Нударга ба гоо үзэсгэлэн: хурц ширүүн тyлааны спортод хүч үзэж байгаа дур булаам бүсгүйчүүд

0

Орчин үеийн спорт “эрчүүдийнх” болон “эмэгтэйчүүдийнх” гэж хуваагдахаа больсон. Үүнд тyлааны төрөл ч хамаарна. Яагаад гэхээр сэтгэлийн эр зориг, нударгын хүчийг өнөөдөр хэн ч гаргаж чадна. Хурц ширүүн спортын төрөлд гоо үзэсгэлэн бүсгүйчүүдийг харах нь сэтгэлийн тaaшаал авчрах ажээ.

Чухам царайлаг-тyлаанчдад энэхүү нийтлэлээ зориуллаа.

Анастасия Яньковагаар оролдвол “тоглоом тоотой нь дээр” гэгч болно. Яагаад гэхээр хараа булаасан гоо үзэсгэлэнгийн цаана кикбокс, тай боксын ур чадвар нуугдаж байгаа юм. Энэ бүсгүй ММА-гийн таван удаагийн аварга. Тyлаан болгон дээр өөрийн гэсэн өнгө аястай үсний засалттай гарч ирдэг бөгөөд оросын эмэгтэй тамирчдын дунд хамгийн үзэсгэлэнтэйд тооцогдоно.

ngenix.net
sportbox.ru

Америкийн тамирчин бүсгүй Пейж Ванзант ММА-д төдийгүй рестлинг, бокст ч хүч үздэг. Тэглээ гээд загвар өмсөгчөөр ажиллахад нь огт саад болдоггүй байна. Хамгийн сонирхолтой нь, энэ үзэсгэлэнтэй бүсгүй сургуульдаа хамгийн царай муутайд тооцогддог байжээ.

fanmma.com
hawtcelebs.com

Холимог тyлааны бас нэгэн эмэгтэй төлөөлөл – Белоруссийн иргэн Екатерина Вандарьева. Бүсгүй гарбөмбөг, бүжгээр спортод хөл тавьж эхэлсэн гэх бөгөөд дараа нь муай-тай-гаар хичээллэж дэлхийн аварга болжээ.

go29.ru
yaplakal.com

Фируза Шарипова – Казахстаны нэрийн өмнөөс олон улсын тэмцээн уралдаанд оролцдог бүсгүй. Түүний амьдрал тэр чигтээ боксод умбасан гэхэд хилсдэхгүй. Түүний нөхөр мөн адил боксоор хичээллэдэг. Фирузагийн яг одоогийн мөрөөдөл – кинонд тоглох.

i1.wp.com
allfight.ru

Норвегийн эмэгтэй боксын төлөөлөл Сесилия Брекхус олон улсын тэмцээнд таван удаа бүсийн эзэн болж байжээ. Энэ үзэсгэлэнтэй бүсгүй мэргэжлийн дэвжээн дээр 30 удаагийн тyлааныг ялагдалгүй давж гарсан. Ирээдүйд илүү хүчтэй өрсөлдөгчтэй хүч үзэхийг мөрөөддөг, тухайлбал Ронда Роузитай тyлалдахаар гэрээ хэлэлцээр хийх төлөвлөгөөтэй байна.

wizzfeeds.com
vlogspot.com

Хүчтэй өрсөлдөгч Ронда Роузигийн тухай. Ронда жудогоор спортод хөл тавьж байсан удаатай. Энэ төрлөөр 2008 онд Олимпын хүрэл медаль хүртэл авч байв. Гэхдээ 2013 онд л тамирчны алдар хүнд ирсэн гэж үздэг. Тэрээр хөнгөн жингийн төрөлд ганц ч ялагдалгүй аварга болж байсан түүхтэй. Дараа нь Холли Холмсд ялагдал хүлээсэн нь үнэн, тэр цагаас хойш бүтэн жил дэвжээнд гарч ирээгүй юм. Титмээ буцааж авах гэсэн амжилтгүй оролдлогын дараа Ронда кинонд тоглох болсон ба түүнийг “The Expendables”, “Furious 7” зэрэг кинонуудаас харж болно.

wallpapertag.com
365dm.com

2000 оноос хойш Светлана Кулакова кикбокс болон боксоос хэд хэдэн титэм зүүж амжсан. Жишээ нь, кикбоксын төрлөөр дөрвөн удаагийн аварга хүртжээ. Нэг удаа л завсарлага авч байсан бүсгүй – охиноо төрүүлсний дараа. Түүний охин ээжийнхээ бэлтгэлийн үйл явцыг ихэд сонирхдог болсон гэсэн шүү.

sportbox.ru
allboxing.ru

Холимог тyлааны тухай ярьж байгаа бол Валентина Шевченког дурдахгүй өнгөрч огт болохгүй. Бүсгүй Киргизийн далбаан дор тэмцээнд оролцдог юм. Энэ спортод хөл тавьснаас хойш муай-тай, кикбоксын дэлхийн аварга болон амжилт гаргасан, мөн UFC-ийн бүсийн эзэн болж жагсаалтыг тэргүүлж байсан удаатай. Тyлааны дэвжээнээс буугаад бүжиг, зураг сонирхдог ажээ.

i1.wp.com
chatsports.com

Жагсаалтыг Наталья Воробьёвагаар дуусгая – Эрхүүд төрсөн цыган гаралтай орос бүсгүй. Тyлааны спортыг мэргэжлийн түвшинд эзэмшихийн тулд 16 настайдаа Петербургэд нүүж иржээ. Түүний хичээл зүтгэл ч талаар өнгөрөөгүй юм. Түүний спортын амжилтыг 2012 болон 2016 оны олимпын алтан медаль гэрчилнэ.

uhd.name
vgc.no
2
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *