Хэрэв та өдөр бүр нүүрээ мөсөөр арчвал таны арьсанд гарах 7 гайхалтай өөрчлөлт

0

Өглөө бүр хавагнасан нүүртэй сэрэхээс залхсан Kate Moss өдөр бүр нүүрээ мөсөөр арчлахаар шийджээ. 46 настай загвар өмсөгч нүүрээ мөс болон өргөст хэмхээр дүүргэсэн угаалтуурт дүрэх нь арьсыг чангаруулж, шууд сэргэг болгодог талаар хэлсэн байна. Хүйтэн усанд нүүрээ дүрэх нь хүн бүрт тохиромжтой биш байж болох ч, арьсаа мөсөөр арчих нь өөв сэвгүй харагдуулах амархан бөгөөд үр дүнтэй арга юм.

Мөсөөр нүүрээ арчих нь нүүр царайнд хэрхэн нөлөөлдөг болон гоо сайхны бүтээгдэхүүнийхээ заримыг нь хөлдөөсөн мөсөөр орлуулах нь ямар ач тустай болохыг та бүхэнд хүргэхээр бэлдлээ.

1. Таны арьсыг гэрэлтсэн мэт харагдуулна

Нүүрэндээ мөсөөр иллэг хийх нь судсыг агшаадаг. Эхлээд арьс руу чиглэх цусны урсгалыг багасгана. Таны бие хариуд нь илүү их цусыг эргэлтэнд оруулах бөгөөд үр дүнд нь та эрүүл, гялалзсан арьстай болох юм.

© Shutterstock.com, © Depositphotos.com

 

2. Бусад гоо сайхны бүтээгдэхүүний шингээлтийг нэмэгдүүлнэ

Мөсөөр нүүрээ арчих нь тос эсвэл серум зэргийг арьсанд илүү гүн шингэхэд тусална. Нүүрэн дээрх хялгасан судаснууд татагдах үр нөлөөг бий болгох үед арьс гоо сайхны бүтээгдэхүүнийг өөртөө илүү сайн шингээж авдаг байна.

© Shutterstock.com, © Natalia Hawthorne / Pexels

 

3. Нүдний доорх хар хүрээг багасгах магадлалтай

Нүүрэндээ тогтмол мөс тавих нь өргөн судсыг агшааж, нүдний доорх хар хүрээг багасгах болон нүд хавагнахыг зогсооход тусална. Мөсийг авч, цэвэрхэн алчуураар ороож, нүднийхээ доод хэсгийн арьсан дээр тавиарай. Илүү үр дүнд хүрэхийг хүсэж байвал, өргөст хэмхийн шүүсийг хөлдөөгөөд үүнийгээ нүднийхээ доор тавьж болно.

© Shutterstock.com

 

4. Таны нүүрний будгийг удаан хугацаанд барина

Мөс эсвэл мөсөн жин нүүрний будгийн төгс праймер болдог. Суурь крем нүүрэндээ тавихаас өмнө мөсөөр арчвал, арьс илүү өнгөлөг болж чангарна. Ингэснээр нүүрний будгийг удаан хугацаанд барих ач тустай. Нүүрэндээ суурь крем тавьсны дараагаар 15-30 секунд мөстэй хүйтэн усаар дүүргэсэн саванд нүүрээ дүрвэл, хэдэн цагийн турш таны нүүрний будаг өө сэвгүй харагдана. Энэ Солонгосын гоо сайхны заль мэхийг “Jamsu” гэж нэрлэдэг бөгөөд орчуулах юм бол, “шумбах” гэсэн утгатай аж.

© Potato_Quesodilla / Reddit

 

5. Таны уруулыг зөөлрүүлнэ

Мөсөөр зөөлөн иллэг хийснээр хагарсан урууланд гайхалтай үр нөлөө үзүүлнэ. Мөс үрэвслийг намдааж, уруулны арьсыг тайвшруулах үйлчилгээтэй.

© Depositphotos.com, © Depositphotos.com, © Shutterstock.com

 

6. Арьсыг гуужуулна

Сүүтэй мөс бүхий л байгалийн гаралтай гуужуулагчийг орлож чадна. Сүү найрлагандаа сүүний хүчил агуулдаг бөгөөд энэ нь үхэжсэн арьсны эсүүдийг устгахад тусалдаг. Өөрөөр хэлбэл мөс таны арьсыг гэрэлтсэн, эрүүл мэт болгоно.

© Depositphotos.com

 

7. Танд тослоггүй төрхийг бэлэглэнэ

Нүүрээ мөсөөр арчсанаар тослогоос үүдэлтэй нүхжилтүүдийг агшааж, илүү бүдэг харагдах төрхийг танд өгнө. Илүү үр дүнд хүрэхийг хүсвэл мөсөндөө бага зэрэг лаймын шүүс хийгээрэй. Таны арьсанд тэжээл өгөх болно.

© prettygirl527 / Reddit

Та урьд өмнө мөсөөр нүүрээ арчилж байсан уу? Таны арьсанд яаж нөлөөлж байгааг та анзаарсан уу?

54
БахархмаарБахархмаар
13
ГоёГоё
5
ГайхмаарГайхмаар
5
ХөөрхөнХөөрхөн
4
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *