iPhone гарахаас өмнө алдартай байсан гар утаснуудыг эргэн нэг санацгаая. Хуучны сайхан дурсамжуудыг тань эргүүлэн сануулж ч мэднэ шүү

0

Дэлхий дээр хамгийн алдартай iPhone ухаалаг утасны шинэ загвар зах зээлд гарснаас хойш багагүй хугацаа өнгөрчээ. Анхны iPhone-ыг олон нийтэд 2007 онд танилцуулж байсан юм. Үүнээс өмнө бид ямар гар утас ашиглаж байв? Та бүхэндээ 2007 оноос өмнө алдартай байсан гар утаснуудыг танилцуулахаар бэлдлээ.

1. Nokia N90

yaustal.com

N-Series-ийн анхных нь гэж хэлж болно. Хэмжээгээрээ гайхагдах эд дээ – чулуу л гэсэн үг, 24 мм-ийн өргөнтэй, 173 грамм жинтэй. Өрсөлдөгчидтэй нь харьцуулахад хэмжээгээр том ч гэлээ хэрэглэгчдийн дунд эрэлт хэрэгцээ өндөртэй байсан юм. Carl Zeiss-ийн 2 мегапиксел бүхий камер нь бусдаас онцгойруулж байжээ.

 

2. Sony Ericsson k750

yaustal.com

Тухайн цаг үедээ оргил нь байлаа. Камерын дуранг хаах зузаан хаалттай. Sony Ericsson-ы К цуврал нь “камер утас” гэдэг тодотголтой – гэрэл зургийн чанарт илүү ач холбогдол өгөхийг хичээж байсан юм. Энэ загварын утсаар авсан гэрэл зураг чанарын хувьд үнэхээр муугүй, утасны өөрийн өнгө үзэмж ч гологдохгүй.

Гэрэл зургийн өндөр чанар, утасны өөрийн xүчин чадал бас эргономик байдал нь алдартай болоход нөлөөлжээ.

 

3. Nokia 6300

yaustal.com

Одоо ч гэсэн зарим нэг хэрэглэгчид барьсан яваа харагддаг. Эдэлгээ даах чадвартай. Анхлан бизнес эрхлэгчдэд зориулагдаж байлаа. Их биеийн зэвэрдэггүй ган, нимгэн (ердөө 11,7 мм), гарт багтах жижиг хэмжээ нь удаан хугацаанд алдартай байхад нөлөөлжээ.

 

4. Nokia 8910i

yaustal.com

Онгойж нээгддэг этгээд хачин механизм болон титан их биеэрээ хэрэглэгчдийн сонирхлыг татсан юм. Утасны товчлуурт хүрэхийн тулд дэлгэцийн хажууд байдаг товчлуур дээр дарахаас өөр аргагүй, энэ нь л цорын ганц дутагдал байсан болов уу. Бусдаар бол тухайн үедээ өөлөх зүйлгүй утас хэмээгдэж байжээ.

 

5. Motorola RAZR V3

yaustal.com

Энэхүү жагсаалтад Motorola-гийн гар утас орохоос өөр аргагүй, өөрийн дизайнаараа гайхагдаж байсан утас даа. Маш нимгэн, товчлуур нь төмөр ялтсаар хийгдсэн учир давтагдашгүйд тооцогдож байв.

 

6. Motorola E398

yaustal.com

Алдартай компанийн олны хүндэтгэлийг хүлээсэн загвар: чанартай чанга дуутай, боломжийн хямд үнэтэй бас цэмбийсэн. Тоглуулж байгаа дуугаараа чичиргээ үүсгэдгээрээ залуучуудын сонирхлыг илүү их татна. Ганц дутагдал гэвэл зай – идэвхтэй хэрэглэхэд хоёр өдрийн дотор зай нь дуусдаг байжээ.

 

7. Siemens SX1

yaustal.com

Бусад төхөөрөмжөөс хүчтэй ялгарах зүйлтэй, юуны түрүүнд товчлуурын байрлалаар – дэлгэцийн хоёр талаар тоон товчлуурууд эгнэж байрласан. Даанч тэр болгонд таалагдаагүй учраас борлуулалтад сөргөөр нөлөөлжээ. Гэхдээ бусдаас ялгарах дуртай залуучуудын дунд бол алдартай загвар байлаа. Үнэ нь ч тэр доороо хямдарсан болохоор залуучууд ихэд сонирхох болжээ.

 

8. Samsung D500

yaustal.com

Шүүмжлэгчдээс муугүй үнэлгээ авсан Samsung-ийн энэ загвар зах зээлд гарангуутаа л хэрэглэгчдийн дунд алдаршсан. Дуу ялгаруулалт сайтай байсан нь үүнд нөлөөлсөн болов уу.

 

9. Sony Ericsson P910

yaustal.com

Sony Ericsson-ы энэ загвар олон үзүүлэлтээрээ хэрэглэгчдийн анхаарлыг татсан: 208*320 пиксель бүхий 2,9 инчийн том дэлгэц нь тухайн үедээ шинэлэг шийдэл, нээгддэг товчлуур мөн гар бичмэл таньдаг горимтой байв.

 

10. Бас ийм ч байж

yaustal.com

 

11. Эцэст нь, хамгийн алдартай бөгөөд юунд ч дийлдэшгүй Nokia 3310

yaustal.com

Гар утас барьж байгаа бүх хэрэглэгчид энэ утсыг мэдэхийн дээдээр мэдэх байх гэж найдаж байна. Товчлууртай утас гэж юу байдгийг мэдэхгүй багачууд ч гадарлана. Самарны яс хагалж иддэг гэхээр андахгүй дээ. Миний бодлоор энэ төхөөрөмжийг ирээдүйд ч эргэн дурсах байх.

Уншигч та эдгээр утасны аль нэгийг барьж байсан уу? Аль нь байсан бэ?

17
БахархмаарБахархмаар
3
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *