“Samsung”-ийн шинэ технологи жирийн фото зураг эсвэл уран зургийг “Амьд зураг” болгон хувиргаж чадна

1

Орчин үеийн технологи маш өндөр хурдацтай хөгжиж байгаа, бидэнд үүнийг зогсоох, хянах цаг хугацаа байхгүй ба нэг бол энэхүү үйл явцын нэг хэсэг болж, технологийн дэвшлийг ашиглах эсвэл нийгэмд хор хөнөөлтэй гэж шүүмжилж суухаас өөр аргагүй. Саяхан хүмүүс интернет орчинд “deepfakes” гэх нэртэй технологийн талаар нилээдгүй шуурцгаалаа. Энэ нь та өөрийн нүүрээ хэн нэгний нүүрэнд байрлуулж, видео бичлэг хийх боломжтой ба ингэснээр тухайн хүний зөвшөөрлөөс үл хамаарч, хууль бусаар контент хийх нөхцөл бүрдэж байгаа юм. Одоо энэ технологи бүр ч илүү сайжирсан ба хүмүүсийн айдас төрүүлэм ямар нэгэн үйл явдал хараахан гараагүй байна.

Саяхан Москва хотод байрлах “Samsung”-ийн хиймэл оюун ухааны лаборатори шинэ технологи зохион бүтээсэн нь “deepfakes” гэх нэртэй юм байна

Үүнийг өөрөөр “амьд зураг” гэж нэрлэж болох ба та жирийн фото зургийн тусламжтай хуурамч видео хийх боломжтой болох юм.

Энэхүү нээлт нь цөөн хэдэн төрлийн зураг болон ганц зургаас үл хамаарч, жирийн нэгэн фото зургийг хөдөлгөөнтэй хөрөг зураг болгоно. Үнэн хэрэгтээ үүнд хэд хэдэн зураг хэрэгтэй ба ингэвэл үр дүн нь бүр ч илүү гайхалтай байх болно.

 

Гэхдээ энэ технологийн хүмүүсийг хамгийн ихээр гайхшруулж буй зүйл бол алдартай эрхмүүдийн зургийг маш амархан хөдөлгөөнтэй зураг болгож байгаа явдал юм

Технологийн зохион бүтээгчдийн өгсөн ярилцлагад, тэд яагаад энэ технологийг зохион бүтээсэн талаараа ингэж тайлбарлажээ: “Олон жилийн ажлын үр дүнд хүний толгой хэсгийн бодит мэт зургийг бий болгохын тулд мэдрэлийн сүлжээнээс авах бүрэн боломжтой гэдгийг олж тогтоосон. Толгойн моделийг бүтээхийн тулд тухайн хүний зурагны маш их хэмжээний мэдээллийн сан хэрэг болно. Гэсэн хэдий ч олон удаагийн туршилтаар, толгойн моделийг тухайн хүний ганц зураг байхад бүтээх боломжтой гэж үзсэн. Одоогийн байдлаар энэхүү технологийг ашиглахын тулд цөөн хэдэн удаагийн зураг даралт хэрэгтэй.”

 

“Тухайн хүний фото зураг болон хөдөлгөөнт зургийн хооронд асар их хэмжүүр байгаа ба богино хугацаанд мэдээллийн санг бүрдүүлж, амьд хөрөг болгож хувиргахын тулд сая гаруй хэмжүүр шаардлагатай болдог. Тиймдээ ч энэ технологийг зөвхөн фото зураг гэлтгүй, уран зурагт ч бас ашиглаж болно.”

Технологийг зохион бүтээгчид тухайн фото зураг эсвэл уран зураг илүү том хэмжээтэй байх тусам олон талаас нь харуулсан хөдөлгөөнт зураг бүтээх боломжтой гэж үзжээ.

“Манай технологийн гол утга учир нь дуураймал дүр төрхөнд оршиж байгаа ба зарим нэг талаараа хөдөлгөөнт зургууд жирийн зургаас бага зэрэг өөр байх алдаа гарч байгааг үгүйсгэхгүй. Яагаад гэвэл өөр хүний нүүр хэн нэгний нүүртэй шууд таарах боломжгүй. Иймд хуурамч хөдөлгөөнт зургийг нүүрнүүдийг хооронд нь тохируулалгүйгээр, зарим нэг байдлаар төстэй болгож бүтээж байгаа юм.” хэмээн зохион бүтээгчид нь хэлжээ.

5
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *