Кофены шаарыг хогийн сав руу хаялгүй ахуй амьдралдаа ашиглаж болох 9 ухаалаг арга

0

Судлаачдын үзэж байгаагаар кофенд дурлагчид хорт хавдар, зүрхний өвчин, альцгеймерээр өвдөх эрсдэл бага байдаг төдийгүй сэтгэлийн хямралд өртөх магадлал ч бага байдаг аж. Гэхдээ байгалийн энэ гайхалтай жимсэнд эрүүл мэнд, эрч хүч сэлбэх хүч агуулагддагаас гадна өөр олон зүйлд ашиг тусаа өгдөг байна. Итгэх үгүй нь таны мэдэх хэрэг ч кофены шаарыг гэр ахуйн хэрэглээнд хэрэглэж болдог. Ингээд энэ нийтлэлийг уншаад та дараагийн удаа кофены шаараа хаяхын оронд хэрэгтэй зүйлд дахин ашиглаарай.

1. Хорхой шавж үргээх

Кофе нь шавжид хортой байж болох дитерпен хэмээх бодис агуулдаг. Тиймээс шумуул, жимсний ялаа, хорхой болон бусад хортон шавжийг устгахын тулд кофены шаар ашиглаж болно. Зүгээр л гэрийнхээ шавж орж ирэх боломжтой хэсгүүдэд кофены шаар багаханг асгахад болно. Мөн тасалгааны ургамлаа хортон шавжаас хамгаалахын тулд ишнийх нь эргэн тойронд багахан хэмжээний шаар цацах хэрэгтэй.

 

2. Амьд цэцгийг шинэ хэвээр нь удаан хадгалах

© mtoomtoo / reddit, © mtoomtoo / reddit

Хэрэв та гоёмсог цэцгээ удаан амьд байлгахыг хүсвэл цэцэг хийсэн усандаа бага зэрэг кофе хийж үзээрэй. Ингэснээр кофен дахь азот, магни, кали зэрэг нь ургамлын өсөлтийг дэмжиж удаан хугацаанд шинэ хэвээрээ байхад туслах болно. Харин өтгөрүүлсэн кофе нь хэтэрхий хүчиллэг учраас цэцгийн усанд хийхэд тохиромжгүй гэдгийг санаарай.

 

3. Мах зөөлрүүлэх

Кофены хүчил нь махны бүтцийг зөөлрүүлж, амтыг нь илүү тодотгож өгдөг. Тиймээс махаа болгохоос 2 цагийн өмнө дээр нь бага зэрэг кофены шаар цацаж өгөх хэрэгтэй. Ингэснээр мах илүү тод өнгөтэй болохоос гадна шаржигнасан амттай болдог.

 

4. Хивснээс гэрийн тэжээвэр амьтны үнэр арилгах

© accordingtojulie / Instagram

Кофены шаараа шүүлтүүрт хийгээд тэжээвэр амьтныхаа хэвтдэг дэвсгэр дээр тавина. Шүүлтүүртэй шаараа хэд хэдэн хэсэгт байрлуулж болно. Ингээд шөнийн турш орхиод ид шидийг нь мэдрэх л хэрэгтэй. Хэрэв тоос сорогчтой бол кофены шаараа тарааж асгаад өглөө нь соруулж болно.

 

5. Бохирдсон хайруулын таваг, сав суулга цэвэрлэх

© unsplash.com, © depositphotos.com

Кофены шаарны ширхэгтэй найрлага нь ямар нэгэн бохирдсон гадаргууг үрж цэвэрлэхэд хамгийн тохиромжтой юм. Тиймээс аяга угаагч дээрээ бага зэрэг кофены шаар авч сав суулгаа угааж болно. Маш сайн цэвэрлэгдэнэ гэдэгт нь итгэлтэй байж болно.

 

6. Задгай зуух цэвэрлэхдээ ашиглах

© depositphotos.com, © depositphotos.com

Үнс болон зузаан тортог тогтсон байдаг учраас задгай зуухыг цэвэрлэх нь маш төвөгтэй байдаг. Гэхдээ кофены шаараар үүнийг шийдэж болно. Үнсийг бүрэн зайлуулсны дараа зуухны дотор хэсгийг кофены шаараар үрж цэвэрлэхэд л болно.

 

7. Газарт цацаж халтиргаанаас хамгаалж болно

© depositphotos.com, © depositphotos.com

Хэрэв та хүйтэн нөхцөлд амьдардаг бол өвлийн цагаар халтиргаатай зам дээр кофены шаар асгаж асуудлаа шийдэх боломжтой. Кофены шаар нь давсыг бодоход илүү байгальд ээлтэй бөгөөд халтиргаатай үед давсыг бүрэн орлуулах боломжтой. Кофе нь өөрийн онцлогоос шалтгаалж үрэлт үүсгэдэг тул гулсах магадлал багатай байдаг.

 

8. Үнэр багасгах

Кофе нь муухай үнэрийг дарангуйлдаг азот агуулдаг. Та кофены шаарыг хуучин оймс, гутал, хувцасны шүүгээ гээд үнэрийг нь арилгах хэрэгтэй юунд ч хийж болно. Мөн хөргөгчид шингэсэн хоолны муухай үнэрийг ч кофены шаараар арилгаж болно.

 

9. Кофетой жигнэмэгний бэлдэц хийх

© eveydaywonderkids / Instagram

Орц:

  • 1 аяга кофены шаар
  • 2 аяга гурил
  • 1 аяга давс
  • 4 цайны халбага тос
  • 1 аяга халуун ус

Хийх арга:

Гурил, кофе, давсаа хольж, тосоо нэмээд холимог жигд болтол хутгана. Зуурсан гурилыг тохиромжтой төлөвт орох хүртэл хүртэл бага багаар ус нэмнэ.

4
БахархмаарБахархмаар
3
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *