BMW M компаний шилдэг машинууд

0

BMW M компаний шилдэг машинууд


Урьд нь BMW Motorsport GmbH хэмээн нэрлэгдэж байсан BMW M GmbH компани нь Германы автомашин үйлдвэрлэгч BMW компаний салбар компани юм. Motorsport гэдэг үгийн эхний үсэг болох “M” үсгээр нэрлэгдсэн тус компани нь BMW-гийн 1960, 70-аад оны үед маш амжилттай байсан уралдааны хөтөлбөрийг дэмжих зорилгоор анх байгуулагдсан бөгөөд 1972 оны 5-р сард ердөө наймхан ажилтантайгаар байгуулагдаж байжээ. 1988 он гэхэд 800 ажилтантай болтлоо өргөжсөн энэ компаний үйлдвэрлэсэн машинуудын дундаас хамгийн шилдэгт тооцогдох машинуудыг танилцуулж байна.

M3 E30

BMW 3 цувралын өндөр гүйцэтгэл бүхий хувилбар болох BMW M3 модель нь хоёр хаалгатай, суудлын, эвхэгдэж дэлгэгддэг дээвэр бүхий гэх мэтчилэн загвар бүхий хэд хэдэн цуврал гаргасны нэг нь 200 тоормозны морины хүчтэй дөрвөн цилиндртэй хөдөлгүүр бүхий загвар бөгөөд 1986 оны загвар дээр суурилан бүтээгдсэн энэ загвар нь анх 2.3 литрийн багтаамжтай хөдөлгүүртэйгээр гарч байжээ. Энэ машин нь Mercedes-Benz W201 190E моделийн “2.3-16V”-тай өрсөлддөг байсан ба хожим нь 2.5 литрийн S14 хөдөлгүүртэй болсон нь 250 морины хүчийг гаргах хүчин чадалтай болжээ.

The Best BMW Ms
M1

1978-1981 оны хооронд үйлдвэрлэгдэж байсан BMW M1 спорт машин нь M тэмдэг зүүсэн анхны замын машин байжээ. 3.5 литрийн дундаж хөдөлгүүр нь 277 тоормозны морины хүчийг гаргадаг энэ машин 260 км/цаг хүртэл хурдалж, 0-96.56 км/цаг хурдыг 6 секундын хугацаанд авч чаддаг аж. Тус машиныг эхэндээ BMW-д зориулж Lamborghini компани үйлдвэрлэж байсан ч Италийн пүүсийн санхүүгийн асуудал M1 машиныг үйлдвэрлэх зөвшөөрлийг шилжүүлэхэд хүргэсэн. Yйлдвэрлэгдсэн тоо ширхгийн хувьд 399 замын, 56 уралдааны хэлбэрээр бүтээгдсэн M1 машин нь ховор боловч маш чамин тэрэгнүүдийн нэг юм.

The Best BMW Ms
M5 E39

1998–2003 онуудад үйлдвэрлэгдэж байсан E39 M5 загвар нь урьд өмнөх хувилбаруудаас ялгаатай нь BMW M GmbH үйлдвэрт хийгдээгүй явдал юм. Гурван хувилбартайгаар бүтээгдсэн M5 Е39 загвар 5.0 литрийн багтаамжтай V8 хөдөлгүүртэй байсан ба тэр нь сүүлдээ 4.9 литрийн багтаамжтайгаар солигджээ. E39 M5 нь багтаамж сайтай спорт машин гэдгээсээ гадна маш тав тухтай, чамин тансаг дээд зэрэглэлийн салонтай гэдгээрээ онцгойрдог.

The Best BMW Ms
M635 CSI

Өндөр гүйцэтгэл бүхий 6-Series хувилбарын M635 CSI энэ загвар дундаж хөдөлгүүр бүхий M1 загвартай адил хөдөлгүүртэйгээр хийгдсэн нь 286 тоормозны морины хүчтэй юм. 254 км/цаг хүртэл хурдлахаар бүтээгдсэн маш дэгжин, гоёмсог загвартай хоёр хаалга бүхий M635 CSI машины европ хувилбар нь M1-ийн дараагаар бүтээгдсэн BMW машинууд дундаас хурдаараа хоёрт тооцогддог. Энэ машины европ болон америк хувилбар нь 97 км/цаг хурдыг 6.0 болон 6.8 секундын хугацаанд авдаг ажээ. M6 машины үйлдвэрлэл 1989 онд 5,859 машин худалдсанаар зогссон байна.

The Best BMW Ms
M3 E46

Өндөр гүйцэтгэл бүхий BMW 3 Series хувилбарын бас нэгэн модель E46 нь 2000 оны 10-р сард анх танилцуулагдаж, 3.2 литрийн S54 M-tuned хөдөлгүүртэйгээр дэлхий дахинаа гарч иржээ. Зөвхөн хоёр хаалгатай, эвхэгдэж дэлгэгддэг дээвэр бүхий загвартайгаар хийгдсэн энэ машины хөдөлгүүр 333 морины хүчтэй ба европ болон америк загварын аль алиных нь дээд хурд 249 км/цагт хүрдэг байна. E46 M3 машин нь гурван тусгай модельтойгоор гарснаас M3 нь спорт, өвлийн, тэмцээний, M3 CSL, M3 GTR V8 нь цөөн тоогоор тус тус гарчээ. 2009 онд Road and Track сэтгүүл 2006 оны SMG хүч дамжуулах эд анги бүхий M3 машиныг бүх цаг үеийн хамгийн дуртай машинаар нэрлэсэн байна.

The Best BMW Ms
M coupe

Shooting-brake буюу ихэвчлэн тал бүрдээ нэг хаалгатай, дөрвөлжин ар талтай хэлбэртэй байдаг нэгэн төрлийн дизайн бүхий өндөр гүйцэтгэлтэй M coupe нь 2009 оны 2-р сард хоёр үетэйгээр үйлдвэрлэгдсэн. Yүний нэг нь E36/8 Z3 Coupe машинаас сэдэлтэйгээр бүтээгдсэн бол хоёр дахь нь E86 Z4 Coupe машин дээр суурилсан байдлаар бүтээгджээ. Энэ хоёр үеийн эхний үе болох M Roadster нь 3.2 литрийн багтаамжтай S54 хөдөлгүүртэй ба тэр нь 321 тоормозны морины хүчтэй энэ хөдөлгүүр ердөө 5.3 секундын хугацаанд 96.56 км/цаг хүртэл хурдыг авах гайхалтай гүйцэтгэлтэй аж. Хоёр дахь үе нь мөн л адил 3.2 литрийн багтаамжтай, 330 морины хүч бүхий хөдөлгүүртэйгээр бүтээгдсэн байна.

The Best BMW Ms
M3 E46 CSL

M3-ын цөөн тоотойгоор гарсан M3 E46 CSL загвар нь ердөө 1400 ширхэг бүтээгджээ. Умард Америкийн зах зээл дээр огт гараагүй энэ машин металлаг мөнгөлөг саарал, металлаг сафир хар гэсэн хоёрхон өнгөтэйгээр гарчээ. 1,385 кг жинтэй байсан тус загвар ердийн M3 загвараас 110 килограммаар хөнгөн юм. Арын шилний оронд хөнгөн жингийн пластик суурилуулж өгсөн, дээврийг карбон фибер бэхжүүлсэн пластикаар хийсэн зэрэг нь машиныг ийм хөнгөн байхад хүргэж байгаа ажээ. Тавхан секундын хугацаанд 100 км/цагийн хурд авах энэ загвар 3.2 литрийн хөдөлгүүрээр тоноглогджээ.

The Best BMW Ms
M3 E46 GTR

The Best BMW Ms

M5 – current

2001 оны 2-р сард амьдрал дээр гарч ирсэн E46 GTR нь 493 морины хүчтэй V8 хөдөлгүүртэй ба E46 M3 GTR-ын уралдааны хувилбар нь American Le Mans Series-т маш амжилттай явсан юм. 2001 оны улирлын дараагаар BMW компани 10 ширхэг замын GTR-ыг худалдаанд гаргасан нь нэг бүр нь 250,000 евроны үнэтэй байв. Энэхүү дөрвөн хаалгатай энэ гайхалтай загварын M товчноос эхлээд хөдлөх хурдны хайрцаг, холимгийн хаалт, зүтгэх хүч, тогтвортой систем зэрэг бүхий л эд анги, бүрдэл хэсгүүд нь үнэхээр гайхалтай мэдрэмжийг төрүүлдэг байна.

The Best BMW Ms
3.0 CSL

1972 онд танилцуулагдсан M тэмдэгт 3.0 CSL машин нь BMW-ийн М салбар эргэн ирснийг албан ёсоор зарласан машин. Уралдааны замд зориулагдсан 3.0 CSL нь 1973-1979 оны хооронд явагдсан Европын аялалын машины аваргын таван ялалтын эзэн юм. Хөнгөн, гэрэл гэсэн утгуудыг илэрхийлэх “L” үсэгт энэ машиныг хөнгөн жинтэй болгохын тулд илүү нимгэн ган төмрийг ашиглажээ. Мөн хөнгөнцагаан хайлшин хаалга, моторын хавхаг, арын тээшний хэсгийн таг зэрэг нь ч бас өөр өөрсдийн үүргээ гүйцэтгэсэн байна. “Batmobile” хочийг хүртэл хүртсэн энэ машиныг Америкийн уралдааны машины жолооч Sam Posey, Британий жолооч Brian Redman, Шведийн жолооч Ronnie Peterson нар 1975 оны IMSA GT Championship-т унаж уралджээ.

The Best BMW Ms
M Coupe – Шинэ ирээдүй

Хэдийгээр албан ёсоор мэдээлэгдэж, худалдаанд гараагүй байгаа хэдий ч BMW M компаний шинэ ирээдүйг M Coupe машинаар төсөөлж байна. Танилцуулагдах хугацаа нь тун дөхөж байгаа энэ машины талаар ямар нэгэн тайлбар сэлтийг хараахан нийтэлж чадахгүй учир зөвхөн зургийг нь тавилаа.

The Best BMW Ms
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

22 Сэтгэгдэл

  1. InprezA

    2011/06/29 at 16:01

    eemr

  2. Batsetseg

    2011/06/29 at 16:04

    goy um oo gej xixi

  3. tmra

    2011/06/29 at 16:13

    m coupe ni goyo mashin bnaa

  4. Crunch

    2011/06/29 at 17:56

    c00L

  5. D2shk3

    2011/06/29 at 17:58

    Ene tep gd bx ym algoo bugd nice Shamin bna udaxgui iim ymtai blno gdgtei itgeltei bn

  6. astrod

    2011/06/29 at 18:57

    m coupe tasarchixjee

  7. Donjman

    2011/06/29 at 19:25

    yanztai

  8. TG_RR

    2011/06/29 at 20:12

    BMW M COUPE hurdan garaasaa :D

  9. SoL0

    2011/06/29 at 20:47

    e 42- e96 hvrteleh mashinuudad durtai

  10. Linkens_Sphere

    2011/06/29 at 23:20

    lag aan ireedүү d ntr

  11. Togsoonoo

    2011/06/29 at 23:46

    сүүлийн тэр шинэ ирээдүй гэсэн машин үүүнннннннн nice байншд

  12. BupyC

    2011/06/30 at 00:36

    Аймар Аймар

  13. CrEEeeZZZ

    2011/06/30 at 00:51

    tas2

  14. hiter_tt

    2011/06/30 at 01:19

    ter m coupe shine ireegui getsen airr haragdaj bn

  15. SuPeR_XeRo

    2011/06/30 at 11:52

    M3uud l yanztai.

  16. Зочин

    2011/06/30 at 12:26

    MGL d daanch M baihgvi ni haramsaltai

  17. killer_bagi

    2011/06/30 at 12:47

    M coupe nice

  18. doogii0118

    2011/06/30 at 13:49

    èø¸ó èø¸ó

  19. Зочин

    2011/06/30 at 21:06

    M635 CSI ni l tasarhai buh tsag ueiin hamgiin shildeg mashin

  20. moochii

    2011/07/07 at 19:54

    thx

  21. kristal7088

    2011/07/11 at 20:56

    shan mashinuud bn

  22. BeCk2112

    2011/07/18 at 22:30

    Only BMW 1st

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *