Брабусын тоноглолтой шинэ төмөр хүлэг – Брабус 850 БиТурбо

0

Брабусын тоноглолтой шинэ төмөр хүлэг - Брабус 850 БиТурбоГерманы алдарт авто тюнингийн Брабус /Brabus/ компани дэлхийн хамгийн том тоноглосон машины үзэсгэлэн яармаг болох Эссений мотор,  шоу /Essen Motor Show/-наа Мерседес-Бенз /Mercedes-Benz/-ийн Е ангиллын Е63 AMG маркын машины тоноглосон хувилбараа толилуулжээ. Брабус 850 6.0 БиТурбо /Brabus 6.0 BiTurbo/ хэмээн нэрлэгдсэн энэхүү төмөр хүлгийн хамгийн эхний дурдах ёстой тоноглол бол 850 морины хүчтэй шинэчлэгдэн сайжирсан хөдөлгүүр юм. 300 км/цаг хүртэл хурдлах чадалтай энэ машин 0-100 км/цагийн хурдыг ердөө 3,1-хэн секундэд авах ба дөрвөн дугуйндаа хөтлөгчтэй юм байна. Хот дотор чимээгүй явахаас эхлээд хөдөө хээр, уралдааны зам дээр чангаар хүрхрэх хүртэл дууг нь өөрчлөх боломжийг жолоочид олгосон спорт хувилбарын яндангийн систем суурилуулсны дээр захиалагчийн хүсэлтээр Пирелли /Pirelli/, Континентал /Continental/, Ёкохама /Yokohama/-гийн дугуйнаас 19, 20 инчийн дугуйнаас сонгон суурилуулах аж. Мөн машины дотор талын материал болон өнгө зөвхөн захиалагчийн хүсэл сонирхлоос хамаарах гэнэ. Хотын замд 14,4 литр шатахуунаар 100 км, хөдөөгийн хурдны зам дээр ердөө 7,9 литр шатахууныг дээрх зайг туулахад зарцуулах Брабус 850 БиТурбо километр тутамд 242 грамм нүүрстөрөгчийн давхар ислийг хог хаягдал болгон ялгаруулах юм байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *