Балтын тэнгисийн ёроолоос олдсон энэ хачирхалтай нууцлаг олдвор яг юу вэ?

0

2018 онд далай, тэнгис судлалын салбар нэгэн сонирхолтой нууцлаг зүйлийн учрыг олох тун дөхсөн юм.

Денис Осбергийн удирдлага дор ажилладаг Ocean X компани далай, тэнгисийн гүнд орших нууцыг судалдаг ажээ. Ажилдаа тун нухацтай ханддаг, техникээр бүрэн хангагдсан баг: 56 метрийн урттай шинжлэх ухаан-судалгааны Ocean X MV Alucia усан онгоц нь нисдэг тэрэг буух талбайтай, мөн бүрэн камержсан. Чухам энэ компани л далайгаас аварга том арваалж гаргаж ирсэн төдийгүй 2009 онд осолд орж Атлантын далайн ёроолд живсэн Airbus A330 онгоцны сэгийг түүж гаргаж ирж чадсан юм. Тэдний хийж бүтээсэн ажил үүгээр дуусахгүй.

trendymen.ru

Шведэд бүртгэлтэй уг компани 2010 онд Балтын тэнгисийн 87 метрийн гүнд сансрын хөлөг онгоц гэмээр нэгэн объектыг олж илрүүлжээ. “Оддын дaйн”-ы хөлөг онгоцыг санагдуулмаар л эд. Энэ онгоцны онцлог нь бууж-хөөрөх том талбай болно. Объектын хажууд хүн өчүүхэн жижигхэн харагдах ажээ. Ажлын хэсгийнхэн олдвороо тэнгисийн хөрсөнд гүн шингэсэн “Балтын этгээд содон үзэгдэл” гэж нэрлэсэн байна. Химийн шинжилгээний дүгнэлтээр уг объект байгалийн гаралтай зүйл биш гэдэг нь нотлогдсон: 60 метрийн диаметртэй, ямар ч хурц өнцөг байхгүй, геометрийн өөгүй зөв хэлбэртэй. Объектын хажууд хөлөг онгоц буусан юм шиг мөртэй 300 метрийн талбай харагдана. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл л болсон хойно энэ мэдээг шууд барьж аваад л “Мянганы харцага”, “Харь гарагийнхны хөлөг онгоц” зэрэг гарчигтай нийтлэлүүдээ гаргаж эхэлсэн юм.

yandex.net

Түүхийг өөр талаас нь тайлбарлахыг хүсдэг хүмүүсийн хувьд Ocean X-ийн олдворыг Атлантидагийн үлдэгдэл гэж үзэх болжээ. Объектын бүтцээс шат байгааг ч олж харж болохоор. Дараа нь материалын дээжийг судалгаанд дээш гаргаж ирсэн бөгөөд компанийн геологич зохих шинжилгээг хийж өөрийн дүгнэлтээ гаргажээ: объектын металл (эсвэл металлын хайлш) нь манай байгаль дээр байхгүй.

Сэтгүүлчид, зарим нэг түүхчид огт тайвширсангүй. Эцэстээ Балтын тэнгисийн ёроолд нaцистуудын нууц ажиллагаа явуулж байсан шумбагч онгоц хэвтэж байна гэж үзжээ. Гуравдугаар Рейхийнх. Уг таамаг түүхэн баримт дээр суурилсан буюу германууд энэ хавьд нууц туршилтууд явуулж байсан түүхтэй юм.

 

Албан ёсны шинжлэх ухаан бүх таамгийг үгүйсгэлээ

yandex.net

Эрдэмтэд олон нийтийн хөөрлийн байдлаар гаргасан, уран зөгнөлт таамгийг няцаасан дүгнэлт гаргажээ. Юуны түрүүнд объектын гэрэл зургийн чанар маш муу байгааг онцолж хүн гээч амьтны төсөөлөл аливаа нэг зүйлийг дуусгаж зурах дуртайг нэмж өгүүлжээ. Археологич Йоран Экберг уг олдворыг үнэхээр онц сонирхолтой бөгөөд хүний гараар бүтсэн эсвэл харь гаригийнхны бүтээл мэт харагдаж байгааг хүлээн зөвшөөрсөн ч энэ нь дэлхий дээр олдсон цорын ганц олдвор биш гэдгийг анхааруулжээ.

www.sb.by

Стокгольмын хэсэг эрдэмтэд объектын материалаас дээж авч судалж үзээд “Балтын тэнгис дэх харийн объект”-ын ихэнх хэсэг нь базальтын орцтой гэсэн дүгнэлт хийсэн байна. Тодруулж хэлбэл, дэлхийн царцдасны доод давхаргын сейсмолог хэсэг юм.

Үүгээр зогсохгүй зөвлөлийн эрдэмтэд Кольскийн гүний уурхайг өрөмдөж байхдаа судалгаа хийж байсан удаатай. Тухайн үед “мянганы харцага” гэхээр гаж зүйл Балтын тэнгисийн ёроолоос огт илрээгүй ажээ. Энэ газарт эрт дээр үед мөсөн уул байсан тул базальтын чулуулгийг чирж ирсэн байхыг үгүйсгэхгүй. Мөсөн уул хайлсны дараа далай тэнгис болж хувирсан, харин буух зурвасыг санагдуулам талбайг чухам мөсөн уул хөлдүү байхдаа “зурсан” байхыг ч үгүйсгэхгүй юм. “Эх үүсвэр нь үл мэдэгдэх металл”-ын дээжээс хийсэн шинжилгээний эцсийн дүгнэлт – солирын гаралтай гэж гарчээ.

14
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
3
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. сүпэр залуугын хөлөг л бна хаха

  2. Millennium байншд LOL

  3. Khuvituguldur Nerguibaatar

    Khuvituguldur Nerguibaatar

    2022/01/29 at 17:40

    Millenium falcon?

  4. irgen

    2022/01/31 at 20:06

    2130 ond ugaasaa hariinhanii tuslamjtai hvn turulhtun usan door amidriishdee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *