Гэрийн нөхцөлд батга арилгахдаа алимны уксус, сод ашиглаарай!

3

Цэвэрхэн, гялалзсан, эрүүл нүүрний арьстай байхын тулд ихээхэн арчилгаа хэрэг болдог. Ийм арчилгааны үр дүнд таны арьс ямар нэг толбо, сорви зэрэг олон бэрхшээлүүдээс салах билээ.

Хүнсний сод

Энэ бол гэрийн нөхцөл дэх батганы эсрэг хэрэгсэл гэдгийг бараг хүн болгон мэднэ. Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй, улайх болон хавагнах зэрэгт сайн нөлөөтэй энэ бодис нь арьсыг элдэв бохироос хамгаалах, үхэжсэн арьсыг зайлуулах, илүүдэл тосыг арилгах, арьсны pH түвшинг зохицуулдаг билээ.

Алимны уксус

Энэ нь мөөгөнцөр, бактерийн эсрэг хүчтэй үйлчилгээтэй хэрэгсэл юм.

Орц:

  • Хүнсний сод
  • Алимны уксус
  • Зөгийн бал
  • Тал нимбэг

Бэлтгэх:

Хагас аяга усанд цайны халбага алимны уксус хийнэ. Өөр саванд хүнсний содоо хийгээд дээрээс нь ус болон алимны уксусныхаа холимгийг нэмнэ. Дараа нь тал нимбэгээ хийж холино.

Хэрэглэх:

Нүүрээ сайн угаах ба зөөлөн алчуурын тусламжтайгаар хатаана. Дараа нь бэлдсэн холимгоо нүүрэндээ түрхэж зөөлөн иллэг хийгээд энэ чигээр нь хэсэг байлгана. Хэдэн минутын дараа нүүрээ бүлээн усаар угаагаад дараа нь арьсны нүх сүвийг дарахын тулд хүйтэн усаар угаана.

Батганы эсрэг янз бүрийн үнэтэй тос болон бусад зүйл авах хэрэггүй ба дээрх аргаар та батга төдийгүй нүүрний арьсны олон бэрхшээлээс салах болно.

8
ГоёГоё
4
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Bilguun Montana

    Bilguun Montana

    2018/01/26 at 05:17

    Naagii Boldbaatar

  2. Naagii Boldbaatar

    Naagii Boldbaatar

    2018/01/26 at 11:39

    ahahahahh

  3. Naagii Boldbaatar

    Naagii Boldbaatar

    2018/01/26 at 11:39

    za

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *