Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тухай бидний төдийлөн мэддэггүй 8 ялгаа

0

Эр хүний бие эмэгтэй хүний биеэс илүү шимпанзе сармагчны биетэй ижил байдаг гэх үг олны дунд үнэн мэт түгсэн байдаг билээ. Гэвч үнэн хэрэгтээ эрэгтэй болон эмэгтэй хүний бие өөр хоорондоо 99.7 хувь ижил байдаг бөгөөд үлдсэн 0.3 хувь л биднийг өөр хүйс болгон зааглаж байдаг ажээ. Манай сайт уншигч танд хүмүүсийн тэр бүр мэддэггүй эрэгтэй болон эмэгтэй хүний биеийн 8 ялгааг танилцуулж байна.

1. Эмэгтэйчүүд хүндрэхдээ эрчүүдээс уддаг.

Үнэхээр эрчүүд хурдан хүндэрдэг юм бол эрчүүдийг ариун цэврийн өрөөнд ороод унтах нь холгүй уддаг гэж ярих нь юуных вэ хэмээн та бодож магад. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар эрчүүд ариун цэврийн өрөөг хүндрэхээс илүүтэйгээр асуудлаас зугтсан үедээ их хэрэглэдэг ажээ. Тэд энэ өрөөнд ганцаараа уншиж, интернэтээр аялаж, чимээ аниргүйд бодол болох хандлагатай байдаг байна. Харин бүсгүйчүүдийн хувьд бие физиологийн ялгаатай байдал нь өтгөн хаталтад өртөх магадлалыг өсгөж байдаг тул хүндрэхэд асуудал үүсгэж байдаг ажээ.

 

2. Эрчүүд эмэгтэйчүүдээс том шүдтэй байдаг.

© Shutterstock.com, © Shutterstock.com

Нийт 500 гаруй хүн оролцсон судалгаанаас эрдэмтэд хүний зөвхөн эрүүний ясыг ажиглан тухайн хүний хүйсийг тодорхойлох боломжтой гэсэн дүгнэлтэд хүрсэн бөгөөд ерөнхийдөө эрчүүд эмэгтэйчүүдээс том шүдтэй байдгийг ажиглажээ.

 

3. Эмэгтэй хүний долоовор хуруу болон ядам хурууны урт ижил байдаг.

Эрчүүдийн хувьд ядам хуруу нь долоовор хуруунаас урт байдаг бол бүсгүйчүүдийн хувьд тус хоёр хурууны урт ижил байдаг ажээ. Хэвлийд бүрэлдэж эхэлсэн цагаас хойш ургийн хүйсийг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэдэг эстроген болон тестостерон дааврын нөлөөгөөр эдгээр хурууны хэмжээ хүйсээ даган өөрчлөгддөг нь энэ юм.

 

4. Эрчүүдийн сормуус эмэгтэйчүүдийн сормууснаас урт байдаг.

Тестостерон даавар нь үсний ургалтыг эрчимжүүлэх үйлдэл үзүүлдэг ажээ. Түүнчлэн эр хүний хувьд нүдний хэмжээ эмэгтэй хүнээс харьцангуй жижиг байдаг нь сормуус урт харагдах бас нэгэн шалтгаан болдог байна.

 

5. Эмэгтэй хүний дурлах явц эрчүүдээс удаан байдаг.

Оюун санаа, сэтгэл зүрх бүхнээрээ дурлахад эр хүн эмэгтэй хүнд хамтрагчаасаа илүү хурдан татагдаж байдаг ажээ. Судалгаагаар эрчүүдийн 25 хүртэлх хувь нь анхны эсвэл эхний 4 болзоондоо бүрэн татагддаг бол эмэгтэйчүүдийн 15 хувь нь л эхний болзоондоо эсрэг хүйстэндээ дасдаг нь харагдсан байдаг.

 

6. Ганц бие эрчүүдийн биеэс ялгарах үнэр гэр бүлтэй эрчүүдийнхээс өөр байдаг.

Эрчүүдийг гэр бүл зохиосон эсэхийг гаднаас нь шинжиж мэдэх олон аргууд бий. Тухайлбал дийлэнх хүмүүс хуруун дахь бөгж, цахим сүлжээн дэх зураг зэргийг нь харж тухайн хүнийг гэр бүлтэй эсэхийг тодорхойлж мэддэг. Тэгвэл эрчүүдийн биеэс ялгарах үнэр тестостерон дааврын нөлөөгөөр ганц бие байх үедээ маш хурц байдаг ажээ. Түүнчлэн зарим мэргэжилтнүүд ганц бие эрчүүдийн биеэс ялгарах хурц үнэр нь эрүүл мэнд болон ариун цэвэр муу сахихтай холбоотой хэмээн таамагладаг.

 

7. Эмэгтэйчүүд эрчүүдээс илүү хар дарж зүүдэлдэг.

Эмэгтэйчүүдийн хар дарсан зүүдэнд ихэвчлэн хайртай хэн нэгэн нь амиа алдах, өөрийнх нь амь нас үxлийн ирмэгт очих болон эргэлзээ төрүүлж, төөрөгдүүлмээр зүйлс орж ирэх явдал түгээмэл байдаг аж. Хар дарсан зүүд зүүдэлж, шөнө дунд унтаж чаддаггүй хүмүүст мэргэжилтнүүд зүүдэндээ аз жаргалтай төгсгөл зохиож бодохыг зөвлөдөг байна.

 

8. Эрчүүд эмнэлэгийн үйлчилгээг эмэгтэйчүүдээс харьцангуй бага авдаг.

Эрчүүдийн хувьд эрүүл мэндийн үйлчилгээг авахаас өмнө ажил хэргээ гүйцэлдүүлэх нь чухал гэж үзэх нь бий. Үнэхээр ч судалгаанд хамрагдсан эрчүүдийн 40 гаруй хувь нь эрүүл мэндэдээ төдийлөн анхаарал хандуулдаггүй хэмээн хариулсан бөгөөд бусдын зөвлөгөөгөөр өөрийн амьдралын хэв маягийг өөрчлөх хүсэл байхгүй хэмээн хариулж байжээ.

 

Бонус: Нэгэн цагт эмэгтэй хүн галт тэргээр зорчих боломжгүй хэмээн үздэг байжээ.

1870 онд нэгэн мэргэжилтэн “Хэрэв эмэгтэй хүн сарын тэмдэг ирэхээс өмнөх өдөр галт тэргээр явбал сарын тэмдэг их ирэх эсвэл ирэхгүй байх магадлалтай. Түүнчлэн галт тэргээр эмэгтэй хүн явсан тохиолдолд сав доргих ч магадлалтай” хэмээн бичиж байсан түүх бий.

41
ГайхмаарГайхмаар
11
ГоёГоё
9
Ха ХаХа Ха
7
ХөөрхөнХөөрхөн
7
БурууБуруу
6
ТэнэглэлТэнэглэл
5
БахархмаарБахархмаар
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *