Биднийг дэлхий ертөнцийн талаарх өөрийн мэдлэгтээ эргэлзэхэд хүргэх 10 баримт

1

Орчин цагийн хүн төрөлхтний эртний өвөг өдгөөгөөс 200,000 жилийн тэртээ үүссэн хэмээдэг ч бидний мэдэхгүй зүйлс эх дэлхийгээр дүүрэн бий ажээ. Манай сайт уншигч танд найзууддаа ярьж, тэдний гайхшралыг төрүүлэх 10 сонирхолтой баримтыг хүргэхээр бэлдлээ.

1. Аалзны тор ган төмрөөс ч бат бөх байдаг.

© Shutterstock.com, © Shutterstock.com

Маш уян хатан, хэлбэрээ алддаггүй боловч ган төмрөөс ч бат бөх зүйл бол аалзны тор ажээ. Аалзны тор нь ойролцоогоор 2-4 дахин урт болж сунах чадамжтай ба харандаа шиг зузаан аалзны тор бүтээвэл онгоц ч түүний цоолон нисч чадахгүй гэж үзэх нь бий.

 

2. Шар шувуунд нүдний алим байдаггүй.

© Unsplash.com, © David J. Stang / Wikimedia Commons, © CC BY-SA 4.0

Нүдний алимны оронд тэдэнд сунаж тогтсон хэлбэртэй нүдний ургацаг яс байдаг аж. Иймээс ч тэд нүдээ хөдөлгөж чаддаггүй байна.

 

3. Бах мэлхийнд шүд байдаг.

© Unsplash.com, © Shutterstock.com

Махан идэшт бах мэлхийнүүд эрүүний дээд хэсэгт болон доод хэсэгт гэсэн үндсэн хоёр байрлалд шүдтэй байдаг. Гэхдээ тэдний шүд хагас миллометр хүрэхгүй хэмжээтэй байх тул энгийн нүдэнд төдийлөн анзаарагдах нь ховор байдаг ажээ. Конус хэлбэрийн шүд нь тодорхой хугацаанд шинээр солигдон ургадаг байна.

 

4. Халим босоо хэлбэрт унтдаг.

© Shutterstock.com

Халим унтах үедээ хөдөлгөөнгүй, эгц босоо хэлбэрт ордог бөгөөд нэг нүд нь нээлттэй, өрөөсөн тархи нь сэрүүн байдаг гэж үздэг. Тэд 10-15 минут унтдаг нь хамгийн богино унтдаг амьтдын нэгт тооцогдоно.

 

5. Алим, сонгино, төмс ижилхэн амттай.

Үнэрлэлгүй, харахгүйгээр алим, сонгино, төмсийг идэхэд хүн амтыг нь ялгаж чаддаггүй ажээ.

 

6. Сонгино таныг нойрмог болгоно.

© Shutterstock.com, © Unsplash.com

Нойргүйдэлтэй тэмцэх байгалийн гаралтай маш энгийн нэгэн арга нь сонгины хэрэглээгээ нэмэх явдал аж. Сонгино нь цусан дахь чихрийн хэмжээг бууруулж, стресс тайлах үйлчилгээ үзүүлдэг бөгөөд унтахын өмнө сонгинотой хүнс хэрэглэснээр шөнийн турш бүтэн нойртой байх боломж бүрддэг. Гэвч зарим хүмүүст сонгино их хэрэглэх нь шар хөөрөх шалтгаан болох нь бий.

 

7. Минж унтах үедээ гар гарнаасаа барьдаг.

© Shutterstock.com

Цаг уур муудаж, голын урсгал ширүүссэн үед нэгнээсээ холдохгүйн тулд гар гарнаасаа барьж унтдаг байна. Түүнчлэн бусдад өөрийн эмэгчнээ таниулахын тулд гарнаас нь хөтлөх нь бий.

 

8. Тоншуул маш урт хэлтэй байдаг.

© Shutterstock.com, © Soldier of Wasteland / Wikimedia Commons, © CC BY-SA 4.0

Тоншуул 15-35 см урт буюу хүзүүгээ бүтэн ороох хэмжээний урт хэлтэй байдаг бөгөөд хамрын хөндий, нүдний ар, гавлын ясны ар хэсэг хүрэх урттай хэл нь мод тонших үед тархи доргихоос хамгаалах үүрэг мөн гүйцэтгэнэ.

 

9. Морины хараа бараг л 360 хэм байдаг.

© Shutterstock.com, © Shutterstock.com

Толгойны хоёр талд байрлалтай нүд нь эргэн тойронд буй бүх зүйлсийг харах чадамжтай байдаг бөгөөд биеийн өндөр болон хуурай газрын сүүн тэжээлтэн амьтдын дунд хамгийн томд тооцогдох нүд нь ардаа байгаа зүйлсийг ч толгойгоо эргүүлэхгүйгээр харах боломжийг олгодог байна.

 

10. Тагтаа хиймэл сүү ялгаруулдаг.

© Trougnouf / Wikimedia Commons, © CC BY 4.0, © Shutterstock.com

Тагтаанд хөxний булчирхай байдаггүй боловч хоолойнд байх уутанцарт нь амин дэмээр нэн баялаг сүү ялгардаг ажээ.

13
ГоёГоё
11
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
3
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *