Эм тариа хэрэглэхгүйгээр элгээ хэрхэн эмчлэх вэ?

3

Хүний бие организмд элэгний гүйцэтгэх үүргийг тоочоод баршгүй. Олон янзын үүрэг гүйцэтгэх энэ эрхтний маань үндсэн үүрэг нь янз бүрийн саад, тээг болох явдал бөгөөд олон төрлийн хор, муудсан хүнсний хорт эд эс, уураг зэргийг биеэр тараахгүй байхыг чухам элэг л хийдэг билээ. Буруу хооллолт, архи, муу зуршлууд зэрэг нь элэгний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, яваандаа өвчлүүлэхэд хүргэдэг.

Ихэнхдээ элэгний дутагдлын янз бүрийн хэлбэр, элэг өөхлөх, (элэгний цирроз үүсэх эх суурь болох өвчин) янз бүрийн гепатит зэрэг өвчнөөр элэг өвчилдөг. Хэрвээ эдгээр өвчин даамжирсан бол эм тариа хэрэглэхээс өөр аргагүй ба харин урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дасгалын тусламжтайгаар хийж болно.

 

Элгийг хэрхэн эмчлэх вэ?

Хятадын ардын анагаах ухаанд элгийг “стратеги боловсруулдаг цэргийн жанжин” хэмээн нэрлэдэг ба элэг нь хүний үйл хөдлөл, ци энергийг бүх биеэр тараах, сэлбэх ажлыг хариуцдаг гэж үздэг байна.

Энэ нь харилцан холбоотой үйл ажиллагаа бөгөөд элэг энергийн хөдөлгөөнийг бий болгох бол, энерги нь цусыг тараана. Иймээс энерги тасалдаж эхэлбэл, цус бас тарахаа болино. Ийм нөхцлөөс болж янз бүрийн өвчин зовлон бий болох ба хажуу бөөрөөр, цээжээр, гэдэсний доод хэсгээр өвдөх гэх мэт. Мөн эмэгтэй хүний сарын тэмдэгт ч нөлөөлдөг.

Эдгээр зовиурыг эмчлэх арга асана йогт бий. Халасана гэж нэрлэх бөгөөд элэгний элдэв дутагдлыг үгүй болгоход тустай дасгал юм.  Энэ дасгалыг хийснээр гепатитын эсрэг үйлчилгээг идэвхжүүлж, ци энергийг биеэр тарахад тусална.

Дасгалаа зөв хийхийн тулд нуруугаараа хэвтээд гараа биеэ дагуулан тэгшхэн доошоо харуулж тавина. Энэ бол үндсэн байрлал ба цаашдын хөдөлгөөнийг маш болгоомжтой, зөөлөн хийх хэрэгтэй. Эхлээд хөлөө өргөж шалтай перпендикуляр болгох ба гараараа тулж хөлөө толгой дээгүүрээ давуулан хөлийн үзүүрийг шаланд хүргэнэ.

Хөл тэгш байх ёстой. Илүү их үр дүнтэй болгохын тулд гараа хооронд нь нийлүүлж барьж болох ба чадахгүй бол зовох хэрэггүй. Энэ байдлаараа нилээд хугацаагаар барих ба (100 хүртэл тоолох ч юм уу) дараа нь аажуухан үндсэн байрлалдаа орно.

Энэ дасгалыг хийж байхад юу болдог болон элгэнд юугаараа сайн байдаг хэрэг вэ?

Хэвлийн хөндийн хэмжээ багасан, хэвлий дотор нэмэлт даралт бий болно. Элэгтэй холбоотой судсаар гүйх цусны эргэлт өөрчлөгдөх ба эргэн үндсэн байрлалд орох үед цусны эргэлт шинэ хүчээр, шинээр эргэлдэж эхэлнэ. Ийм байдлаар цусны эргэлт, элэгний эд эсийн үйл ажиллагаа сэргэх ба биохимийн үйлчлэл бас сэргэдэг. Энерги ч зөв байдлаар тарж эхэлнэ.

Энэ дасгалын элгэнд нөлөөлөх хамгийн чухал хэсэг нь буцаж үндсэн байрлалдаа орох үе юм. Тиймээс дасгалыг шулуун юм уу нугалсан хөлтэй хийх нь их чухал биш бөгөөд хөлөө шулуун байлгаж чадахгүй бол нугалаад хөлөө салган өвдгөө газар хүргэж болно. Үр дүн нь яг адилхан.

Дасгалыг хэрхэн зөв биелүүлэх тухай видеог анхааралтай хараарай. Ялангуяа анхлан суралцагч нар заавал үзэх хэрэгтэй.

Зөвхөн энэ дасгалыг хийгээд, эм тариагүйгээр элгээ эмчилж болох уу? Өвчний үе шатаас хамаг юм шалтгаалах ба хэрэв элэгний өвчин хүндрэх шатандаа орсон бол эмчид хандаж эм тариа хэрэглэсэн нь дээр. Дасгалаа эмчилгээний нэг хэсэг болгож болно.

Хэрвээ та өвдөөгүй зөвхөн урьдчилан сэргийлэх, жижиг өвчин дарах (хоолоо хэтрүүлсэн, хатуу юм их уугаад… гэх зэрэг) зорилготой бол энэ дасгал танд хамгийн их хэрэгтэй зүйл билээ.

Эх сурвалж

23
БахархмаарБахархмаар
13
ГайхмаарГайхмаар
10
ГоёГоё
8
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

13 Сэтгэгдэл

  1. Namon Claire

    Namon Claire

    2018/01/26 at 11:10

    Nkhbr Nkhaa hhaha

  2. Erdene Ochir

    Erdene Ochir

    2018/01/26 at 11:11

    Bat-Erdene Liidaa

  3. Ц. Ган-Эрдэнэ.

    Ц. Ган-Эрдэнэ.

    2018/01/26 at 11:27

    Damba Damba

  4. Төөгий Цэлмүүн

    Төөгий Цэлмүүн

    2018/01/26 at 11:35

    Гэрэл Гэгэнээ

  5. Даваа Ням

    Даваа Ням

    2018/01/26 at 11:44

    Aagii Aagii

  6. Nkhbr Nkhaa

    Nkhbr Nkhaa

    2018/01/26 at 13:21

    chi ch neeh ylgaagul bhshu barg

  7. Namon Claire

    Namon Claire

    2018/01/26 at 13:56

    Hahah cmgaa boduuul tee? Hahhaha

  8. Nkhbr Nkhaa

    Nkhbr Nkhaa

    2018/01/26 at 14:09

    hahaaha

  9. Khulan Mashbold

    Khulan Mashbold

    2018/01/26 at 14:23

    Б. Дэлгэрмаа хардаа

  10. Enhee Lhamjav

    Enhee Lhamjav

    2018/01/26 at 23:47

    Шингаяа Сангиа

  11. Jargal Jagaa

    Jargal Jagaa

    2018/01/27 at 02:00

    Bataa Dorj Zaya Zizi Narhan Nami

  12. Sainaa Sainaa

    Sainaa Sainaa

    2018/01/27 at 13:36

    Bataa Bataa

  13. Baigali Baigali

    Baigali Baigali

    2018/01/28 at 09:30

    Зээлийн төлбөр
    E-mail: [email protected]
    Зээлийн өргөдлийн хувьд: санхүүжилт, үл хөдлөх хөрөнгийн зээл, фермийн зээл, хөрөнгө оруулалтын зээл, авто зээл, нэгтгэх өр, зээлийн шугам, хоёрдогч орон сууц, зээлийн эргэн төлөлт, хувийн зээл. Манай имэйл хаягаар санхүүжүүлнэ үү: [email protected]

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *