Саудын Арабын нэгэн иргэн яагаад 53 удаа гэрлэсэн тухайгаа ингэж тайлбарлажээ

0

Саудын Арабын 65 настай иргэн саяхан олны маргааны сэдэв болсон байна. Тэрээр амьдралынхаа туршид 53 удаа гэрлэж үзжээ. “Мөнхийн сүйт хархүү” өөрийгөө зөвтгөхдөө сэтгэл хөдлөлийн тэнцвэрт байдлаа олохын тулд ийм үйлдэл гаргадаг гэжээ.

Абу Абдулла анх дөнгөж 20 настай байхдаа гэрлэж байв. Эхнэр нь түүнээс зургаан насаар эгч. Нэг хэсэгтээ л бие биеэ хайрлаж ямар нэгэн асуудалгүй амьдарцгаажээ. Тэд дундаасаа хүүхэдтэй болж, бүх зүйл сайхан байсан ч нэг л өдөр салцгаасан юм. Хархүү дахин гэрлэхээр шийдэв.

23 настайдаа хоёр дахь эхнэр авах бодолтой байгаагаа ханьдаа хэлж л дээ. Олон эхнэртэй болох нь хуулиар зөвшөөрөгдсөн. За тэгээд яах вэ дээ … сайхан зүйлд хүн татагддаг хойно. Хоёр дахь эхнэрийн араас гурав, тэгээд дөрөв дэх эхнэр ирлээ. Тэгсэн ч гэр бүлийн аз жаргалыг дүүрэн мэдэрч чадахгүй хэвээр. Тийм учраас эхнийхээ хоёр эхнэрээс салаад, дараа нь гурав болон дөрөв дэх эхнэрүүдээс ч салжээ. Яагаад гэхээр түүний эхнэрүүд өдөр болгон гэрт хэрүүл хийж амар тайван байлгахаа больсон юм гэнэ.

Гэхдээ Араб эр аз жаргалаа уйгагүй хайсаар л байв.

Абу Абдулла арабын өдөр тутмын сонин Sabq-д өгсөн ярилцлагадаа яг одоогийн байдлаар 53 удаа гэрлэж үзсэнээ ярьжээ. Хамгийн богино гэрлэлт ердөө ганцхан шөнө л үргэлжилсэн. Энэ бүх гэрлэлт ямар нэгэн зугаа цэнгэл эсвэл худлаа жүжиглэлт байгаагүйг тэр батална: бүх зүйл чин үнэнч сэтгэлээс үүдэлтэй шударга явдал, ёс уламжлалаа баримталсан, хууль ёсны дагуу.

Түүний ихэнх эхнэрүүд Саудын Араб гаралтай, гэхдээ нэг удаа хэдэн сараар үргэлжилсэн албан томилолтын үеэр гаднын бүсгүйтэй гэрлэж үзжээ.

Энэ хугацаанд өөрийг нь аз жаргалтай болгох “тэр л эмэгтэй”-г олохыг хичээсэн гэж тэрээр дахин дахин хэлнэ. Даанч түүний гэрлэлт нэгээс нөгөө рүү бүтэлгүйтсээр.

Одоо ч гэсэн эхнэртэй. Гэхдээ ганц л эхнэртэй. Энэ гэрлэлтдээ сэтгэл хангалуун байгаа учраас салах төлөвлөгөөгүй байгаа юм.

Абу Абдулын түүх саяхан Өмнөд Арабаар шуугиан тарьж олны дунд ширүүхэн маргаан үүсгэхэд хүргэжээ. Түүний амьдралын хэв маяг буруу байгааг олон хүн шүүмжилж түүнийг “үеэ өнгөрөөсөн олон эхнэртэй байх ёс заншлын үлдэгдэл” хэмээн буруушаасан байна.

8
Ха ХаХа Ха
3
ГоёГоё
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *