
Зарим нэг бүсгүйчүүд намхан биеэсээ болоод өөрийгөө голох тохиолдол байдаг. Үнэндээ 175 сантиметр өндөртэй загвар өмсөгчид л сайхан харагддаг юм биш, намхан бүсгүйчүүд ч гэсэн сайхан харагдаж чадна. Хамгийн гол нь – өөрт тохирох хувцас сонгон өмсөх ёстой ажээ.
Өнөөдрийн манай нийтлэлийн баатар болсон бүсгүйчүүд үүнийг гэрчилнэ.
1. Пальтоны дотуур хар өнгийн хувцас өмсөхөд илүү өндөр харагдана

Бүсгүйн өндөр – 150 см.
2. Намхан эмэгтэй болгон хувцасныхаа шүүгээнд заавал шулуун өмдтэй байх ёстой гэж би боддог

157 см.
3. Биеийн өнгөтэй туфль өмсөх дуртай. Хөлийг урт харагдуулдаг юм

157 см.
4. Богинохон хөлтэй болохоор сонгодог хувцас өмсөхөөсөө жоохон ичдэг байлаа. Зузаан ултай гутал бүгдийг өөрчилж байна

162 см.
5. Над шиг өндөртэй хүнд өмд сонгож авна гэдэг амаргүй. Гэхдээ би өөрт хэрэгтэй зүйлээ олоод авах шиг болсон шүү: өндөр суудал, яг таарсан урт, зөв өнгө. Баярласандаа болоод бараг л уйлах нь

147 см.
6. Өндөр суудалтай өмд эргээд моод болсон шүү

157 см.
7. Намхан бүсгүйчүүд урт банзалнаас татгалзах ёстой гэж ярьцгаадаг. Гэхдээ шулуун босоо оруулга, өндөр өсгийтэй туфль нөхцөл байдлыг өөрчилж чадна

155 см.
8. Энэ өмдийг өмсөхөөр миний хөл байгаагаасаа урт харагддаг юм

157 см.
9. Би нарийхан хоншоортой гутланд ямар их хайртай гэж бодно

162 см.
10. Хүүхдийн тасгаас даашинз худалдаж авдаг

152 см.
11. Дандаа хагас урттай топ өмсдөг болоод байгаа

155 см.
12. Бариу өмднөөс татгалзахаар шийдлээ. Энэ нь хамаагүй сайхан харагдуулж байна

155 см.
13. Өргөн өмд зөвхөн өндөр бүсгүйчүүдэд л сайхан зохидоггүй гэдгийг баталсан бас нэгэн нотолгоо

157 см.
14. Өндөр суудалтай богино өмд хөлийг урт харагдуулдаг

157 см.
15. Урт торгон даашинз жижигхэн бүсгүйд

150 см.
16. Зузаан ултай гутал аминд ордог шүү

155 см.
17. Ажилдаа ингэж хувцасладаг юм

150 см.
18. Намхан бүсгүйчүүдэд урт банзал зохидоггүй гэж хэлдэг хүмүүст хараагаа шалгуул гэмээр санагдана

150 см.
19. Энэ жийнсэн өмд миний биеийн харьцааг тэнцвэржүүлж өглөө

155 см.
20. Энэ долоо хоногт би ингэж л хувцаслалаа

160 см.
Хувцас сонгож авахдаа та өөрийнхөө биеийн өндрийг тооцолдог уу?







