Өмнөд Солонгосчуудын хувьд байдаг л энгийн зүйл мэт боловч гадны жуулчид хараад нүд нь томрох 20+ хачирхалтай дүр зураг

0

Өмнөд Солонгост анх удаа аялахаар очсон гаднын жуулчдын нүд зүгээр ч нэг томордоггүй нь ойлгомжтой. Энэ улсын ард иргэд нь орчин үеийн моодны хувцас дээрээ гэрийн углааш өмсөнө, хаалгандаа хатаасан загас зүүж орхино, харин дезодорант олж авна гэдэг маш том асуудал болдог. Өмнөд Солонгосоор аялах нь шинэ ертөнцийг өөртөө нээж байгаатай адил хэрэг.

Газар нутгийн хэмжээгээрээ томд орохгүй ч гэлээ өөрийн давтагдашгүй амьдралаар амьдарч байгаа ард иргэдийн тухай сонирхолтой баримтуудыг танд танилцуулахаар бэлдлээ. Уг нийтлэлд орсон баримтуудыг бид гаднын жуулчид болон ард иргэдийнх нь сэтгэгдлүүдээс үндэслэсэн болно.

  • Нутгийн ард иргэд нь “тохой нийлүүлэн” суух дуртай, тэр дундаа хоолоо хувааж идэх нь хэвийн үзэгдэл. Өөрөөр хэлбэл ресторан эсвэл кафед хооллохоор ирсэн найзууд бие биенийхээ хоолноос амсаж байгаатай элбэг таарна.
  • Солонгосчууд – бараг бүгд л моод дагадаг хүмүүс. Загварын чиг хандлагыг зөвхөн охид бүсгүйчүүд дагаад зогсохгүй мөн залуучууд ч дагана. Дэлхийд бодож олоогүй байгаа моод хүртэл энд бий, жишээ нь сандаал угласан байж оймс өмсдөг. Хэдэн сая шүтэн бишрэгчтэй одууд хүртэл энэ моодыг дагана, тухайлбал BTS хөвгүүдийн хамтлагийн алдартай гишүүн.
© The Tea Party / YouTube
  • Дөнгөж төрсөн нялх биетэй ээж нарт “миёккук” гэх тусгай хоол өгдөг. Далайн гаралтай ургамлаар хийсэн шөл бөгөөд йод, кальци болон төмрөөр баялаг. Уг шөл нь нялх биетэй эхийн биеийн байдлыг сайжруулж эрч хүчээр сэлбэдэг байна. Мөн төрсөн өдрийнхөө өглөөний хоолонд иддэг уламжлалтай. Өөрийг нь төрүүлэхэд ээж нь ямар бэрхшээлийг даван туулсныг эргэн сануулдаг ажээ.
  • Төлбөрийн карт эсвэл бэлэн мөнгийг заавал хоёр гараараа өгөлцөж авалцана. Солонгос хүмүүс худалдагч, банкны ажилтан зэрэг өөр бусад үйлчилгээний хүмүүст хүндэтгэлтэй хандаж байгаагаа уг үйлдлээрээ илэрхийлдэг байна. Нэг гараараа өгч байгааг бүдүүлэг явдал гэж үздэг.
  • Гарын мөнгө заавал үлдээх албагүй, магадгүй зөөгчийг доромжилж байна гэж хүлээж авах вий. Хүмүүст үйлчилдэг ажлын хөлс энэ улсад өндөр байдаг, тиймээс нэмэлт гарын мөнгө үлдээх тухай ойлголт байхгүй. Зөвхөн зөөгчид эвгүй сэтгэгдэл үлдээгээд зогсохгүй эргэн тойрны хүмүүсийг ч эвгүй байдалд оруулах ажээ.
© thebaoeats / Instagram
  • Өмнөд Солонгосын залуучуудын хайр дурлалын харилцаа мессенжерийн хүрээнд явагддаг. Нутгийн хүмүүс виртуаль орчинд илүү их ач холбогдол өгнө. Хэрвээ хайртай хүн нь хэдэн цагийн турш (заримдаа өдрийн турш!) хариу өгөхгүй бол хууран мэхлэж байгаа гэж үзэн энэ бодлоо чөлөөтэй илэрхийлж хэлдэг.
  • Гэхдээ орчин үеийн залуучууд хайр дурлалын харилцаандаа тэр болгон ач холбогдол өгөхгүй байх тохиолдол ч бий. Өөрөөр хэлбэл эдгээр залуучууд богино хугацааны харилцаа тогтооно, жишээ нь шөнийн клубт нэг үдшийг цугтаа өнгөрөөх зэргээр л хязгаарлагддаг.
  • Хайртай хосуудын харилцаа аль хэр нухацтай вэ гэдгийг яаж ойлгох вэ? Үүнийг ойлгоход бас л интернет тусална. KakaoTalk мессенжер-т найз нөхөд, ажлын газрын хүмүүс, хамаатан садан зэрэг өөр бусад чиглэлээр харилцдаг хүмүүсийн холбоо барих утаснууд хадгалагдаж байдаг. Хэрвээ хосуудын харилцаа гүнзгий шатандаа орсон бол мессенжерийн аватар нь заавал зурагтай болно. Энэ байдлаараа хайраа илэрхийлж байгаа хэрэг ажээ.
© AFP/EAST NEWS
  • Солонгосчууд харилцаандаа цохилцож байгаа хиймэл хөдөлгөөнийг ашигладаг. Ихэнхдээ эвгүй сэтгэгдэл үлдээхээр үг эсвэл хэн нэгний таалагдаагүй хошигнолд хариу болгож хий хоосон цохино.
  • Солонгосчууд ахуйн хэрэглээндээ тэр болгон хутга хэрэглэдэггүй. Хутганы оронд хайч хэрэглэдэг. Мах, загас зэрэг өөр бусад хүнсний бүтээгдэхүүнээ хайчилж хэрчинэ.
  • Солонгост цагаачилж эсвэл жуулчлалаар ирсэн хүмүүс дараах асуудалтай тулгарах нь их: дэлгүүрээс дезодарант тэр болгон олж чадахгүй. Хэд хэдэн дэлгүүр эсвэл супермаркетаас хайж байж л олох байх. Солонгосын өөрсдийнх нь дезодарант бидний хэрэглэдэг шиг тийм хүчтэй байж чаддаггүй.
© depositphotos
  • Яагаад гэвэл солонгосчуудад энэ төрлийн бүтээгдэхүүн хэрэглэх шаардлага тэр болгон байхгүй. Азиудад (тэр дундаа солонгосчуудад) суган дахь нянг тэжээх бодис ялгардаггүй ген байгааг саяхан тогтоосон юм. Тийм ч учраас тэдний суганаас эвгүй үнэр үнэртдэггүй ажээ.
  • Хэн нэгэн хүн метро эсвэл автобусанд явж байхдаа утсаар дэмий яриад эхэлбэл бүгд тааламжгүй хүлээн авч гайхсан байдлаар харна. Нийтийн тээвэрт утсаар ярихыг бүдүүлэг явдал хэмээн үздэг, яагаад гэвэл ихэнх хүмүүс ажлаасаа тараад эсвэл ажил руугаа явж байхдаа бага ч болов дуг хийж амрахыг хичээдэг ажээ.
  • Хэдхэн жилийн өмнө хэн нэгэн ямар нэг газраар ганцаараа үйлчлүүлж байвал ичгэвтэр явдал гэж үздэг байлаа. Ганцаараа үйлчлүүлж байгаа хүнийг хараад түүнийг өрөвдөх, бүр шоолох ч энүүхэнд. Яагаад гэвэл солонгост захирах-захирагдах ёсны харилцаа давамгайлж байсан юм, тэдний уламжлалт ёстой нь холбоотой. Ганц хүнийг бүтэлгүй эсвэл дорд хүн гэж үздэг, зарим нэг үйлчилгээний газрууд нь зөвхөн хоёр эсвэл түүнээс дээш хүний бүрэлдэхүүнтэй яваа үйлчлүүлэгчид л үйлчилж байлаа.
© Sorbis/Shutterstock
  • Өнөөдрийн хувьд энэ нөхцөл байдал өөрчлөгдсөн бөгөөд ганцаараа өдрийн эсвэл оройн хоол идэж суухад тусгай үг хүртэл гарчээ – «хонбап». Энэ тренд солонгосчуудын хооллох дадлыг өөрчилсөн, ганцаараа идэж болох хоол бий болсон. Жишээ нь онигири – өнөөдөр маш алдартай болоод байна. Мөн ганцаараа суугаад хооллох хоолны газрууд ч ихээр байгуулагдах болжээ.
  • Солонгосчууд гутлаа зөвхөн гэртээ орохдоо тайлаад зогсохгүй мөн олон нийтийн газарт байхдаа ч тайлдаг. Ресторанд суугаад хооллож байгаа хүмүүс, караоке эсвэл бүр нийтийн унаанд сууж яваа хүмүүс хүртэл гутлаа тайлна – Өмнөд Солонгосын хотуудад элбэг тохиолдох үзэгдэл.
© pugler/Shutterstock
  • Хэрвээ ресторан эсвэл кафены хажуугийн ширээнд сууж байгаа солонгос хүн хоолоо их чимээтэй идэж байвал түүнд хоол маш их таалагджээ гэж ойлгоорой. Тогоочид сэтгэл хангалуун байгаагаа энэхүү үйлдлээрээ илэрхийлж буй хэрэг. Тэгэхээр хоолны үеэр чангаар сорох, хэхрэх зэрэг нь хэвийн үзэгдэлд тооцно.
  • Хүмүүсийн хоорондын харилцаанд европчуудын хувьд этгээд санагдах зүйл бий – скиншип (skin гэсэн англи үгнээс гаралтай — «арьс»). Энэ үгний цаана адил хүйсийн ойр дотно найз нөхдийн харилцаа тодорхойлогдоно. Гар гараасаа хөтлөлцөх, бие биенээ тэвэрч үнсэх гэх мэтчилэнгээр бэлгийн сэдэлтэй ямар нэгэн сонирхол илэрхийлэгдэхгүй, харин ч итгэл найдвар дээр тогтсон найз нөхдийн харилцаатай хүмүүс хэмээн ойлгогдоно.
  • Хоол идэж байхдаа ярих (бүр амаараа дүүрэн хоол чихсэн байсан ч хамаагүй) бас л энгийн зүйл. Харин хоол идэж байхад нь асуусан асуултад хариулахгүй хоолоо идээд байвал таныг буруугаар ойлгож магадгүй.
© daraxxi / Instagram
  • Метро, кафе эсвэл гудамжинд хаа нэгтээ үсэндээ бигуди зүүсэн бүсгүйчүүдийг харж болно. Солонгосчуудын амьдралын хэмнэл маш хурдтай, гадаад үзэмжиндээ ч анхаарал тавих цаг олдохгүй, тиймээс охид бүсгүйчүүд нь гадаад үзэмжиндээ анхаарал тавихын зэрэгцээ ажлаа ч давхар амжуулахыг хичээдэг ажээ.
  • Солонгосчууд шулуун шударга зангаараа алдартай. Тэд нүд ирмэхийн зуургүй л тухайн хүн сайнгүй харагдаж байгааг хэнд ч хэлж орхино. Хэрвээ солонгос хүн хоолны хордлого авсан эсвэл бие засах шаардлагатай байгаагаа ичиж зоволгүй боловсноор шууд хэлдэг. Өөрийн бие физиологийн энэ шаардлагыг хэлэх таатай цагийг ч хүлээхгүй, жишээ нь өдрийн хоол идэж байхад тань шууд ч хэлж мэдэх улс.
© The Tea Party / YouTube
  • Үйлчилгээний шинэ газрын нээлтийн үеэр хаалганаасаа даавуунд ороосон хатаасан загас унжуулдаг. Бизнес хөгжиж санхүүгийн амжилт авчирна гэж үздэг ажээ.
  • Солонгос эмэгтэйчүүд төдийгүй эрчүүд ч гэсэн гадаад үзэмжиндээ маш их анхаардаг. Яагаад гэвэл тэдний гадаад үзэмж ажил төрөл болон хувийн амьдралд нь маш чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Зөөлөн инээмсэглэдэг, цэвэрхэн төрхтэй хүмүүс ямар нэг байгууллагаас үнэгүй үйлчилгээ авах боломж ч бас гарна.
  • Ажил олгогч ажилтныхаа гадаад үзэмжинд мөн анхаарал тавихаас гадна гадаад үзэмжээр нь тухайн хүний мөн чанарыг тодорхойлох явдал бий. Жишээ нь, тарган хүнийг залхуу, харин туранхай хүнийг эсрэгээр нь ажилсаг гэж үнэлдэг. Зарим нэг солонгосчууд ажилд орох анкетныхаа гэрэл зургаа авахуулахаас өмнө гоо сайханд ордог байна.

Солонгосчуудын ямар зүйлээс та өөрийнхөө амьдралд хэвшүүлмээр санагдав. Эсвэл алинтай нь яагаад ч санал нийлэхийг хүсэхгүй байна? Яагаад?

11
ГайхмаарГайхмаар
5
ГоёГоё
4
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Алтай До.

    Алтай До.

    2020/12/12 at 11:58

    Ц1

  2. Sayana Sayana

    Sayana Sayana

    2020/12/12 at 19:37

    Sukhbaatar Khenmedekh

  3. Zorigerdene Tumurbaatar

    Zorigerdene Tumurbaatar

    2020/12/13 at 01:38

    Husle

  4. Bokoo Bolortsetseg

    Bokoo Bolortsetseg

    2020/12/13 at 12:58

    Угаасаа сонин хүмүүс эмэгтэйчүүд нь нүүрээ цав цагаан болтлоо кремдээд ув улаан уруулын будгаар буддаг эрчүүд нь нүүрээ бас л буддаг тэдний хувьд гоо сайхан бол хамгийн чухал зүйл ажлынхаа өрөөнд хүртэл углааштайгаа л явж байдаг өдөр бүр нүүрэндээ маск тавина хөөрхөн байх хамгийн чухал гэж байгаа юм дааа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *