“51-р бүс” гэж юу вэ? Яагаад сүүлийн үед интернет дэх хамгийн их анхаарал татсан сэдэв болоод байна вэ?

1

Яг одоо хэдэн сая хүн нэгэн цэргийн баазын талаар шуугиж байна, тэнд харь гаригийн цогцос хадгалагдаж байгаа гэх. Энэ бол уран зөгнөлт киноны үйл явдал бус, харин бодит явдал. Уг баазыг маш олон тооны интернет хэрэглэгчид түрэмгийлэн дайрах гэж байна, тэр дунд нь алдартнууд ч бий. Ер нь бол элдэв тайлбар хийх цаг алга. Тиймээс таны мэдэж байх ёстой гэсэн болгоныг үүгээр хүргэхээр шийдлээ.

Аливаа хамгаалалтай бүс нутагт түрэмгийлэн дайрах асуудал бол хууль бус, гэхдээ энэ тохиолдол олны дунд маш их шуугиан тараад байгаа учир бид бага ч болов ойлголттой болохыг хүссэн юм.

“51-р бүс” гэж юу болох, үүнд харь гаригийнхан ямар хамаатай вэ?

© Area 51 / Aramid Entertainment Fund

“51-р бүс”, энэхүү нийтлэлийг бэлтгэж байх үед хэдэн сая хүн уг бүс нутагт нэвтрэн орох гэж байна, яагаад гэвэл нууцлагдмал зүйл маш их байгаа юм. Уг бүс Невада мужид байрладаг, үл танигдах нисдэг биетийг судлах шинжлэх ухаанчдын бүтээл болон уран зөгнөлт кинонуудад байнга дурдагдана: харь гаригийнхан дээр туршилт хийж, цогцсыг нь хадгалдаг. Энэ бүсийг “Independence Day” кино алдаршуулсан билээ.

Урам зоригтой хэсэг бүлэг залуучууд үс босгох түүх ярьж байхдаа тоглоом шоглоомоор тус баазтай холбоотой асуудлыг эцэслэн цэглэх цаг болжээ гээд хэлчихсэн юм. Угтаа бол нэг их нухацтай хэлээгүй юм л даа. Тэгээд хэрхэн хийх вэ? Мэдээж, хориотой бүсэд олон түмнээрээ түрэмгийлэн дайрна.

 

Сошиал сүлжээнүүд дэх хариу үйлдэл

© Polaris / East News

Энэхүү санааг олны дунд хэлэлцүүлэхэд илүү хялбар байлгах үүднээс 9-р сарын 20-ны өдөр болох үйл явдлыг  фейсбүүкт туслайлан зарлажээ, “51-р бүс”- ийн дайралт. Тэд бид бүгдийг зогсоож чадахгүй” гэжээ.

Энэ сэдэв төсөөлж байснаас илүүтэй хэрэглэгчдийн сонирхлыг татжээ, өнөөдрийн байдлаар 1,2 сая хүн нэгдсэн байна. Энэ тоо бол дайралтад оролцохоо урьдчилан баталгаажуулсан хүний тоо. Үүнээс гадна хэдэн сая хүн өрнөж буй үйл явдлыг ажиглан сонирхож байна гэдэг товчийг дарсан байна.

Мэдээж эдгээр хүмүүсийн ихэнх нь уг санааг бодитоор хүлээж аваагүй. Үйл явдлыг тайлбарлаж байгаа байдал ч хөгжилтэй сонсогдоно: “Бид бүгд “51-р бүс” жуулчлалын төвд уулзацгаагаад хэрхэн дайрахаа хоорондоо тохиролцоно. Хэрвээ бид гүйвэл тэдний сумаас илүү хурдан хөдөлж чадна шүү. Тэр харь гаригийнхнийг нь үзэцгээе л дээ”.

Гэхдээ энэ хэдэн сая хүн дотор хэчнээн зуун хүн нь уг үйл явдлыг бодитоор төсөөлж байгааг таашгүй. Тийм ч учраас засгийн газар хөдөлж эхэлжээ.

 

Цэргийнхний хариулт

© AFP / EAST NEWS

АНУ-ын Агаарын зэвсэгт хүчний төлөөлөгч Лора Макэндрюсийн мэдэгдсэнээр, “51-р бүс” гэх цэргийн баазыг бүх аргаар хамгаалах зөвшөөрөлтэй, үүнд устгах хүртэл эрх бий. Зүрх зоригтой залуучуудыг хамгаалалттай бүсэд ойртохгүй байхыг хүсжээ.

Тус бүсийг одоогийн байдлаар зуны хээрийн бэлтгэл хийхэд ашигладаг, Макэндрюсийн хэлж байгаагаар бол агаарын зэвсэгт хүчнийхэн өөрийнхөө мэдэлд байгаа бүс нутгийг зоригтой хамгаалахад бэлэн гэжээ. Уг бүсийн хил хязгааруудад нэвтрэн орохыг хориглосон анхааруулах тэмдэг одоо болтол байх бөгөөд шаардлагатай үед гал нээх тухай ч дурджээ.

 

Алдартнуудын хариу үйлдэл

Энэ түүх нэгэнт л шуугиан тарьсан болохоор одууд ч бас өөрсдийнхөө хэмжээгээр оролцох болсон. Жишээ нь, Илон Маскын шүтэн бишрэгчдийн инстаграм хуудаснаа түүнийг дайралтад оролцож байгаа меме хүртэл тавигджээ.

© elonmusk / Instagram

Зохион бүтээгч өөрөө ч багахан хөгжилдөхөөс буцаагүй бололтой, энэ тухайгаа ч твиттертээ жиргээд авсан байна.

Харин зарим нэг алдартнуудыг интернет хэрэглэгчид өөрсдийнхөө хүслээр дайралтад шууд татан оруулжээ, өөрөөр хэлбэл тэд оддын нэрийг ашиглан хуурамч постууд байрлуулсан байна. Тэдний дунд Чак Норрис яваа (түүнгүйгээр ямар юмных нь зодоон тулаан болох вэ дээ, тийм биз?)

© NASCAR / Twitter

““51-р бүс”, намайг очихыг хүлээж бай”

Бүхний хайртай Киану Ривзийн нэр ч бас жагсаалтад давхиж л явна.

© The Prince Charles Cinema / YouTube

““51-р бүс”, би очиж байна шүү”.

Мэдэж энэ сэдэв маш олон тоглоом шоглоомын сэдэв болсон (уг сэдвийг хөндөх болсон нэг шалтгааны хувилбар нь угаасаа хүмүүсийг меме бүтээхэд зориулагдсан гэх).

“Энэ миний харь гаригийн хүн, би түүнийг “51-р бүс”-ээс аварсан юм, жорлонгийн усыг яаж татах уу гэж асуухын тулд намайг шөнийн 3 цагт сэрээсэн дээ”

 

““51-р бүс”-ийн дайралт, дайралт шиг л болохгүй юм бол болоод ч хэрэггүй”.

 

“Биднийг “51-р бүс” рүү дайрч ороход харь гаригийнханыг зүгээр ч нэг тохиолдлоор хориогүй юм байна гэдгийг ойлгоцгооно доо”.

 

Зарим нэг нь зугаацаж суухад зарим нэг нь дайралтын төлөвлөгөө боловруулж байна. MoomPie жигнэмэг үйлдвэрлэгчид дайрагчдыг үнэгүй хооллохоо хүртэл мэдэгджээ.

 

Тоглоом шоглоом яагаад бодит болох боломжтой вэ?

© PacificCoastNews.com/EAST NEWS

Дахин давтан хэлье, уг санаа зүгээр зугаацах зорилготой байсан шүү. Гэхдээ анхаарал сэрэмжтэй байхад илүүдэхгүй гэсэн сэжиг төрөөд байгаа юм: “51-р бүс”-ээс холгүй орших жижгэвтэр зочид буудлын эзэн Конни Уэстийн хэвлэл мэдээллийнхэнд өгсөн ярилцлагаар бол сүүлийн үед үйлчлүүлэгчдийн тоо нь эрс өсжээ. Захиалга авах утас сүүлийн үед тайван байхаа больсон гэж эмэгтэй хэлжээ. Хүмүүс 9-р сарын 20-ны өдөр өрөө захиалахыг хүсэж байна, мөн унаа ч хэрэгтэй гэсэн үйлчлүүлэгчид их бий ажээ.

Одоогийн байдлаар буудлын бүх өрөө болон унаа захиалгатай болсон, тэгсэн ч гэсэн хүмүүс утас цохисоор л… “Сүүлийн үед ирж байгаа захиалгууд бүгд 9-р сарын 20-ных гэж манай захиалгын ажилтнууд хэлээд байгаа. Энэ хүмүүс бүгд тус үйл явдалд үнэмшээд байна уу гэлтэй” гэж Конни сэтгүүлчдэд ярьжээ.

Түүний өгсөн ярилцлагаас дүгнэн хэлэхэд, зарим нэг хүмүүс уг бүс рүү үнэхээр дайрахаар бэлдээд байгаа юм биш биз?

 

Харин одоо гүнзгий амьсгаа аваад учир начрыг нь тайван олохыг бодъё. Сүүлийн жилүүдэд “51-р бүс”-д чухам юу болоод байгаа юм бэ?

© James Breeden, PacificCoastNews.com/EAST NEWS
  • АНУ-ын засгийн газар эхэндээ “51-р бүс” байдаг гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй байсан. Хөзрөө дэлгэхээс өөр аргагүйд хүрэхэд энэ бүсийн тухай хүссэн хүсээгүй учир битүүлэг мэдээлэл өгсөн.
  • Бааз нь цэрэг дайны үйл ажиллагаа явуулах бүсэд хамаардаг, агаарын орон зай нь ч хориотой.
  • ТТГ-ийн баримт бичгүүдэд тус бүсийг дандаа нууц нэрээр явдаг. Баазыг “үлгэрийн орон” эсвэл “диваажингийн эдлэн газар”, бас “Грум нуур” гэх нь ч бий. Яагаад ч юм сүүлийн үед “гэрийн онгоц буудал” гэх болжээ.
  • Баазын зургийг хиймэл дагуулын тусламжтайгаар авахыг хэд хэдэн удаа оролдсон. Гэсэн ч нэг их сонирхол татах зүйл гарахгүй: хэд хэдэн ангар, хатаж ширгэсэн хэдэн нуур л бий. Үүнээс үндэслэн баазын гол үйл ажиллагаа газар доор явагддаг гэж дүгнэхэд хүргэсэн байна.

Ийм учир битүүлэг нууцлагдмал байдал ард олны сонирхлыг өөрийн эрхгүй татах нь ойлгомжтой. Тэд өөрсдийнхөө хэмжээгээр янз бүрийн онол, таамаг дэвшүүлнэ, жишээ нь нууц туршилтууд, үл мэдэгдэх нисдэг таваг судлах, харь гаригийнхантай харилцаа холбоо тогтоох…

Үнэнийг хэлэхэд энд үнэхээр нууц туршилтууд явагдаж байсан удаатай. Гэхдээ тагнуулын техник зохион бүтээхэд чиглэсэн ажлууд хийгддэг байна.

© Wikimedia Commons

“Аврора” онгоцны төсөл

Хүмүүсийн янз бүрийн таамаг дотор зөвхөн харь гаригийнхан байхгүй. “51-р бүс”-д дуунаас хурдан «Аврора» гэх нэртэй тагнуулын нууц онгоцны бааз байдаг гэж үздэг.

Тэнд юу байх нь хамаагүй, цэргийн баазыг хүчээр дайрч орно гэдэг олигтой санаа биш юм. Тийм зүйл боллоо гэж бодоход (юмыг яаж мэдэх вэ?) бид хамгийн түрүүнд мэдмээр байна шүү. Та юу гэж бодож байна?

33
ГайхмаарГайхмаар
16
ТэнэглэлТэнэглэл
4
Ха ХаХа Ха
3
БурууБуруу
2
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

10 Сэтгэгдэл

  1. Бааска Самдан

    Бааска Самдан

    2019/07/21 at 09:28

    Юуун 51 юуун америк. Хаха наана чинь эх орон орших уу эс орших уу тухай яригдаж байна шүү дээ та минь.

  2. Нандиа М.

  3. Тэмкэ Э.

    Тэмкэ Э.

    2019/07/21 at 13:02

    Area51 gj Nevadad bdag bas antraktidad area100 hed gesen nertei gazar bdag. Uneheer l hari garigiihnii tuhai turshilt ntr hiideg bol Americaas antraktid hurtel area baazuudad hari garigiihan bdag gdgiig uguisgehgui bas tsaashaagaa area hed ch gj bgam bilee baigaliin nuuts aguigaar holbogdson asar tom laboratori Delhiin ten hagast bj boloh ym

  4. Бямба Дөл

    Бямба Дөл

    2019/07/21 at 13:46

    Herwee bid naruto gvilteer gvuwel tednii sumnaas hurdan gvine gesen baisaiishd hha

  5. Renchindash Otgonkhuu

    Renchindash Otgonkhuu

    2019/07/21 at 21:44

    John wick bolon baltazar nar ochloodoo

  6. С. Нэргүй

    С. Нэргүй

    2019/07/22 at 10:37

    dairalt hiihde live hiih blguide ???

  7. Magnai Batu

    Magnai Batu

    2019/07/23 at 01:21

    Hari garigiinhan bvl haragdahgui orchind baih blgui

  8. M Enkh Bulgan

    M Enkh Bulgan

    2019/07/25 at 03:21

    uneheer baigaa bol 9 20 noos omno nuulgechihne bailgui dee

  9. Enkhjargal Javkhlantugs

    Enkhjargal Javkhlantugs

    2019/08/02 at 08:41

    Найрууллагын утга алга энэ нийтлэлд чинь новш

  10. TG Tengis

    TG Tengis

    2019/08/03 at 02:50

    Meme shd

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *