Хэрвээ таны нуруу өвддөг, нурууны өвчтэй бол эдгээр дасгалуудыг хийхээс татгалзах хэрэгтэй!

2

Дасгал гэдэг бол эрүүл байх нэг сайн арга юм. Гэвч бүх дасгал ашигтай, биед сайн биш байх нь.

Бурпи

Ройал Х.Берпи энэ дасгалыг 1930-аад оны үед зохиосон байна. Өвчтөний биеийн ерөнхий байдлыг шалгахын тулд хэрэглэж байсан энэ дасгалыг дөрвөн удаа дараалан хийх ёстой байж.

Хүн хэвтээ суниалт хийгээд дараа нь планк хэлбэрийн байрлалд шилжинэ. Дараа нь хөлөө хоёр гарын гадуур авчран босно. Энэ дасгал нь дөрвөн талт булчинг чангаруулж, дараа нь огцом суллана. Иймэрхүү удаан хэмжээний ачаалал нь нурууны доод хэсгээр өвчин үүсгэж болно.

Пресс буюу гэдэсний дасгал

Гэдэсний дасгал нь хамгийн их дэлгэрсэн дасгал юм. Энэ дасгалын үед гэдэсний олон төрлийн булчин болон нурууны булчин ачаалал авдаг.

Канадын Ватерлоогийн Их Сургуулийн нугас болон биомеханикийн профессор, доктор Стюарт Макгилл энэ дасгал нь нурууны зөөлөн эд, дискийг гэмтээж болзошгүй гэж үздэг байна.

Хөлийн хуруу

Хөлийн хуруу дасгал нь та цэх зогсож байгаад урагшаа тонгойн хөлийн хуруунд гараараа хүрэх эсвэл шаланд хүрэхийг хэлнэ.

Энэ үед таны нурууны зөөлөн эд, диск мөн их ачаалалд нэрвэгдэнэ. Спортын эмнэлгийн хүзүү, нурууны мэргэжилтэн доктор Жоли Книгсэнн энэ дасгал нь эрүүл мэндэд хортой байж болно гэж хэлжээ.

Шахах

Шахах гэдэг нь хүнд ачааг шахаж өргөхийг хэлнэ. Хүн урагш тонгойн өвдгөө бага зэрэг нугалан сууж байгаад ачааг өргөн босно. Энэ дасгал нь таны эрүүнээс эхлээд нуруу, нугасны  доод хэсэг хүртэлх бүх л булчинг ажиллуулдаг. Мөн энэ дасгалыг хийх явцад та таазны дээд хэсгийг арагшаа болгодог. Хүнд жин нь таны дөрвөн талт булчинг их ачаалал авахад хүргэх ба чухам энэ булчин таны өвдгийг босох үед тэгшлэх үүрэг гүйцэтгэдэг билээ.

Доктор Стюарт М. Макгилл “шахах дасгалыг буруу хийвэл их уршигтай үр дагаварт хүрч болно. Таны нугас бүх ачааллыг авч болох юм” гэж хэлжээ.

Эдгээр дасгалууд нь таны биеийг хэвийн бус байрлалд оруулж хэт ачаалал авах, гэмтээх магадлалтай. Тиймээс үүнээс зайлсхийж, эрүүл энх байгаарай.

1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *