Үс ч гэсэн хөгширдөг: Савны өвчлөл болон даавар 40 гарсан эмэгтэйчүүдийн үсний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?

4

Нас ахих тусам үсэндээ тавих арчилгаа улам асуудалтай болдог. Өтгөн байсан үс шингэрэхээс гадна үсний дуулгавартай байдал алдагдах тул тийм ч амар янзлагдахгүй. Үүний зэрэгцээ байнга будуулах шаардлага гардаг. Ер нь л 40 гарсан ихэнх эмэгтэйчүүд бууралтаж эхэлдэг. Ингээд тэд өөрчлөлт хийхээр эрс шийдэцгээдэг нь илүү унжаад байгааг нь “тайрч хаяад” өөрийгөө зовоохоо болих байдаг. Энэ арай л хэрцгий арга биш үү?

SpeedKingz / Shutterstock.com

Үс эрт хөгширч байгааг хэрхэн тодорхойлох вэ?

1. Үсний будаг

Залуу насандаа үсний будаг сонирхож өнгө өнгийн туршилт хийж байсан бол таны үс эрт хөгширч, эмзэг болох нь зайлшгүй л зүйл. Үсэндээ давхар давхраар нь пигментийн будаг түрхэх эсвэл үсээ ус төрөгчийн хэт ислээр байнга түлээд байвал үсний өөрийн өнгө алдагдаж, дахин сэргэх боломжоо алдана.

Olena Yakobchuk / Shutterstock.com

2. Өтгөн байдал

Энэхүү шалгуур үзүүлэлт нь ихэнх тохиолдолд генетик онцлогоос шалтгаална. Гэхдээ 40 наснаас хойш үсний уутанцрын шим тэжээл эрс багасдаг бөгөөд нөхөн төлжих явц нь удааширна. Үүний үр дагаварт үс хугарамтгай болж, унаж эхэлнэ.

3. Ургалт

Үс нь хуйхны эд эсийн идэвхтэй ялгаруулалтын үр дүнд ургадаг. Хэрвээ уг үйл явцад анхаарал болгоомжгүй (ширүүн самнах, эсвэл бүр эсрэгээрээ байнга угаах, байнга үсээ будах) хандвал үс ургахаа болино. Шим тэжээл дутагдсанаас болж үсний үзүүр салаалж эхэлдэг.

Miss Ty / Shutterstock.com

Дааврууд. Эмэгтэй хүний цэвэршилт ойртох тусам эстрогены ялгаруулалт нь эрс буурдаг. Энэхүү өөрчлөлт нь өөрийн гэсэн хэд хэдэн давуу талтай ч гэлээ үсний ургалт, өнгө зүсэнд муугаар нөлөөлдөг.

via GIPHY

В-ийн бүлгийн амин дэм дутагдах. Арьс хуурайшиж өнгөө алдах, үрчлээтэх тэр л шалтгаанаар үсний өнгө үзэмж мөн алдагдана. Бодисын солилцоо удаашрах, мөн амин дэмийн шимэгдэлт муудах, үүнд Д амин дэм дутагдсанаар үсний нөхөн сэргэлт мууддаг. Ялангуяа үсээ байнга будуулдаг бол амин дэмээр байнга хангаж байх ёстой.

Меланин багасах. Меланин-үсийг гялалзуулах, өөрийн гэсэн өнгийг бий болгох төрөлхийн пигмент. Уг пигментийн тогтмол байдал алдагдсан тохиолдолд үс бууралтаж, ширүүн болдог байна.

Савны өвчлөл. 40 наснаас хойш сарын тэмдгийн улмаас цус багадах эрсдэлтэй байдаг. Энэхүү өөрчлөлтийн улмаас үс ихээр унаж эхэлнэ. Зөвхөн гоо сайханд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй эмэгтэйчүүдийн өвчний эх сурвалж болох магадлалтайг анхаараарай.

Emily frost / Shutterstock.com

Буурал үсийг угаар нь зулгаахаас эрс татгалзах хэрэгтэй. Үсийг хүчээр татсанаар уутанцар гэмтэх аюултай байдаг. Буурал үсийг будах эсвэл угаар нь хумсны хайчаар хайчилж авах нь зүйтэй. Гэхдээ эдгээр арга нь цөөн тооны буурал үсэнд л илүү тохиромжтой юм.

 

Үсний эрүүл мэндийг хэрхэн удаан хадгалах вэ?

1. Толгойгоо өдөр бүр угаах хэрэггүй.

2. Үс чийгшүүлэх үйлчилгээтэй ангижруулагч, маск хэрэглэнэ. Маск, ангижруулагчийг үсний угт бус харин угаас хэдэн сантиметрийн зайнаас эхлүүлж үсний нийт уртад түрхэнэ.

Ewa Parylak / Shutterstock.com

3. Үсний төрөлхийн бүтцийг хадгалж үлдэхийн тулд модон шүдтэй самаар самнаарай.

4. Индүү, гель, будаг, воск, үсний лак зэргийн хэрэглээг эрс багасгана.

5. Нарны хэт тусгалаас үсээ хамгаалж малгай өмсөх, эсвэл алчуур зангидна.

6. Торгон дэр дэрлэж унтаж байгаарай.

via GIPHY

7. Хүйтэн агаар болон ширүүн салхи хуйхны судсыг агшаадаг бөгөөд энэ нь үсний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Үсний үзүүрийг тэжээлийн хамгаалах тосоор арчилж байгаарай.

8. Ээлжит угаалтын оронд хуурай шампунь ашиглана (спирт болон лаурилсульфатын орцгүй).

9. Өөрийн нүүрний хэлбэрт тохирсон үсний засалтыг сонгоно. Засалтыг 4-6 долоо хоног тутамд сэргээнэ.

10. Үсэндээ аль болох тэжээл өгөхийг хичээнэ. Өөрт тохирох тэжээлийг та аль ч насандаа туршин олох боломжтой шүү.

Үс байнга анхаарал хандуулахад дуртай байдаг. Тийм учраас үнэтэй салонд орж нэг удаагийн арчилгаа хийлгэсэний оронд удаан хугацаанд үр дүнгээ өгөх өөрийн гэсэн арчилгааг олж аваарай. Гэрийн нөхцөлд хүч хөдөлмөр, мөнгө бага зарцуулах арчилгаанууд сонголт ихтэй. Үсээ чийгшүүлэх маск тогтмол тавьж байгаарай.

Жишээ нь зөгийн бал, кокос, сүү болон өндөгтэй ийм маск байна.

Таны үс эрүүл саруул гялалзаж байг!

14
ГоёГоё
4
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Bymba Puncalmaa

    Bymba Puncalmaa

    2019/07/18 at 19:11

  2. Одко Ноо

    Одко Ноо

    2019/07/20 at 15:23

    Anjella Love

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *