Нүүр Зөвлөгөө Биеэ арчлахдаа бидний гаргадаг 7 алдаа

Биеэ арчлахдаа бидний гаргадаг 7 алдаа

1
1

Ариун цэвэр сахих эсвэл гоо сайхны арчилгаа хийх дүрэм тийм ч хүнд биш ч гэлээ бид алдаа гаргадаг байна. Гаргаж буй алдаа нь зөвхөн гоо сайханд муугаар нөлөөлөөд зогсохгүй эрүүл мэндэд ч муугаар нөлөөлдөг ажээ.

Та бидний ариун цэвэр сахихдаа түгээмэл гаргадаг 7 алдааг танилцуулахын зэрэгцээ алдааг засах аргыг мөн бэлдлээ.

Ханиаж, найтаахдаа гараараа амаа дардаг

Ханиаж эсвэл найтаахдаа гараараа дарах нь буруу, учир нь нянг бид нүүрний арьсанд хүргэхэд тусална. Үр дүн – үрэвсэл, улайлт гээд арьсны асуудлууд үүснэ. Ялангуяа үрэвслийн үед гараараа дарах нь маш буруу, жишээ нь амаа дарсан гараараа нүдээ нухлахад нүд үрэвсэх аюултай.

  • Яах ёстой вэ: энэ үед амаа нэг удаагийн цаасан алчуураар дарах хэрэгтэй. Хэрвээ цаас байхгүй бол гараа тохойгоороо нугалаад шуугаараа дараарай.

 

Хумсаа хайчаар авах

Хумс нь олон давхарга үеэс бүтдэг. Хайчаар хайчлахад хумсны бүтэц өөрчлөгдөж үеэрээ салж эхэлдэг. Энэ нь хумс хэврэгшихэд нөлөөлнө.

  • Яах ёстой вэ: Их хэмжээний хумс авах гэж байгаа бол хумсны хутгаар авна – жигд бөгөөд хумсны үеийг гэмтээхгүй. Өөр бусад тохиолдолд үрэгчээр үрж болно.

 

Зовхи будах

Нүдний харандаа, бийртэй лайнер зэрэгт нян ихээр үржсэн байдаг учраас нүдийг үрэвсүүлэх эрсдэлтэй. Нянгууд нулимстай холилдсоноор нян үржих таатай орчин болно.

  • Яах ёстой вэ: Доод зовхио будахаас өөр аргагүй бол тен ашиглаарай: сормуусныхаа үзүүрээр бага зэрэг түрхэж өгнө.

 

Хуруугаараа хамраа цэвэрлэх

Хуруунд хамрын хөндийг үрэвсүүлэх нян ихээр агуулагдаж байдаг. Ялангуяа битүүрсэн хамрын үед маш болгоомжтой байх хэрэгтэй. Гараар дамжин орсон нян хамрын угт орж синусит үүсгэнэ.

  • Яах ёстой вэ: хамрыг өглөө цэвэрлэх хэрэгтэй. Гарын алгандаа ус хийж зүүнээс баруун руу хийж угаана. Эсвэл тусгай хэрэгслийн тусламжтайгаар хамраа цэвэрлээрэй.

 

Өдөр болгон биеийн шингэн саван хэрэглэх

Арьсны чийгийг хадгалах, арьсыг гадны үрэвслээс хамгаалах үүрэгтэй нянгууд ихээр байдаг. Өдөр болгон биеэ савандаж угаах нь хамгаалалтын уг давхаргыг эвдэх бөгөөд бие эрхтэн аливаа өвчинд өртөмтгий болохоос гадна хуурайшиж эхэлнэ.

  • Яах ёстой вэ: Өдөр болгон савангаар угаах биеийн хэсгүүдэд гар, биеийн доод хэсэг, суга орно. Нэг хоног өнжөөд биеийн шингэн саван хэрэглэж байгаарай.

 

Хэт их шүдний оо хэрэглэх

Шүдний сойзонд хэтрүүлэн түрхсэн оо нь хэт гулгамтгай болж шүдийг зохих байдлаар цэвэрлэж чадахгүй.

  • Яах ёстой вэ: насанд хүрэгчид шүдээ цэвэрлэх шүдний ооны хэмжээ – вандуй шиг хэмжээтэй, хүүхдүүдийн хувьд – будааны үрний хэмжээтэй байна.

 

Үсний бальзамыг хэтрүүлэх

Бальзам нь силикон зэрэг химийн орц ихтэй, уг бодисын зорилго – үсийг намирсан, зөөлөн болгох. Бальзамын хэт их хэрэглээ нь үсийг амархан бохирдоход хүргэдэг. Арьсны угт хүрвэл арьсны нүхийг битүүлж хэт тослогтох, үсний ургалтанд муугаар нөлөөлнө.

  • Яах ёстой вэ: Бальзамын зөв хэмжээ – жижиг зоосны хэмжээтэй дусал. Бальзамыг зөвхөн хуурай унжиж буй үсний үзүүрээр л түрхэнэ.
24
ХөөрхөнХөөрхөн
8
ГайхмаарГайхмаар
5
БурууБуруу
5
Ха ХаХа Ха
5
БахархмаарБахархмаар
4
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Ami Ami

    Ami Ami

    2017/07/01 at 10:20

    Ss

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Санал болгох

Нүхжилт арилгах хамгийн амархан арга

Үнэтэй тос хэрэглэхгүйгээр цэвэрхэн эрүүл арьстай болж чадна гэвэл та яах вэ? Ямар ч төвөг…