Өдөр тутмын амьдралыг хөнгөвчлөх 10 арга заль

2

Интернэтийн ачаар бид амьдралаа хөнгөвчлөх маш олон аргыг мэдэж авдаг. Энэ удаад интернетээс тэр болгон олж мэдэхгүй зарим нэг аргыг бид танилцуулж байна.

1. Муурын элстэй саванд хогны уут углана уу. Дараа нь цэвэрлэхэд маш хялбар байх болно.

 

2. Гар дор шархны лент байхгүй бол өдөр тутмын ариун цэврийн хэрэгслээсээ багаханыг хайчилж аваад гутландаа наагаарай.

 

3. 00-ийн өрөөг анхилуун үнэртүүлэхийн тулд ариун цэврийн цаасны голд дусал эфирийн тос дусаагаарай.

 

4. Тоос сорогчноос тоос шороо бус гоё үнэр үнэртүүлэхийг хүсвэл тоос цуглуулах уутанд бага зэргийн угаалгын нунтаг хийнэ.

Анхаар: Уушгины асуудалтай болон харшилтай хүнд тохирохгүй.

 

5. Универсал амтлагчийг өөрөө бэлдэнэ: давс, перец, паприка, карриг хооронд нь холь. Хаана ч, юуг ч амталж болно.

 

6. Нүүрний будаг арилгагч шингэнээр савлагааны цавууг амархан арилгана.

 

7. Үнэртэй усны нарийн туузан цаасыг угаасан цагаан хэрэгсэл дотроо хийгээрэй. Анхилуун үнэртэх болно.

 

8. Усанд орох боломжгүй байвал гар ариутгагч шингэнээр биеэ арчаад дараа нь дезодорант түрхээрэй.

 

9. Атга амтлагч гоожууртаа цацаад дээрээс нь халуун ус гоожуулаарай. Гал тогоо тань анхилуун үнэртэх болно. Шилдэг хувилбар – цинамон.

 

10. Гэрийн халуун ус тасарсан бол угаалгын машиндаа усаа хийгээд 90 хэм хүртэлх горим дээр тавиад усыг нь юүлж аваарай.

Танд өөрийн хэрэглэдэг шилдэг лайфхак байгаа юу? Бидэнтэй сэтгэгдэл хэсгээр хуваалцаарай.

34
БахархмаарБахархмаар
18
ГайхмаарГайхмаар
6
Ха ХаХа Ха
5
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *