
Нэг үеэ бодвол жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулсан дасгал, фитнесийн ангиуд харьцангуй олон байдаг болжээ. Олон бүсгүйчүүд бие давхар болсон бол зөвхөн өрхийн эмнэлгийн хяналтанд орохоос өөрөөр яах ёстойгоо төдийлөн мэддэггүй байсан үе саяхан. Харин одоо бол йог, фитнес, дасгал, бясалгалын гэх мэт төрөл бүрийн хичээл сургалтуудад хамрагдсанаар жирэмсэн үеийн болон төрсний дараах сэтгэл хямрал, хүндрэлтэй төрөх, жин нэмэх гэх мэт асуудалд өртөхгүй байх боломжтой болжээ. Гэхдээ өнөөгийн манай нийгмийн амьдралын түвшингээс шалтгаалан дээр дурдсан сургалт хичээлүүдэд хамрагдах боломжгүй ‘жирмээхэй’-нүүд ч байдаг. Тэгвэл гадуур ямар нэгэн сургалтанд хамрагдах боломжгүй ч гэртээ өөртөө тохирсон дасгал хөдөлгөөн хийж байх боломж бий юм. Энд бид жирэмсэн байх үед хамгийн тохиромжтой энгийн 8 дасгал хөдөлгөөний тухай мэдээллийг хүргэж байна.
1. Йог
Йог нь уян хатан байдлыг сайжруулж, булчинг чангаруулж, тэнцвэр болоод цусны эргэлтийг сайжруулдаг. Түүнчлэн амьсгал болон биеэ суллаж сурахад төвлөрөхөд тусалдаг.
2. Усанд сэлэх
Жирэмсэн үеийн хамгийн дасгалын хамгийн энгийн бөгөөд аюулгүй хэлбэр нь усанд сэлэх юм. Нуруу өвдөх, хавагнахыг анагаахын хамт нуруу, хөл, тавхайн булчинг суллаж, цусны эргэлтийг сайжруулдаг.
3. Хүндийг өргөлт
Хөнгөн хэлбэрийн хүндийг өргөлтийн дасгал нь нэг гартаа хүүхдээ тэврээд нөгөө гартаа хүнд өлгийний цүнх бариад явах үеийн чинь бэлтгэл болдог. 90 секундын эрчимтэй өргөлт хийж сурах нь төрөлтийн өвдөлтийн үед булчинг сулладаг.
4. Дасгалын бөмбөг
Дасгалын бөмбөгийг төрөлтийн үед чангардаг гол булчингуудыг бэхжүүлэхэд ашигладаг.
5. Шогших
Дөнгөж гүйж эхэлж байгаа хүмүүсийн хувьд жирэмслэлт нь шаргуу дасгал хийх тохиромжтой цаг биш. Харин хөнгөн хэлбэрийн шогшоо, гүйлт нь цусны эргэлтийг сайжруулж, бие болоод оюун санааг өргөх болно.
6. Дугуй унах
Дөнгөж эхлэгчид болон мэргэжилтнүүдийн алиных нь ч хувьд тохиромжтой энэ төрлийн дасгалд унах гэх мэт аюул байж болох ч үр ашигтай талууд ч маш олон.
7. Алхах
Дэндүү энгийн сонсогдож байж болох ч алхах нь жирэмсэн байх үеийн хамгийн энгийн хөдөлгөөн юм. 7 хоногт ердөө 150 минут алхсанаар сайн нойрсож амрах, булчин бэхжих, төрсний дараа жин хаяхад тустай.
8. Кегелийн дасгал
Хүндрэлгүй төрөх, төрсний дараа хэвлий, давсаг, үтрээний булчин чанга байхад туслах энэ дасгалыг хийж байгаа гэдгийг чинь хэн ч мэдэхгүй гэдгээрээ онцгой.








Зочин
2014/07/23 at 01:54
Solior
Зочин
2016/10/15 at 09:35
Dugui unah yynd sain yum bol