Зөвхөн хүүтэй ээж нарт зориулав: Цаг хугацааны эрхэнд хүү тань нэг л өдөр том хүн болно. Харин тэр үед нь та…

7

Ээж байх мэдрэмжийг мэдэрсэн эмэгтэй хүн – ямар чухал үүрэг гүйцэтгэх болж байгаагаа ухаардаг – ЭХ ХҮН болох. Энэ мөчийг юутай ч зүйрлүүлшгүй.

Аливаа зүйл нэг байрандаа байхгүйн адил хүүхдүүд өсөж том болцгоох тул эцэг эхчүүд хүссэн, хүсээгүй тэднийгээ амьдралын их давлагаанд тавьж бие даалган сэлүүлэхээс өөр аргагүйд хүрдэг.

Хүүтэй ээжүүдийг ирээдүйд юу хүлээж байна вэ, тэд юунд бэлэн байх ёстой вэ? Насны эцэст орь ганцаар чемодан дүүрэн цөхөрсөн итгэлтэй зогсож хоцрохгүйн тулд мөн уут дүүрэн хэнд ч хэрэггүй халамж тээж явахгүй тулд та өөрийгөө бэлдээрэй.

Хүүтэй ээж нарыг та хөндлөнгөөс нэг ажиглаарай (таны урьд өмнө мэдэрч байсан болгон одоо эргэн дурсагдах тул нулимс унагаах дуртай хүмүүс уншихгүй байсан нь дээр, энд байгаа үг болгоноос та өөрийгөө олж харна). Дэлгүүрт орохоороо тэнгэрийн хөх өнгөтэй малгай, комбинзон барьж авна. Хүү төрлөө, бяцхан үрээ үнэрлэж, үнсэж, зөөлөн хацрыг нь илнэ.

Дараа нь туулай – муужгай – чонын хувцас оёж өгнө, цэцэрлэгт хүргэнэ – нулимсаа арчина, шархлуулсан өвдөг дээр нь йод түрхэнэ, хүү ямар нэгэн халдварт өвчин туссан бол шөнийн турш орных нь хажууд ажиглаж хононо. Орой унтахад нь дуртай үлгэрийг нь уншиж өгөхөө бас мартахгүй, замд гарахад нь хацар дээр үнсэнэ, “ээж ээ, би ийм юм авмаар байна” гээд ээж нарын аз жаргал дуусахгүй.

Эргэж харахын завдалгүй л хүү тань нэгдүгээр ангийн сурагч болоод сурагчийн ширээний ард сууна – таны шинэ өглөө хичээл цүнхэнд хийхээс эхэлдэг болжээ. Хонх дуугарч хичээл тарахад багшийн зүгээс танд гомдол ирнэ: “Хүүгээ зөв хүмүүжүүлээч ээ, хажуугаар өнгөрч байгаа хүнийг амар тайван явуулахгүй юм”.

Та өөрийнхөө чадлаар хийсээр, хүмүүжүүлсээр, юу нь болох, юу нь болохгүйг өөрийнхөө үлгэр жишээгээр харуулсаар л, хүчтэй, эр зоригтой бас ухаантай байх ёстой, бусдыг гомдоож болохгүйг ч ойлгуулсаар л… Эцэг эхийн хурал дээр нүүр улайна, учир битүүлгээр алга болсон дэвтэр болгоныг өршөөсөөр л, спортын тэмцээн уралдаанд гаргасан амжилтад нь баярлана, хөршийн хөгшин “Чиний л хүү буруутай, тэр л эхлүүлсэн” гэж буруутгах үг болгонд толгойгоо дуугүй дохисоор л…

Хүү өдрөөр биш цагаар өсөж байгааг та гэнэт ухаарна, таны сонгон авч байгаа хувцас болгон багадаад эхэлж байгааг та нэг л өдөр ухаарна. Хүү том болох тусам өөрийнхөө хичээл сурлагын тухай ярих нь багасна, хаа нэгтэй найз нартайгаа алга болно. Анхных нь хайрыг – дааврын өөрчлөлттэй холбоотой гэж та өөртөө итгүүлнэ. Хажуу байрны охин таны охинд огт тохирохгүй гэж та бодно, өсвөр насныхны сонирхол төдий та хүлээн авна.

Цаг хугацаа ниссээр, та одоо цэнхэр өнгийн комбинзон сонгохоо больсон, жинхэнэ эр хүний костюм хараад зогсож байна, төсгөлтийн баяр, сургууль төгссөний гэрчилгээ гардан авахад нь нулимсаа залгиад л, элсэлтийн шалгалтын үеэр хүүтэйгээ зэрэгцэн хоёр талд нойргүй хоноод л. Гэнэт л нэг өдөр танай гэрт нэг бүсгүй орж ирнэ, орж ирэх бүсгүйчүүд өөрчлөгдсөөр л, эхлээд нэрийг нь тогтоодог байсан бол сүүлдээ нэрийг нь асуухаа ч болино.

Хүүгийн нэг ангийн оюутан охин эгээтэй л ГЭРТЭЭ байгаа юм шиг ТАНЫ хөргөгчийг уудлан ТАНАЙ гэр бүлийн бүрэн эрхт нэг гишүүн болсон мэт аашлах болж. Та уурлана, бухимдана, шүдээ зуугаад л тэвчээд байна. Тэр охины бодлоор таны хүүдээ сонгож худалдаж авч өгсөн цамц ёстой “хогийн” – та харилцаа болон амьдралд юу ч ойлгодоггүй болж хувирна.

Нэгэн сайхан нартай өдөр таны хүү тантай цуг амьдрахгүй болсноо мэдэгдэнэ, найз бүсгүй дээрээ нүүж очихоор шийдсэн, тэдний харилцаа шинэ шатанд гарсан. Таны хүү ТҮҮНИЙ шөлийг уудаг болсон, ТҮҮНИЙ үгэнд орно, амралтын өдрөөр ТҮҮНИЙ ээжийнд зочилж очно, ТҮҮНИЙ л сонгосон хувцсыг өмсөж эхэлнэ. Хүү утсаар залгавал бараг л баяр наадам тохиож байх шиг, харин зочилж ирэх нь өдрийн од шиг ховор тохиолдол болно. Тэд хуримын цэсээ сонгож байна, гэр бүлийн нэг төсөвтэй болж. Цаашаа бүгд нэг найруулгаар явна: хурим, ач зээ нар, хайр халамж…

Эзгүй хоцорсон хүүгийнхээ өрөөнд ороод хуучин тоглоом, эвдэрхий Play Station, таны өмнөөс инээмсэглэн харах долоон настай хүүгийн зураг – энэ бүгдийг хараад та түүний хувьд нэгдүгээр хүн байхаа больсныг ухаарна. Та одоо түүний амьдралд хоёрдугаар эмэгтэй болжээ.

За ингээд, хэдий гутамшигтай санагдах хэдий ч энэ болгонтой эвлэрч хүлээж авахаас өөр аргагүй, энэ бол бодит амьдрал. Та өөрөө ч гэсэн хэзээ ч юм урьд өмнө тэр л “өөриймсөг охин” байж тэвчээрийг нь барж л байсныг (эхээс нь хүүг нь салгасан) мартаж болохгүй. Ухаарал өгөх нэгэн зүйр цэцэн үг байдгийг битгий мартаарай: “Хүүхэд – таны гэрт ирсэн зочин: хооллож ундал, хүмүүжүүл тэгээд тавьж явуул”. Тэнэг байсан ч хооллож ундалчихна, хүмүүжүүлэх – арай илүү хэцүү, харин хайртай хүүгээ тавьж явуулах тухайд – маш хүнд даалгаварт тооцогдоно. Хүүгээ тайван явуулж чадаж байвал – эцэг эхийн хайр дээд зэргээр илэрч байгаан шинж.

Хүүтэй ээж нарт бүгдэд анхааруулах нь: нэг л өдөр таны хүү ямар нэгэн охин дагаад яваад өгөхөд нь бэлэн бай. Энэ бол хууль, энэ хуулийн эсрэг хэн ч яваагүй. Эхийн хайрын гол зорилго – далд гомдолгүй, шинэ амьдралд нь саад болохооргүйгээр хүүгээ тавьж явуулахад оршино.

157
ХарамсалтайХарамсалтай
78
ГоёГоё
36
БахархмаарБахархмаар
29
ХөөрхөнХөөрхөн
19
ГайхмаарГайхмаар
9
БурууБуруу
8
ТэнэглэлТэнэглэл
7
Ха ХаХа Ха
Баярлалаа!

