Цугтаа турахаар шийдсэн хосуудад зориулсан 9 дасгал

0

Аливаа асуудлыг цор ганцаар бус дотны хүнтэйгээ хамтаар илүү оновчтой бөгөөд хялбараар шийдэж чаддаг. Энэ нь фитнест ч мөн хамааралтай: хосоороо цуг хичээллэнэ – бие биенээ дэмжихээс гадна харилцаагаа ч бататгана.

Цугтаа дасгал сургуулилт хийхээр шийдсэн хосуудад зориулав.

Нуруугаараа нийлж суух дасгал

Ажиллах булчин: гуя, өгзөгний их бага булчингууд.

Хийх арга: хосууд нуруугаараа нийлж зогсоод гараараа хоёр биенээ түгжинэ. Урагш нэг алхаад доош гүн сууна.

Хийх давтамж: 10 удаа, 3 оролтоор

 

Хөлөө арагш болгох дасгал

Ажиллах булчин: гуяны хоёр толгойт булчин, гарын хоёр толгойт булчин, гуя, өгзөгний их булчин

Хийх арга: Хосууд бие бие рүүгээ нүүрээрээ харан зогсоод гараасаа барилцана, хоёулаа хойш нэг алхаад доош сууна. Залуу дасгалыг босож суун хийх бол бүсгүй суух тоолондоо хөлөө арагш савлана. Дараа нь дасгалыг залуу хийнэ.

Хийх давтамж: Хөл тус бүрээр 10 удаа, 2 оролтоор

 

Хосоор суниах

Ажиллах булчин: Цээжний булчин, гарын гурван толгойт булчин, мөрний булчин, хэвлий

Хийх арга: Залуу газар доош харан хэвтээд бүсгүй залуугийн нуруун дээр гарна – бүсгүйн гар залуугийн хөл дээр, хөл нь мөрөн дээр. Залуу бүсгүйг нуруун дээрээ тогтоон суниаж эхлэл байрлалд ирэхэд бүсгүй суниана.

Хийх давтамж:10 удаа, 2 оролтоор

 

“Алгаа цохилцох” суниалт

Ажиллах булчин: цээжний булчин, гурван толгойт, мөрний булчин

Хийх арга: хосууд бие бие рүүгээ харан хэвтээ байрлалд сонгодог суниах байрлалд бэлдэнэ. Суниаж бэлтгэл байдалдаа очихдоо бие биеийнхээ алгыг цохино. Суниах тоолондоо гараа солино.

Хийх давтамж: 10 удаа, 2 оролтоор

 

Хэвлийн дасгал

Ажиллах булчин: хэвлийн булчин

Хийх арга: хосууд бие бие рүүгээ харан суугаад хөлөөрөө түгжинэ. Их биеэ босгож буулгана. Босох тоолондоо гараараа биедээ харилцан хүрнэ.

Хийх давтамж: 10 удаа, 2 оролтоор

 

Босоо байрлалаар хийх хэвлийн дасгал

Ажиллах булчин: хэвлий, гуяны дотор булчингууд

Хийх арга: Залуу эгц зогсоно, бүсгүй залууг хөлөөрөө ороож дээш өндийж, гэдийнэ.

Хийх давтамж: 10 удаа, 2 оролтоор

 

Татах дасгал

Ажиллах булчин: нурууны булчин, мөр, хоёр толгойт

Хийх арга: хосууд турникнээс барьж, бүсгүй залуугаа хөлөөрөө ороож өөрийн ачааллыг багасгана. Хосууд нэгэн зэрэг суниана. Таатай бэлэг – хийх тоолонд үнсэлт.

Хийх давтамж: 10 удаа, 2 оролтоор

 

Түлхэлттэй босолт

Ажиллах булчин: хэвлийн доод булчингууд

Хийх арга: залуу зогсоо байрлалд, бүсгүй шалан дээр хэвтээд залуугийн хөлөөс гараараа барина. Одоо хөлөө 90 хэмийн өнцөг гаргахаар татаж өргөнө. Залуу бүсгүйн хөлийг түлхэж бэлтгэл байдалдаа орно. Хосууд байраа солино.

Хийх давтамж: 10 удаа, 3 оролтоор

 

Саадтай гар өргөлт

Ажиллах булчин: мөр, нурууны булчин

Хийх арга: бүсгүй гараа их биеийн дагуу унжуулан зогсоно, залуу бүсгүйн ард гаран дээр нь гараа тавьж зогсоно. Залуугийн гарын эсэргүүцлийг давж бүсгүй гараа өргөж, буулгана.

Хийх давтамж: 10 удаа, 3 оролтоор.

12
ГоёГоё
4
ХөөрхөнХөөрхөн
3
Ха ХаХа Ха
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Asuugaad Medee

    Asuugaad Medee

    2017/07/01 at 19:56

  2. Jiza Na

    Jiza Na

    2017/07/02 at 02:35

    АНАР Батбаатар

  3. Содгэрэл Самдан

    Содгэрэл Самдан

    2017/07/02 at 06:59

    Azaa Azaya

  4. Гэрэл Гэгээ

    Гэрэл Гэгээ

    2017/07/02 at 13:37

    Хөөрхөн юм бээ

  5. Urantuya Rawjaa

    Urantuya Rawjaa

    2017/07/02 at 13:42

    T. Ганбаатар

  6. Zolzaya Zoyo

    Zolzaya Zoyo

    2017/07/02 at 15:12

    Ene ymar dasgal ba. Uugantsetseg Nyamsuren

  7. Uulee Bmt

    Uulee Bmt

    2017/07/02 at 15:29

    Aaya Bmt hamt hiinee

  8. Tsoodol Gerelee

    Tsoodol Gerelee

    2017/07/02 at 17:15

    Паавайгийн Нямсүрэн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *