Хамгийн өвөрмөц загвар бүхий 15 суултуур

0

Бидний хэн нь ч ариун цэврийн өрөөнд нэг их анхаарал хандуулаад байдаггүй. Бид өдөр болгон ажил дээрээ ч, сургууль дээрээ ч, заримдаа их дэлгүүрт сандарсан үедээ ч ариун цэврийн өрөөг ашигладаг. Гэтэл суултуур гэдэг чинь хичнээн чухал зүйл болохыг мэдэх үү? Та ариун цэврийн өрөөндөө ороод байдаг л нэг шаазан суултуур дээр суугаад л… уйтгартай биш гэж үү. Хэрвээ та өөрийн ариун цэврийн өрөөнд багахан ч гэсэн өөрчлөлт хиймээр байгаа бол дараах сонирхолтой суултууруудаас санаа авч болох юм.

1. Зомби суултуур

Ариун цэврийн өрөө орох тутамдаа зүрх чинь дэлсэхийг мэдэрмээр байгаа бол энэ зомби суултуур дэлсүүлээд өгнө.

Хамгийн өвөрмөц загвар бүхий 15 суултуур 1

2. Аквариуман суултуур

Аквариумтай байх нь сэтгэл санааг тайвшруулдаг гэдэг, ариун цэврийн өрөөндөө суугаад тайвшрах шиг сайхан зүйл хаана байна, суултуур дээрээ суугаад. Загасанд ямар мэдрэмж төрөх бол гэхээр сонин л юм.

Хамгийн өвөрмөц загвар бүхий 15 суултуур 2

3. Нэвт харагддаг суултуур

Бид бүгд л хүч гарган нэг жижиг зүйл үйлдвэрлэдэг. Харин нэвт харагддаг суултуур бидний сонголтод арай л дэндэх байхаа. Онолын хувьд яагаад болохгүй гэж бодох хэдий ч энэхүү суултуур руу бидний үйлдвэрлэсэн зүйлс орж нэвт харагдана гэхээр тийм ч таатай биш байх тийм үү?

Хамгийн өвөрмөц загвар бүхий 15 суултуур 3

4. Алтан суултуур

Арай өөрөөр төсөөлье “алтан титэм дээр сууж” байна гээд. Мэдээж, өөртөө алтан суултуур дээр суух боломжийг аль нэг улсын Хаан л өгөх байх эсвэл Дубайн баячууд…

Хамгийн өвөрмөц загвар бүхий 15 суултуур 4

5. Мотоциклэн суултуур

Бид ийм зүйлд дасаагүй ч, урт замын туршид таныг зогсолтгүй урагш тэмүүлэхэд энэ суултуур хэрэг болно шүү.

Хамгийн өвөрмөц загвар бүхий 15 суултуур 5

6. Swarovsky шигтгээтэй чулуун суултуур

Хэрвээ ийм суултууртай байсан бол зогсоо зайгүй идэх байсан байх. Тэгж байж л Swarovsky суултуурны ид шидийг мэдэрнэ биз дээ.

Хамгийн өвөрмөц загвар бүхий 15 суултуур 6

7. Буйдан суултуур

Буйдангаасаа өндиймөөргүй залхуурах өдөр бидэнд олон байдаг. Ийм буйдан суултуур байхад юундаа санаа зовох вэ?

Хамгийн өвөрмөц загвар бүхий 15 суултуур 7

8. Цэцгэн босоо суултуур

Гоё цэцэг руу морь харна гэхэд бэрх, гэхдээ энэ шаазан цэцэг рүү бол асуудалгүй.

Хамгийн өвөрмөц загвар бүхий 15 суултуур 8

9. Доод, дээд давхартай суултуур

Удирдлагын багийн нэг нь дээд давхарыг ашиглаж байхад доод давхарт суугаа ажилчин яадаг байсан бол? Энэ суултуурыг туршихгүй байхыг та бүхнээс хүсээд, энэ суултуурыг шууд алгасъя.

Хамгийн өвөрмөц загвар бүхий 15 суултуур 9

10. Нуугддаг босоо суултуур

Гараад ирлээ, алга боолчлоо! Энэхүү лифтэн босоо суултуур нь өдрийн цагт газар доор байж байгаад шөнийн цагаар гудамжинд цэнгэлдэж байгаа нөхдүүдийн хэрэгцээг хангахаар гараад ирнэ.

Хамгийн өвөрмөц загвар бүхий 15 суултуур 10

11. Үлээвэр хөгжмөн босоо суултуур

Хөгжмийн зохиолчдод илүү тохирох юмуу даа, морь харж байхдаа онгод нь орж хөгжмөө зохиогоод.

Хамгийн өвөрмөц загвар бүхий 15 суултуур 11

12. Гаансан суултуур

Энэ өнгөлөг гаанс бол тамхи татах биш морь харах зориулалттай юм шүү, андуураад тамхилах вий.

Хамгийн өвөрмөц загвар бүхий 15 суултуур 12

13. Үлгэрийн баатран босоо суултуур

Долоон одойгоор хийсэн энэ босоо суултуур яг л ойд морь харж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлэх байх.

Хамгийн өвөрмөц загвар бүхий 15 суултуур 13

14. Авсан суултуур

Урьд өмнө нь авсанд морь харах тухай мөрөөдөж байсан уу? Тэгвэл мөрөөдөл чинь биелэх цаг болжээ.

Хамгийн өвөрмөц загвар бүхий 15 суултуур 14

15. Модон босоо суултуур

Хэрвээ та модон дотор явж байгаад морь хармаар болвол яах вэ? Бут руу орох уу, ой руу орох уу? Модоор зорсон босоо султуурт морь харж бас болно шүү.

Хамгийн өвөрмөц загвар бүхий 15 суултуур 15

2
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *