Уран барилгын гайхамшгийг харуулсан Шенжений нисэх онгоцны буудлын шинэ зогсоол

0

Уран барилгын гайхамшгийг харуулсан Шенжений нисэх онгоцны буудлын шинэ зогсоолШенжений Олон улсын нисэх буудлын шинэ зогсоолын барилга харсан хүн бүрийн харцыг булаах уран барилгын гайхалтай бүтээл болжээ. Италийн уран барилгачин Массимилиано Фуксас /Massimiliano Fuksas/ болон түүний гэргий Дориана Мандрелли /Doriana Mandrelli/ нарын хамтын бүтээл энэхүү терминалын барилга 3 жилийн хугацаанд 1 тэрбум америк долларын өртгөөр баригдсан байна. 500,000 м.кв дотоод талбай бүхий энэ терминалын урт 1,5 км бөгөөд терминалын шинэ барилга нисэх буудлын багтаамжийг жилдээ 45 сая аялагч хүртэл өсгөжээ. 80 метрийн хэмжээ бүхий давхар дээвэртэй уг зогсоол гурван давхраас бүрдэх ба барилга бүхэлдээ металл, зургаан талт шилнээс бүтсэн хоёр давхар бүрхүүлээрэ бүрхэгдсэн байна. Зөгийн үүр хэлбэрийн энэхүү хавтангууд нь байгалийн гэрлийг терминалын барилгын дотор тал руу нэвтрэх боломжийг олгосны дээр давхруудын хоорондох хоосон зай нь хамгийн доод давхарт ч гэрэл очиход тустайгаар шийдэгджээ. Дотор талын загварын хувьд цагаан өнгөтэй мод хэлбэрийн байгууламж нь агааржуулах хоолойн үүргийг гүйцэтгэдэг бол конус хэлбэрийн багана, хүнхэр тааз нь сүмийг санагдуулахуйцаар шийдэгдсэн нь хэрвээ зорчигчид терминалд түгжигдсэн тохиолдолд тэднийг сэтгэлээр унах, бачуурахаас сэргийлсэн шийдэл болсон байна. 

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Ажил байна шүү

    2015/04/26 at 11:29

    СэтгэгдэлСайн байна уу. Бид таныг үндсэн ажил бизнесээ эрхлэхийн зэрэгцээ боломжийн нэмэлт ашиг орлого тасралтгүй олох, амьдрал ахуйдаа нэмэр болох, цаашид хөгжин дэвших ажлын байрны санал тавьж байна.
    Аливаа бизнесийг шинээр эхлэхэд бизнес санаагаа олох, тухайн зах зээлд нэвтрэх, эхлэлийн нэлээд хэмжээний хөрөнгө шаардагдах, ажлын байртай болох, түрээслэх, олон янзын зөвшөөрөл, дүгнэлтүүд гаргуулж авах зэрэг шат дараалсан олон асуудлууд нь шинээр бизнес эрхлэх гэсэн хэнийг ч болов буцаж, няцахад хүргэж байдаг билээ.
    Тэгвэл бид дээрх бүх асуудал, бэрхшээлүүдийг бүрэн цогцоор нь шийдсэн тул та хүсвэл санаанд оромгүй бага хөрөнгө оруулалтаар шинэ, давхар бизнес эрхэлж, байнгын нэмэлт орлого олох ажил хийж болохоор байна. Жич: 94448429 утсаар холбогдож ирж уулзана уу.
    *

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *