Хэзээ ч бууж өгч болохгүй болохын гайхамшигт 10 жишээ

1

Бэрхшээл бидний амьдралд гэнэт орж ирж бидний амьдралыг хар цагаан болгодог. Зарим хүмүүсийн хувьд энэ нь түр зуурын зүйл байдаг бол зарим хүмүүсийн амьдралыг орвонгоор нь эргүүлдэг.

Энэ үед хүмүүст дэмжлэг маш их хэрэгтэй байдаг. Тиймээс зовлон бэрхшээлийг давж туулсан энгийн хүмүүсийн түүхийг та бүгдтэй хуваалцаж байна.

Ник Вуйчич

Хөл гаргүй энэ хүн сэтгэл санаагаар унаагүй, харин ямар ч хүнд тохиолдолд түүнийг даван туулж аз жаргалтай амьдарч болохын тод жишээ болж чадсан нэгэн юм. Ник гольф тоглодог, серфингээр хичээллэдэг, дэлхийгээр аялж илтгэл тавьдаг. Саяхан тэрээр хоёр дахь хүүхдээ өлгийдөн авсан байна. Гудамжинд хүүхдүүд түүнээс түүнд юу тохиолдсон юм бэ? гэж асуухад тэр итгэлтэйгээр “Тамхинаас л болсон” гэж хариулдаг.

Хэзээ ч бууж өгч болохгүй болохын гайхамшигт 10 жишээ 1

Билл Портер

Зорилго болон түүнд хүрэх хүсэл байхад өвчин зовлон ч саад болж чадахгүй. Билл багаасаа л тархи нугасны өвчтэй байсан бөгөөд худалдааны салбарт ажиллахыг хүсдэг байжээ. Тэрээр АНУ-ын шилдэг худалдаачин болж өөрийн зорилгодоо хүрсэн юм. Түүний сэтгэлийн тэнхээний тухай “Хаалганаас хаалга руу” (Door to Door, 2002) киног хүртэл бүтээсэн байна. Хийхийг хүссэн зүйлээ хийхээр төрөөгүй гэж бодож байгаа хүмүүс энэ киног заавал үзэх хэрэгтэй.

Хэзээ ч бууж өгч болохгүй болохын гайхамшигт 10 жишээ 2

Евгений Смирнов

Бүжигчин хүнд бүжиглэж чадахаа байх шиг аймшигтай зүйл гэж байхгүй. Авто ослын улмаас хөлгүй болсон мэргэжлийн бүжигчин яах вэ? Үргэлжлүүлэн бүжиглэх л хэрэгтэй! ОХУ-ын брейк бүжгийн аварга Евгений Смирнов ослын улмаас нэг хөлөө алдсан ч гэсэн дахин шинээр бүжиглэж сураад, үргэлжлүүлэн бүжиглэсэн. Тэрний бүжгийн шоунд оролцож байгаа нь хүний сэтгэлийн тэнхээний тод жишээ бөгөөд мөн нэг хөлгүй ч гэсэн сайхан бүжиглэж болохын үлгэр жишээ болж чадсан юм.

Хэзээ ч бууж өгч болохгүй болохын гайхамшигт 10 жишээ 4

Олеся Владыкина

Энэ хөөрхөн, сэтгэл татам бүсгүйг хараач. 20 настайдаа Олеся Тайландад осолд ороод зүүн гаргүй болсон бөгөөд найз бүсгүй нь нас барсан байна. Энэ үйл явдал Олесягийн амьдралыг орвонгоор нь өөрчилсөн боловч түүний амьдрал дуусаагүй: энэ үйл явдлаас хойш тэрээр Параолимпийн тоглолтонд хоёр ч удаа оролцож, түрүүлж байсан бөгөөд дэлхийн дээд амжилтыг тогтоож байжээ. Хамгийн бахархамаар зүйл гэвэл бүсгүй хиймэл гар хэрэглэлгүй нэг гараараа сэлдэг аж.

Хэзээ ч бууж өгч болохгүй болохын гайхамшигт 10 жишээ 3

Сильвестр Сталлоне

Зөвхөн сайхан гадаад төрхтэй бол алдартай жүжигчин болно гэж та бодож байна? Үгүй шүү. Хэрвээ ингэж бодож байгаа бол та Сильвестр Сталлонегийн түүхийг мэдэхгүй юм байна. Төрөхийн хүндрэлээс болоод түүний нүүрний нэг хэсэг нь хувирдаггүй, ам нь бага зэрэг муруй, хэл нь хэсэгчлэн хөдөлдөггүй (үүнээс болоод ярианы бэрхшээлтэй). Харин эдгээр нь түүнийг орчин үеийн алдартай жүжигчин болоход саад болсон уу?

Хэзээ ч бууж өгч болохгүй болохын гайхамшигт 10 жишээ 5

Андреа Бочелли

Хараагүй хүн орчин тойрноо харахгүй боловч мэдэрдэг. Энэ нь Италийн хараагүй дуучин Андреа Бочеллид тус болдог. Тэрээр сонгодог болон орчин үеийн дуунуудаараа сонсогч нарт гайхалтай сэтгэлийн эрч хүчээ хуваалцдаг. Тэрээр гурван хүүхдийн эцэг бөгөөд саяхан хоёр дахь удаагаа гэрлэсэн байна. Түүний хэлж байгаагаар тэр “гаднаа” хараагүй ч гэсэн “дотроо хараатай”.

Хэзээ ч бууж өгч болохгүй болохын гайхамшигт 10 жишээ 6

Мэдлин Стюарт

Мөрөөдөл байх юм бол ямар ч өвчин түүнийг биелүүлэхэд саад болохгүй. Мэдлин Стюарт Дауны синдромтой бөгөөд загвар өмсөгч болохыг хүсдэг байжээ. Тэр зорьсондоо ч хүрсэн! Гэхдээ мэдээж маш их зүтгэл гаргасан: тэр биеийн тамираар хичээллэж 20 кг турсан, тэгээд загварын агентлагт ажилд орох гэж маш удаан хугацаанд оролдсон. Эцэст нь Мэдлин зорьсондоо хүрч, эмэгтэйчүүдийн биеийн тамирын хувцас үйлдвэрлэдэг “Manifesta” брендтэй гэрээ байгуулж чадсан байна. Сайхан тэр Нью Йорк хотын загварын долоо хоногоор тайзан дээр гарсан. Үнэхээр их хүсэж байвал мөрөөдөл биелдэг болохын тод жишээ юм.

Хэзээ ч бууж өгч болохгүй болохын гайхамшигт 10 жишээ 7

Виктория Дюваль

Тамирчин бол хэзээ ч тамирчнаараа л байдаг. Үүнийг 20 настай Америкийн теннисчин Виктория Дюваль баталж байна. Хожкины лимф өвчнийг ялж, бэлтгэлээ үргэлжлүүлсэн бөгөөд саяхан Том дуулгын нэг тэмцээнд амжилттай оролцсон байна. Гэхдээ Виктория хамгийн том ялалтаа байгуулсан. Түүний өрсөлдөгч нь “өвчин” байсан бөгөөд ялалтын хамгийн том шагнал бол амьдрал юм.

Хэзээ ч бууж өгч болохгүй болохын гайхамшигт 10 жишээ 8

Шантель Браун-Янг

Энэ загвар өмсөгчийн гоо сайхан нь маш өвөрмөц: Шантелийн хүүхэд насанд нь бүх биеийн арьс өнгөний өвчин буюу анагаахын хэллэгээр “витилиго” илэрсэн байна. Царайлаг, биеийн галбир сайтай тэрээр өөрийн энэ дутагдлыг давуу тал болгохоор шийдсэн байна. Одоо тэр алдартай загвар өмсөгч болсон бөгөөд “Цагаан болон хар арьстай хүмүүс байдаг бол харин би аль алинд нь хамаардаг” хэмээн Шантель хошигнож ярьдаг байна.

Хэзээ ч бууж өгч болохгүй болохын гайхамшигт 10 жишээ 9

Ксения Безуглова

Ксения Безуглова бол хоёр хүүхдийн ээж, Vertical буюу тэргэнцэртэй бүсгүйчүүдын гоо сайхны тэмцээний ялагч, олон нийтийн зүтгэлтэн, тэргэнцэртэй хүмүүсийн амьдрах орчныг сайжруулах зорилго тавьж ажиллаж байгаа нэгэн бөгөөд олон төлөвлөгөөтэй, зүгээр л амьдралын сайхныг мэдэрч байгаа гайхалтай бүсгүй. Энэ бол сэтгэлийн их тэнхээтэй, ирээдүйдээ маш итгэлтэй эмэгтэй бөгөөд тэргэнцэртэй ч гэсэн сайхан амьдарч болохын тод жишээ юм.

Хэзээ ч бууж өгч болохгүй болохын гайхамшигт 10 жишээ 10

Амьдрал хүмүүсийг байнга туршиж байдаг. Амьдралд олон шударга бус зүйл тохиолддог гэсэн амьдрал сайхан. Амьдрал “өмнө” болон “дараа” нь гэж хуваагдсан байсан ч өөрийн хүч тэнхээг харуулж аз жаргалтай амьдрах боломжтой. Бидний энд дурьдсан хүмүүс ийм л сонголт хийсэн бөгөөд эрүүл хүмүүст үлгэр жишээ болж чадсан юм. Харин та ямар сонголт хийх вэ?

95
БахархмаарБахархмаар
18
ГоёГоё
13
ХөөрхөнХөөрхөн
11
ГайхмаарГайхмаар
8
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
Ха ХаХа Ха
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Зочин

    2016/03/11 at 14:56

    gaihaltai

  2. S

    2016/03/11 at 20:14

    Stevie Wonder-г мартажээ.

  3. Munkhtuya Kh

    2016/03/12 at 00:27

    Munda yumoo.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *