Бусдад тусална гэдэг нь өөрийн сайхан сэтгэлтэй, тусч, өгөөмөр зан чанартайг харуулах хамгийн гайхалтай арга. Олонх алдартнууд бусдад туслах үйлсэд оролцож, буяны үйлсэд хандив өргөдөг ч хувиа хичээсэн, тоомсоргүй гэгдэн шударга бусаар цоллогдох нь бий. Итгэх эсэх нь таны дур боловч [tweetable]дараах 10 алдартан бусдын төлөө цаг зав, хөрөнгө мөнгөө харамгүй зарцуулдаг өгөөмөр, нинжин сэтгэлтэй хүмүүс юм[/tweetable]. Дараах 10 алдартны дунд таны хүндэтгэн биширч явдаг нэгэн байгаа эсэхийг мэдэхийн тулд уншиж сонирхоно гэдэгт тань эргэлзэхгүй байгаагаа энэ дашрамд илэрхийлье.
1. Matt Damon
Хөгжиж буй орнуудыг цэвэр усаар хангах Water.org буяны байгууллагыг хамтран байгуулснаас гадна [tweetable]Matt Damon гуравдагч орнуудад ядуурал болон ДОХ-ын эсрэг тэмцдэг ONE Campaign-ы идэвхтэй дэмжигч[/tweetable] юм. Түүнчлэн Ocean’s Eleven-ийн нөхөдтэйгээ гуравдагч орнууд дахь хүн ардад бүдүүлэг хандаж байгаа хандлагад анхаарал хандуулах, түүнийг таслан зогсоох зорилго бүхий Not On Our Watch өмгөөллийн байгууллагыг байгуулахад гар бие оролцсон байна.
2. Taylor Swift
Төрөлхийн энэрэнгүй сэтгэлтэйгээрээ алдартай энэ бүсгүй дэлхийн хүмүүст туслах олон арван буяны үйлсэд мөнгө хандивлахад гар сунган тусалдаг. [tweetable]Taylor Swift Donatemydress.org-д хувцас хандивласан нь тус байгууллагын хөрөнгийг 1000 гаруй доллараар нэмжээ[/tweetable]. Үнэгүй тоглолтууд хийж, шүтэн бишрэгчидтэйгээ уулзаж ярилцах дуртай Taylor Swift хаа ч явсан үргэлж өгөөмөр, сайхан зантай байдаг.
3. Justin Bieber
[tweetable]Believe Charity болон бусад буяны үйлсэд гар бие оролцдог хамгийн залуу оддын нэг Justin Bieber[/tweetable] шүтэн бишрэгчдээ ч бас бусдад туслахыг уриалдаг.
4. Lady Gaga
Үргэлж бусдыг доромжлон тохуурхах явдлыг эсэргүүцдэг [tweetable]Lady Gaga 2011 онд Born This Way сангаа байгуулсан бөгөөд энэ сан нь залуусыг идэвхжүүлэн дэмжих зорилготой[/tweetable] аж. Цаашлаад MAC AIDS санг дэмждэг алдарт Cindy Lauper-тай хамт MAC Viva Glam компанит ажилд оролцож, It Gets Better төсөлд туслах үйл ажиллагаа явуулдаг байна.
5. Daniel Radcliffe
Буяны байгууллагуудад туслахад өөрийн нэр хүндийг ашигладаг оддын нэг болох залуу эрхэм Book Aid International болон Lupus Foundation of America-г дэмжигч. Түүнчлэн өсвөр насны LGBT нарыг дэмжих, амиа хорлох үйлдэл хийхээс сэргийлэх The Trevor Project-той хамтарч ажилладаг. [tweetable]Radcliffe гомосексуализмыг эсэргүүцэгчдийг хориглосон олон нийтийн сурталчилгаануудад оролцдог[/tweetable].
6. Selena Gomez
Жүжигчин, поп дуучны карьераасаа гадуур хүрээлэн буй орчин болон нийгмийн шалтгаант буяны үйлсэд оролцох дуртай [tweetable]Selena Gomez бол ЮНИСЕФ-ын хамгийн залуу элч юм[/tweetable]. Конго, Гана улсууд дахь шаналан зовж байгаа хүн ардын талаарх ухварыг нэмэгдүүлэхээр дэлхийн улсуудаар аялж байснаас гадна Ryan Seacrest сангийн нэрийн өмнөөс Пенсильваны хүүхдийн эмнэлгийн хэвлэл мэдээллийн том төвийг ажиллуулжээ.
7. Nick Cannon
Monroe, Moroccan нарын хайртай эцэг, халамжит хань гэдгээсээ гадна бусдыг энэрч туслах үйлсэд харамгүй зүтгэдэг тэрээр хүүхдүүдэд бусдад туслахыг уриалж, үлгэрлэдэг Nickelodeon’s HALO award show-г хөтөлж, продюсерлэдэг. [tweetable]Ядуу зүдүү хүүхдүүдэд туслахад үргэлж бэлэн байдаг Nick Cannon[/tweetable] нь Stamp Out Hunger хүнсний хөтөлбөрийн илтгэгч, Зул сараар хүүхдүүддээ бэлэг авч өгч чадахгүй эцэг эхчүүдэд тоглоом өгөх Toys for Tots-ын хөтлөгчийн ажил үүргийг гүйцэтгэдэг.
8. Brad Pitt, Angelina Jolie
Өөрийн гэсэн онцлог талтай ажил мэргэжил болон олон хүүхэд асрах ар гэрийн завгүй ажлын дундаас бусдад туслах үнэ цэнэтэй цагийг гаргаж чаддаг гайхалтай гэр бүл болох [tweetable]Brad Pitt, Angelina Jolie нар хосууд болохоосоо өмнө ч буяны үйлсэд нэгддэг байсан[/tweetable]. Байгалийн баялгийг хамгаалах, ядуурлыг бууруулах зорилго бүхий Maddox Jolie-Pitt Foundation санг ажиллуулдаг тэд дэлхийн эргэн тойронд явагдаж байгаа буяны үйлсэд сая сая доллар хандивладаг.
9. George Clooney
Суданд хүний эрхийн төлөө тэмцэж байхдаа иргэний үүргээ хэтрүүлсэн хэмээн Суданы цагдаа нарт баривчлагдаж байсан энэ нинжин сэтгэлт эрхэм Bono-гийн ONE Campaign компанит ажилд их хэмжээний мөнгө хандивласан. Мөн тэрээр Вашингтон Пост сонинд Суданы улс төрийн дэглэмийн эсрэг сэтгэл хөдлөм нийтлэл бичиж байжээ.
10. Ellen Degeneres
Хамгийн хүнлэг оддын нэг тэрээр амьтанд маш их хайртай бөгөөд зодуулж тамлагдсан амьтдыг хамгаалах The Gentle Barn-ы дэмжигч юм. Америкийн хүнсний хөтөлбөрийн Small Change Campaign компанит ажлыг эхлүүлсэн [tweetable]Ellen Америкийн Улаан загалмай нийгэмлэг болон Susan G Komen For the Cure Foundation-д их хэмжээний мөнгө хандивладаг[/tweetable].
uka
2014/05/23 at 13:08
saihan humuus shuu iim mundag sain uilsiin ezed gej medsengui
нэр
2014/05/23 at 13:13
энд зөвхөн 10 хүн л бичигдсэн байна, Билл Гейтс бол хамгийн том хандивлагч, ер нь ч тэгээд дэлхий дээр алдартнууд хэд билээ гээд бодоод үзвэл маш олон өгөөмөр, нинжин сэтгэлтнүүд байж л байгаа
zub
2014/05/23 at 16:54
aldartai humuus busdad tuslaj buyani ajil hiij ner toroo gargah l heregtei
solongoo
2015/07/22 at 10:34
Сэтгэгдэл *Manai ner aldart hvrsen hvmvvs ter tusmaa toriin tergvvnvvd yagaad busdiin sain saihnii toloo sain vils hiideggvi bn aa.