан эсвэл урт үстэй байх үсний стилийг сонгох хэрэгтэй. Үсээ боож, урт унжуулах нь давхар эрүүгүй юм шиг харагдуулах нууц аргуудын нэг юм.

Ekateryna Zubal / Shutterstock.com

 

2. Гадуур хувцас

Хоолойтой цамц өмсөх хэрэггүй. Хүмүүсийн хэлж байгаагаар, энэ төрлийн цамц давхар эрүүг далдалж чадахгүй, харин ч ил гаргадаг. Харин оронд нь гурвалжин захтай цамц өмсөж байгаарай.

smudgewithit/Instagram

 

3. Нүүр будалт

Нүүрээ будахдаа нүд болон хацартаа илүү их ач холбогдол өгөөрэй. Мөн та контор ашиглахдаа дээд зэргийн чадвартай байх хэрэгтэй. Давхар эрүүгээ нуухын тулд бараан өнгөөр асуудалтай хэсгээ контордоно.

via GIPHY

 

4. Гоёл чимэглэл

Урт ороолт зүүх нь догь санаа боловч тийм ч үр дүнтэй арга биш юм. Харин урт хүзүүний зүүлт, жижиг ээмэг зүүвэл давхар эрүүг илүү жижиг хэмжээтэй харагдуулдаг байна.

goodluz / Shutterstock.com

 

Давхар эрүүг нуух нүүр будалтын арга

Нүүр будалтын багш Huda хэрхэн Холливуд эрүү болон үл харагдах давхар эрүүтэй болох нууц аргыг интернет хэрэглэгчидтэй хуваалцжээ.

Танд дээрх аргуудаас өөр давхар эрүүний асуудлыг шийдвэрлэх шийдэл бий юу? Тийм бол бидэнтэй хуваалцаарай.

5
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *