Нэгэн бизнесмэн эр 17 жилийн өмнө 10,000 фунт стерлингийн зээл өгөхөөс татгалзаж байсан банкаа худалдаж авчээ

1
  • Бизнесмэн Адам Диринг Английн Урмстон Урмстонд байрлалтай нэгэн банкны байрыг худалдаж авчээ.
  • Түүх сөхвөл одоогоос 17 жилийн өмнө энэхүү банк түүнд 10,000 фунт стерлингийн бизнесийн зээл өгөхөөс татгалзаж байсан ажээ.
  • Тухайн цаг үед санхүүгийн боломж тааруу байсан Адам Диринг өдгөө Их Британийн хамгийн амжилттай, олны хүндлэл хүлээсэн бизнес эрхлэгчдийн нэг болсон билээ.

39 настай Адам Диринг нь Hanover Insolvency Limited, Pride Planning тэргүүтэй сая сая фунт стерлингийн хөрөнгө эргэлддэг таван ч бизнесийн тэргүүлэгч, ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэдэг Их Британийн амжилттай бизнесмэн юм. Гэвч түүний энэ бүх амжилт тийм ч дардан байсангүй. Одоогоос 17 жилийн тэртээ тэрээр бизнес төсөлдөө зориулан 10,000 фунт стерлингийн бизнесийн зээл авахаар банкинд хандах үед түүнийг хэт залуу бас туршлагагүй гэж үзсэн тул зээл өгөхөөс татгалзаж байсан түүх түүнд бий.

Адам энэ тухай дурсан ярихдаа, “Би тэдэнд өөрийн бичсэн тун өргөн цар хүрээ бүхий бизнес төслөө үзүүлж, 10,000 фунт стерлингийн бизнесийн зээл авахыг хүсэх үед банкны менежер надад чи хэтэрхий залуу бас туршлагагүй байгаа учраас чамд зээл өгч аз турших хүсэлгүй байна хэмээн хэлж байсан юм” гэжээ.

Үнэхээр ч тухайн үед Адам сүүлчийн цалингаа шавхан байж Манчестер хотын Стретфордод жижиг оффис түрээслэж сууж байжээ. Улмаар түүний авахаар төлөвлөсөн зээл нь бүтэлгүйтсэн учраас сандал, ширээ ч авах хөрөнгөгүй тэрээр хоосон оффист үйлчлүүлэгчдээс ирэх дуудлагыг чагнан суудаг байжээ.

Энэ бүх хүнд цаг үеийг туулсан тэрээр шаргуу хөдөлмөрийнхөө үр дүнд 2014 онд өөрийн эзэмшлийн зээлийн менежментийн компанийг 5 сая фунт стерлингээр заржээ.

Улмаар Адам Английн Урмстон Урмстонд байрлалтай 17 жилийн өмнө түүнд зээл өгөхөөс татгалзаж байсан банкны барилгыг 450,000 фунт стерлингээр худалдаж авч, орон сууц барихаар төлөвлөжээ.

Энэ тухайд тэрээр, “Тухайн үед хүсэл мөрөөдлөөр жигүүрлэн явж байхад минь бизнесийн зээл өгөхөөс татгалзахад надад маш хүнд байсан. Гэхдээ л би хүсэл мөрөөдлөө биелүүлж чадсан. Энэ банкны байрыг худалдаж авсан минь тухайн үед юу ч үгүй байсан намайг одоо хэн болсоныг илтгэх биз ээ. Өөрөө өөртөө итгэсний минь үр дүн ингэж гарлаа” хэмээн ярьжээ.

40
ГоёГоё
12
ГайхмаарГайхмаар
5
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

27 Сэтгэгдэл

  1. Munkhtulga Ogigu

    Munkhtulga Ogigu

    2021/01/26 at 19:39

    өгөөгүй нь болсогпн байна шдэ. өгсөн бол гарчиг нь зээлээ төлж өргүй болсон гэх байсан байхдаа

  2. Дашдамба Цэцэгмаа

    Дашдамба Цэцэгмаа

    2021/01/27 at 00:13

    Mundag bna chvv

  3. Enkhamgalan Nyamsuren

    Enkhamgalan Nyamsuren

    2021/01/27 at 11:08

    Эр бор харцага

  4. Mugi Mugi

    Mugi Mugi

    2021/01/27 at 13:09

    Yag zuv. Iim l baih heregtei

  5. Хүслэн Батсайхан

    Хүслэн Батсайхан

    2021/01/27 at 23:39

    1 Zviliig oilgoloo yu ch vgvi bsanch oortoo itgeh itgeltei bhiig

  6. Enhjargal Zorigt

    Enhjargal Zorigt

    2021/01/28 at 01:16

    bgaa

  7. Tuvshinjargal Tuvshee

    Tuvshinjargal Tuvshee

    2021/01/28 at 02:06

    tgd shaardlaga hangaagui boloogui bolood l ogoogui blguide alham tutamdaa haa hamaagui hund os sanaad yavbal ymr hereg bnaa

  8. Soronzkoo Soogii Soronzoo

    Soronzkoo Soogii Soronzoo

    2021/01/28 at 10:17

    Баавартай байна шүү бас

  9. Н. Очбаяр

    Н. Очбаяр

    2021/01/28 at 11:21

    Өсөрхүү юм бэ дээ

  10. Suvdmaa Suvdaa

    Suvdmaa Suvdaa

    2021/01/28 at 12:51

    Амжилт гэж үүнийг л хэлнэ шүү дээ

  11. Т. Анхболд

    Т. Анхболд

    2021/01/28 at 15:25

    Хүсэл мөрөөдөл байгаа цагт …

  12. Davaasuren Jamina

    Davaasuren Jamina

    2021/01/28 at 17:49

    Instant karma

  13. Batsaikhan Baldandorj

    Batsaikhan Baldandorj

    2021/01/28 at 18:35

    Банкны байрыг нь л авсан бна даа… Банкыг бус

  14. Mongolia Lion

    Mongolia Lion

    2021/01/28 at 18:59

    Evrei hun bn

  15. Bayaraa Bazarragchaa

    Bayaraa Bazarragchaa

    2021/01/28 at 19:19

    миний хүүхдийн мөрөөдсөн газар бий шүү кк

  16. Зөв өширхөл

  17. Orgil Purewjaw

    Orgil Purewjaw

    2021/01/28 at 20:29

    Мундаг эр хүн амжилт Өшөө их зүйл худалдаж ав Түүнд хамааралтай бүгдийг нь ав

  18. Enkhtuvshin Auyush

    Enkhtuvshin Auyush

    2021/01/28 at 20:49

    Зээл олгосон бол банк худалдаж авахгүй л байсан байх даа

  19. Tsengel Tuwden

    Tsengel Tuwden

    2021/01/28 at 22:51

    Мундаг юмаа.

  20. Mundag yumaa

  21. Purev Baatar

    Purev Baatar

    2021/01/29 at 03:33

    Ymr shartai sdave

  22. Sukhbaatar Demiddorj

    Sukhbaatar Demiddorj

    2021/01/29 at 08:11

    Purev Baatar дүү одоо нэг банк авааа 😅🤣😅, хурган шар бол байгаа биз дээ

  23. Ж. Оюунбилэг

    Ж. Оюунбилэг

    2021/01/29 at 10:05

    Suvdmaa Suvdaa тийм шүү

  24. Te Ge

    Te Ge

    2021/01/29 at 16:15

    dampuuruulahgui.

  25. Сарнай

    Сарнай 'Э

    2021/01/29 at 22:27

    ndd bank zeel ohq bgsai gehqyu

  26. Бадмаа Бадам

    Бадмаа Бадам

    2021/01/29 at 23:25

    Хэрвээ зээл өгсөн бол ийм амжилтанд хүрэх байсан уу үгүйюуу бас л бодох хэрэгтэй 1 талдаа баярлах хэрэгтэй
    Би лав хүнд зөв шар байх ёстой шар хэтэрвэл хүнийг эвддэг юм байна гэж боддог
    Зорилго байгаад тэмүүлэх юм бол мөрөөдөл бүхэн биелдэг юм байналээ

  27. Д. Гандулам

    Д. Гандулам

    2021/01/30 at 00:51

    Michael Temka 💪🏻

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *