Таны гэдсэнд хеликобактер байж болох шинж тэмдгүүд болон үүнтэй эм хэрэглэлгүйгээр хэрхэн тэмцэх вэ?

7

Helicobacter pylori (H. pylori) – элбэг тохиолддог бактери юм. Зарим тооцоогоор энэ дэлхийн хүн амын 50% нь энэ бактерийг тээж явдаг ба ихэнх нь үүнийгээ мэддэггүй байна. Энэ бактери ходоод, хоол боловсруулах эрхтнүүдэд, салстад байх учир дархлааны эд эс тэдэнд хүрч үйлчилж чаддаггүй юм.

Бие организм дахь фермент болон тэжээллэг бодисыг ашиглан өсөж томрох энэ бактери нь бас ялгадсаа үлдээж энэ нь биед хор болон үлдэнэ. Ийм байдлаар энэ бактери эд эс болон митохондрийг гэмтээж хүнийг архаг ядаргаатай болгож, үрэвсэл бий болгодог.

Халдвар авсан шинж

Хеликобактерийн халдвар авсан хүнд ямар ч халдварын шинж илрэхгүй байж болох бөгөөд хэрвээ танд доор дурдсан шинжүүд илэрвэл бактери болон шимэгч хорхойн шинжилгээ өгөөрэй:

  • Дотор муухайрах
  • Өтгөн хар өнгөтэй байх
  • Улаан эс бага байх
  • Дутуу хооллох болон үүнээс шалтгаалан дутагдалд орох
  • Эд эсийн гэмтэл болон үрэвсэл
  • Ядрах
  • Байнга хэхрэх
  • Гэдэс хийгээр дүүрэх
  • Гэдэс өвдөх
  • Ходоодны шүүснээс үүсэх шарх
  • Ходоодны үрэвсэл
  • Амнаас эвгүй үнэртэх
  • Хоолой боогдох
  • Арьсны элдэв өвчин

Хеликобактерийг эмчлэх энгийн арга

Хеликобактерийг устгахын тулд хэд хэдэн төрлийн антибиотик уудаг. Ихэнх тохиолдолд хоёр долоо хоногийн турш уудаг байна. Зарим хүмүүсийн онцлогоос болж антибиотик бактерийг тэр чигээр нь устгаж чадахгүй байх тохиолдол бий учир илүү хүчтэй эм хэрэглэх шаардлага гардаг. Антибиотикоор эмчлэгдсэн хүмүүсийн 20% нь дахин халдвар авдаг болохыг шинжлэх ухаан  тогтоосон байна.

Хеликобактерийн байгалийн эмчилгээ

Хоёр шатлалтай эмчилгээ хийх ба энэ нь ямар нэг гаж нөлөөгүй байна.

1-р шат: Ходоод гэдэс цэвэрлэх

Хеликобактер нь салстаар “хамгаалагдан” нуугдмал байдаг учраас дархлааны эс очиж чаддаггүй, иймээс юуны түрүүнд ходоод гэдсээ цэвэрлэж эхлэх нь маш чухал. Ходоод гэдсийг цэвэрлэхийн тулд их хэмжээний шингэн ууж биеэс бактерийг гадагшлуулах хэрэгтэй.

Алхам 2: Шимэгч хорхойг цэвэрлэх

Бактерийг гадагшлуулсны дараа өөрийн паразитицууд бактеритай нийлж ул мөргүй устгана. Энэхүү цэвэрлэгээний үр дүнд бүх төрлийн шимэгч хорхой, бактери, эсгэгч болон мөөг устаж үгүй болно.

Хеликобактеритай тэмцэх байгалийн гаралтай антибиотик

Ходоод гэдсийг цэвэрлэхээс гадна доор дурдсан хоол хүнс хэрэглэж бактери, эсгэгч, мөөг болон шимэгч хорхой гэх мэт микробыг устгаж болно.

Брокколигийн иш: Хеликобактерийн өсөлтийг зогсоож ходоодны шарх, бактерийн өвчлөл тусах эрсдэлийг бууруулна. Өдөрт 70 граммаар 2 сарын турш хэрэглэхийг зөвлөж байна.

Ногоон байцаа: бактерийн эсрэг үйлчилгээ үзүүлэх бодис агуулдаг.

Кокосын тос: тосны хүчил нь микробын мембраны эсийг гэмтээж цаашдын өсөлтийг таслан зогсооно.

Манукийн/цайны модны бал: 250 гаруй төрлийн бактери устгах чадалтай.

56
ГайхмаарГайхмаар
21
ГоёГоё
16
ХөөрхөнХөөрхөн
13
БахархмаарБахархмаар
12
ТэнэглэлТэнэглэл
8
ХарамсалтайХарамсалтай
8
Ха ХаХа Ха
6
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Zu Uugaa

    Zu Uugaa

    2018/02/24 at 16:48

    Дутуу юм бичих юмаа ?

  2. oyunchimeg

    2023/03/21 at 13:52

    hi исгэгч мөөгөө яааж хэргэлдийн бол

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *