
Цаг хугацаа хайрлах юмгүй өнгөрөн одно, бидний хайрлаж явдаг одод ч бидэнтэйгээ цуг өөрчлөгдөх ажээ. Гэхдээ тоглосон дүрүүд нь кино хальсанд мөнхрөн үлдэх тул бидний хуучны сайхан дурсамжийг сэргээх нь сэтгэлд таатай.
Олон жилийн өмнө алдартай дүрээрээ бидний зүрх сэтгэлд хоногшин үлдсэн жүжигчид одоо нас сүүдэр хэд хүрснийг сонирхоцгооё.
1. “The Matrix” уран сайхны кинонд Смитийн дүрд тоглосон Хьюго Уивинг 62 нас хүрчээ

2. “Sabrina The Teenage Witch” цуврал киноны гол дүрд тоглосон Мелисса Жоан Харт 46 настай

3. “The Lord of the Rings” гурвалсан кинонд Арагорны дүрийг бүтээсэн Вигго Мортенсен 63 насыг зооглож байна

4. “Léon” уран сайхны кинонд Леоны дүрийг бүтээсэн Жан Рено 74 настай

5. Харри Поттерийн тухай кинонуудаас бидний хайрлах болсон Хагридийн дүрийг бүтээсэн Робби Колтрейн 72 насыг зооглож байна

6. Дэлхий дээрх хамгийн “зэвүүн” эмч Хаусын дүрийг Хью Лори бүтээсэн. Тэрээр 63 настай

7. “Supernatural” кинонд Кастиэлийн дүрийг бүтээсэн Миша Коллинз аль хэдийн 48 нас хүрчээ

8. Тумнусын дүрийг бүтээсэн Жеймс Макэвой 43 настай

9. Уолтер Уайтын дүрийг бүтээсэн Брайан Крэнстон 66 настай

10. “Ghost” киноны Вупи Голдберг 66 настай

11. “Star Wars”–ын Дарт Вейдерын дүрд тоглосон Хейден Кристенсен 41 нас хүрчээ

12. Форрест Гампын дүрийг бүтээж байсан Том Хэнкс 66 насыг зооглоод байна

13. Хүн хайрлах сэтгэлгүй хэрцгий Т-1000 роботын дүрийг бүтээсэн Роберт Патрик 63 настай

14. Бяцхан Мальтидагийн дүрийг дэлгэцнээ амилуулж байсан Натали Портман аль хэдийн 41 нас хүрчээ

Таны бодлоор алдартнуудаас хэн нь хамгийн их өөрчлөгдсөн байна вэ?