47 Сэтгэгдэл

  1. NominErdene Batzorig

    NominErdene Batzorig

    2019/04/08 at 14:15

    Nka

  2. Гантулга Батзориг

    Гантулга Батзориг

    2019/04/08 at 14:18

    Bayarjargal Byambasuren

  3. Хулан Маргад

    Хулан Маргад

    2019/04/08 at 14:24

    Muugii Muugii chamd genee

  4. Gerel Gerel

    Gerel Gerel

    2019/04/08 at 14:25

    B Shiny Shiny

  5. Lukrisha Xeye

    Lukrisha Xeye

    2019/04/08 at 14:27

    BaagiiCh Мөнхцэцэг Нямжавын Gantuya Dorj

  6. Badam Dashkhuu

    Badam Dashkhuu

    2019/04/08 at 14:45

    Urtnasan Uka

  7. Oyu Oyun

    Oyu Oyun

    2019/04/08 at 14:46

    Yamar ontsgui umbeee ??kkk

  8. Erdenechimeg Noost

    Erdenechimeg Noost

    2019/04/08 at 14:55

    Яг үнэн шүү. Арай л гэрлээгүй бна. Миний аав өвөө аятай л заачих юм. Ккк Би ойлгож бноо. Нөхрийгөө өөрийнхөөрөө байлгахыг хүсдэггүй эмэгтэй байхгүй шүү дээ. Ккк Тойрохгүй туулна даа. Ккк ха ха ха ха ха ха

  9. Уянга Ука

    Уянга Ука

    2019/04/08 at 15:05

    Narantsetseg Jamiyanjav arai ewgvi yu? yaanaaa?

  10. Nyamsuren Nyamkkaa

    Nyamsuren Nyamkkaa

    2019/04/08 at 15:13

    Ankhaa Ankhaanaa

  11. Nomunaa Bata

    Nomunaa Bata

    2019/04/08 at 15:18

    Eniig bi yag mederj bna uur deeree

  12. Nandin Erdene

    Nandin Erdene

    2019/04/08 at 15:20

    Ladida PearlUs Goo Usukh

  13. Г. Батцацрал

    Г. Батцацрал

    2019/04/08 at 15:22

    Л. Баярмаа Aee Sasha

  14. Dorj Darisuren

    Dorj Darisuren

    2019/04/08 at 15:27

    Zulbayar Batbaatar

  15. Г. Мөнхжин

    Г. Мөнхжин

    2019/04/08 at 15:36

    Содбилэг Уранбилэг

  16. П. Дуламсүрэн

    П. Дуламсүрэн

    2019/04/08 at 15:47

    Domingo Pico 3n hvvgee odoo yawuulah l bhdaa ai???

  17. Duk Dulguun

    Duk Dulguun

    2019/04/08 at 16:03

    Sarnai Rose

  18. Амирлан Хишгээ

    Амирлан Хишгээ

    2019/04/08 at 16:07

    Tsetseg Tsetseg

  19. Батхишиг Ц.

    Батхишиг Ц.

    2019/04/08 at 16:16

    bi law ingj ywaad biyee daawal tuiliin bayarlah yum bn, tgj zuuraldaad amidrald hoshuu dureh sonirholtoi hun bhgui bhaa ooriin bas amidral bnada

  20. Enkhtsengel Tsatsral

    Enkhtsengel Tsatsral

    2019/04/08 at 16:18

    3 хүү минь эхнээсээ л мэдрүүлж байна доо.Их л тэвчээр шаардаж байна даа.?

  21. Байгаль Жадамбаа

    Байгаль Жадамбаа

    2019/04/08 at 16:23

    Yaanoo

  22. Б. Баяржавхлан

    Б. Баяржавхлан

    2019/04/08 at 16:28

    Bolor Tsengel

  23. Одончимэг Ома

    Одончимэг Ома

    2019/04/08 at 16:31

    Хүү охин ялгаа байхгүй өөрийгөө яавч үлдэх л хэрэгтэй болно.

  24. Nasa So

    Nasa So

    2019/04/08 at 16:54

    Би хүүгийнхээ хувьд дандаа нэгдүгээр эмэгтэй баймаар байна ??? Agi Ag

  25. Цэндмаа О.

    Цэндмаа О.

    2019/04/08 at 16:59

    Г. Ану ?

  26. Г. Одончимэг

    Г. Одончимэг

    2019/04/08 at 17:23

    Saran Saran

  27. Boogii Enkhjargal

    Boogii Enkhjargal

    2019/04/08 at 17:29

    Altansukh Agaa

  28. Даваасүрэн Бааст

    Даваасүрэн Бааст

    2019/04/08 at 17:35

    Minjuur Baast

  29. Tsedendamba Mandakh

    Tsedendamba Mandakh

    2019/04/08 at 18:17

    Hvv min medrvvlj bn da mederchil bn

  30. Uka Ukka

    Uka Ukka

    2019/04/08 at 18:28

    yaanaa neeree l ingeh bh daa odoo chig yaahav bi tomood eejteigee hurimaa hiine geed l guiged bn kkk

  31. Erke Orazali

    Erke Orazali

    2019/04/08 at 18:31

    хүүгээ харддаг ээжүүд бас байдаг юм байна

  32. BayRa ByamBa

    BayRa ByamBa

    2019/04/08 at 18:53

    Muunuu Mendsaikhan

  33. Хандаа

    Хандаа 'С

    2019/04/08 at 19:23

    Миний хүү зөв замаар амьдарч ханиа хайрлаж зөөлөн ухаантай эцэг хүн байвал би санаа зовохгүйээ

  34. Iweelvvd Und

    Iweelvvd Und

    2019/04/08 at 19:32

    Jiji Elsa

  35. 김자영

    김자영

    2019/04/08 at 19:50

    Norjmaa Norjmaa eniig unshaarai egch

  36. Garid Ganaa

    Garid Ganaa

    2019/04/08 at 20:12

    Medej bgaa gehdee l ???

  37. Sainbayar Tsenguun

    Sainbayar Tsenguun

    2019/04/08 at 21:02

    2r emegtei baimaargui bn ?? Dagiiraz Dawaa

  38. Ariunaa Myagmar

    Ariunaa Myagmar

    2019/04/08 at 22:41

    Hongoroo Enkhtur Sumka Badrah

  39. Odonkhuu Dmo

    Odonkhuu Dmo

    2019/04/08 at 23:20

    Haishaa yum ehnert garaad bga ymu ene zaluu mni ued avaal suudag bsiimdag naadah chne zgeer ter hogshin eovropiin uzel ehiigee hayaad yavdag Mongol bhguil bh daham jeegiinhee argiig olj chadahgui bol chiniich argiig olohgui sal sal naad huuheneesee hahaha

  40. 2 r emegtei boloh no oilgomjtoi ayamar gedgiig eej ooroo todorhoilno

  41. Oyundari Avirmed

    Oyundari Avirmed

    2019/04/09 at 00:09

    huvi noromtoi amidralaas hvvhdvvdeese yu avah bilee gej yarij suudagsan aav min ! hvnii uhaan bh da etceg ehee hairlah setgel gej ! yamar ch hvn bodoh bhoo bas chig! Harin tcag ve bolomj bololtcoo n yadiin zaluus maan ! ted maan nasaaraa taivan ajillaj amidrah tiim niigem ulstur heregtwi bna da !!!!!!!

  42. Warren Batt

    Warren Batt

    2019/04/09 at 12:28

    Цэнгээ Цэнгээ

  43. Bolor-Erdene Erdene

    Bolor-Erdene Erdene

    2019/04/09 at 16:41

    Erdene Bat Erdene

  44. Zorigt Deegii

    Zorigt Deegii

    2019/04/10 at 19:59

    Yanaa odoogiin ohid ch ayultai shuu. Hun chanar muu blson tsag..
    ..

  45. Отгон Отгоо

    Отгон Отгоо

    2019/04/11 at 08:26

    Degdeehei dalavch urgahaar uuree orhin nisdeg

  46. Oyuntsetseg Duinkher

    Oyuntsetseg Duinkher

    2019/04/11 at 13:28

    Ohid bur tiim bish teneg hunii ug bn

  47. Oyuntsetseg Duinkher

    Oyuntsetseg Duinkher

    2019/04/11 at 13:30

    Beree uuriin met hIrla

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *