Таны үсийг гоёмсог харагдуулах 8 арга

4

Бараг бүх охид энэ асуудалтай нүүр тулгардаг байх. Тэр асуудал бол өглөө эрт сэрэх үедээ үсээ хэвэнд оруулах эсвэл урт ургуулах болон понитэйл болгох явдал билээ. Харин бид танд дахин дээрх асуудлаас болж санаа зовох хэрэггүй гэдгийг хэлэхэд таатай байна. Одооноос эхлэн та үсэндээ санаа зоволгүй тайван унтаж амарч болно.

Урт болон богино үсний алинд нь ч тохиромжтой дараах аргуудыг мэдээд аваарай.

Бид таны амьдралыг илүү амар хялбар болгох аргуудыг дуулгахдаа хэзээд баяртай байдаг бөгөөд эдгээр аргуудыг мэдэж авснаар та өглөө багагүй хугацааг хэмнэх ач тустай юм шүү.

8. Торгон материалтай дэр хэрэглэх

Та үсээ ямар ч асуудалгүйгээр гоёмсог харагдуулахыг хүсч байвал, хөвөн даавуун материалтай дэрний оронд торго эсвэл сатин материалтай дэр дэрлэх хэрэгтэй. Ийм материалтай дэр таны үсний чийглэг байдалд удаан шингэж, зөөлөн торгомсог байдлыг буржийлгах, гэмтэхээс сэргийлнэ.

 

7. Үсээ дээрээ боох

Үзэсгэлэнтэй хэрнээ энгийн үсний стильтэй болмоор байвал, үсээ нойтон байхад нь толгойн дээрээ зурганд үзүүлсний дагуу дээш боож, сайтар шамлахад хангалттай. Таны үс хатмагц илүү их өтгөн үстэй харагдах болно.

 

6. Сүлбээр ашиглах

Үсээ буржийлгахыг хүссэн ч, танд үс буржийлгагч байхгүй байна уу? Орондоо орохын өмнө үсэндээ бага зэрэг нүүр цэвэрлэгч шингэн түрхээрэй. Дараа нь сүлбээр ашиглан үсээ хэд хэдэн хэсэг болгон хувааж, хавчиж тогтооно. Хэрэв та урт үстэй бол арай урт хэмжээтэй сүлбээр ашиглавал тохиромжтой.

 

5. Ороолт ашиглах

Хэрэв та сэвсгэр үснээсээ залхаж байвал, орондоо орохын өмнө үсээ чийгшүүлж, мөн сайтар самнаад сатин материалаар хийгдсэн ороолтоор ороогоорой. Таны үсийг буржийж, сэвсгэр болохоос сэргийлэх бөгөөд өглөө босохдоо үснийхээ стильд санаа зовохгүй байж болно.

 

4. Үсээ дээрээ хоёр ороох

Үсэндээ бага зэрэг тос түрхэх эсвэл сэнсний тусламжтай нойтон үсээ 2 хэсэг болгон дээш боогоорой. Боосныхоо дараа үсээ хатаана. Зарим нэг унжсан үсийг чихнийхээ араар хийж, сүлбээр ашиглан тогтоох хэрэгтэй. Өглөө босоод боолтоо авч, үсэндээ бага зэрэг цацлага цацаарай.

 

3. Хатуу, хүнд гоёл чимэглэлийн оронд зөөлнийг сонгох

Буржгар үстэй болмоор байвал үс ороогч хэрэгслийн оронд даавуу ашигла. Үсээ хэд хэдэн хэсэг хувааж, зурганд үзүүлсэн шиг даавуугаар сайтар орооно. Өглөө босох үед боолтуудаа авч, үсэндээ цацлаганаас цацна.

 

2. Хүр хорхойн үүр шиг болгох

Үсийг буржийлгах өөр нэг арга бол үсээ хүр хорхойн үүр шиг болгох явдал юм. Үсээ хэд хэдэн хэсэгт хувааж, үсний гел түрхэнэ. Хуваасан хэсгүүдээ сайтар ороож, сүлбээрээр тогтоогоорой.

 

1. Зөв сам сонгох

Үсээ гоёмсог, стиллэг харагдуулахыг хүсч байвал юун түрүүнд олон шүдтэй, зөв самыг сонгож хэрэглэх хэрэгтэй.

 

Бонус: Богино үсийг гэрийн нөхцөлд хэрхэн тайрах вэ?

Үсээ эхлээд угааж, сайтар хатаана уу.

Зурганд үзүүлсний дагуу үсээ хэд хэдэн хэсэгт самнаж, дараах алхмуудыг хийнэ:

  • Үсээ хоёр хэсэгт хувааж, дугуй хэлбэртэй болгох эхлэлийг тавина.
  • Толгойн оройгоос нэг хэсгийг дух хүртлээ самнаж, нөгөө хэсгийг нь хүзүү хүртлээ самнаж бооно.
  • Дараа нь үсээ 90 градусын хэмд өргөж, тэр хэсгээ дух хүртлээ тайрна. Ард болон урд хэсгээ тэнцүү хэмжээтэй болтол нь тайраарай.
  • Дараа нь үснийхээ хоёр талыг дээрх аргын тусламжтай болгоомжтой тайрах хэрэгтэй.
58
БахархмаарБахархмаар
17
ГайхмаарГайхмаар
16
ГоёГоё
14
ТэнэглэлТэнэглэл
12
БурууБуруу
6
ХөөрхөнХөөрхөн
5
ХарамсалтайХарамсалтай
4
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *