Компьютер дээр ажиллахдаа бидний гаргадаг 8 алдаа

0

Олон хүний ажил компьютерийн ард явагддаг. Ажлын 8 цагийн дараа гэртээ дахин компьютерийн ард суух нь ч бий. Энэ нь хараа муудахад шууд нөлөөлдөг байна.

Хараагаа сайн хэвээр нь авч үлдэхийн тулд баримтлах зарим нэг дүрмийг танилцуулахаар бэлдлээ.

1. Үсгийн хэмжээг томсгох

Хэт жижиг үсгийн хэмжээ эсвэл жижиг хэмжээтэй зураг нь нүдэнд маш их ачаалал өгдөг. Ингээд толгой амархан өвдөхөд хүргэдэг байна. Тиймээс үсгийн хэмжээг томруулаарай.

Хэрвээ удаан унших болбол цаасан дээр хэвлэж гаргах эсвэл үсгийг томруулна.

 

2. Дэлгэцийн гэрлийг тохируулах

Хэт бүдэг эсвэл хурц дэлгэц нь нүдийг ихээр ядраадаг. Тиймээс дэлгэцийн гэрлийг хэт хурцлах эсвэл бүдгэрүүлэхээс зайлсхийнэ. Өөрийн нүдэнд тохирохоор дэлгэцийн гэрлийг тавина. Ихэвчлэн тухайн орчны гэрэлтэй ойролцоо байхаар тохируулдаг байна.

 

3. Гялбуулах зүйлээс хол байлгана

Нарны гэрэл дэлгэц дээр гялбаж байхад ажлаа тайван хийж чаддаггүй. Хэрвээ таны дэлгэц гялбааны хамгаалалтгүй бол дараах аргыг ашиглаж болно.

Гялбаанаас хамгаалах плёнк худалдан авч хийх; ажлын цагуудаар нарны гэрэл шууд тусахааргүй газар дэлгэцээ байрлуулах эсвэл компьютер дээр ажиллахдаа тусгай шил зүүж нүдээ хамгаалах – уг шил нь нүдийг компьютерийн дэлгэцийн гэрлээс ч мөн хамгаална.

 

4. Дэлгэцээ зөв түвшинд байрлуулах

Дэлгэцийн түвшин, булан ч мөн чухал. Компьютер дээр ажиллаж байх үед хэт гэдийх эсвэл тонгойдог бол зөвхөн нүдэнд муугаар нөлөөлөөд зогсохгүй нуруунд ч сөрөг нөлөө үзүүлнэ.

Компьютерийн дэлгэц дараах түвшинд байрлана:

  • Хэрвээ та 20 инчийн дэлгэц дээр ажилладаг бол дэлгэцийн дээд хүрээ нь нүдний хараанаас бага зэрэг доор байрлана. Үүнээс илүү том бол дээд хүрээ нь нүдний түвшнөөс 5-7 см-ийн дээр байрлана.
  • Дэлгэцийг бага зэрэг гэдийлгэнэ. Доод хүрээ нь дээд хүрээнээс илүү танд ойр байрлах ёстой.
  • Дэлгэцийг хажуулдуулж бус нүүрнийхээ эгц байрлуулсан байна.

 

5. Байнга анивчиж бай

Компьютер дээр ажиллаж байхдаа бид нүдээ анихаа мартдаг нь нүдийг хуурайшуулахад хүргэнэ. Нүдээ байнга хүчээр анивчуулаад байх нь төдийлөн таагүй. Хэрвээ удаан хугацаагаар компьютер дээр сууж байгаа бол тодорхой хугацааны дараа нүдээ аниж заншаарай.

 

6. Дусаалга ашиглана

Анивчуулах боломжгүй байгаа бол нүд чийгшүүлэх тусгай дусаалга дусааж байгаарай. Нүдний эмч таны нүдэнд тохирох дусаалга санал болгоно.

Бас өөр шинж тэмдэг ч илэрч болзошгүй: компьютерийн ард удаан суухад нулимс гоождог. Энэ тохиолдолд бас л чийгшлийн тэнцвэрт байдлыг хангах хэрэг гарна.

 

7. Нүдээ амрааж бай

“20 / 20 / 20” гэсэн гайхалтай дүрэм байдаг: 20 минут тутамд 20 метрээс багагүй зайд байгаа зүйлийг 20 секундын турш харж нүдээ амраана.

Боломжтой бол нэг цаг компьютер дээр ажиллаад 10-15 минут харна. Энэ үеэр ном унших, гар утсаа оролдох хэрэггүй. Нүдний дасгал хийх бөгөөд цонхоороо алсын бараа харж цэвэр агаар амьсгалаарай.

20
ХөөрхөнХөөрхөн
3
БахархмаарБахархмаар
3
Ха ХаХа Ха
3
ГоёГоё
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2017/10/13 at 22:28

    test

  2. mhn

    2017/11/02 at 09:44

    tnx

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *