Өндгөөр хийх хялбар хоолнууд

3

Бид бүхний хамгийн түгээмэл хэрэглэдэг хүнсний нэг бол өндөг билээ. Хүмүүс өндгийг ихэвчлэн шарж, чанаж, хуурж иддэг, гэвч өндгийг маш олон төрлийн хоол хийхэд оролцуулж болдог байна. Магадгүй гэрийн эзэгтэй нар маань сураад авахад илүүдэхгүй бизээ.

Өндгөөр хийх хялбар хоолнууд 8

1. Гэртээ пицца хийх гэж байгаа бол бэлдсэн пиццаныхаа дээр өндөг асгаад үзээрэй. Шарах шүүгээнд хийгээд өндөгний цагааныг нь болтол шарна. Харин голын шар хэсэг нь үл ялиг түүхий байвал пиццаг илүү сайхан амттай болгодог.

Өндгөөр хийх хялбар хоолнууд 7

2. Бургерийнхээ махны дээр үргэлж майонез тавьдаг бол энэ удаад өндгөөр солиод үз. Өндөгний шар хэсэг нь зөөлөн бол бургер, сэндвичийг улам ч амттай болгодог.

Өндгөөр хийх хялбар хоолнууд 6

3. Хоёр ширхэг өндгийг жижиг саванд хийнэ. Давсаар амтлаад дээр нь хэрчсэн ногоо, өргөст хэмх, улаан лооль зэргийг тавиарай. Зориулалтын саванд хийсэн бол шарах шүүгээнд болтол нь шарна. Үгүй бол плиткан дээр савтай нь тавиад шарна. Ингээд өглөөний цайнд идэхэд тохиромжтой тэжээллэг өндгөн бялуу бэлэн болно.

Өндгөөр хийх хялбар хоолнууд 5

4. Өндгөө сайтар хольж хутгана. Дотор нь ногоон сонгино хийгээд хайруулын тавган дээр шар. Агшаасан будаатай холиод хялбар өглөөний цай бэлэн боллоо. Өргөст хэмх, броколли,улаан лооль зэргийг хийсэн ч болно.

Өндгөөр хийх хялбар хоолнууд 4

5. Талх шарахдаа ч өвөрмөц хэлбэрийг сонгоорой. Хайруулын тавгаа сайтар халаагаад тосол. Талхныхаа гол хэсгийг аваад, голд нь өндгөө асгаад шарна. Нүдэлж шарсан өндөгтэй талх бэлэн боллоо.

Өндгөөр хийх хялбар хоолнууд 3

6. Цезарь салатыг хагас болсон өндгөөр хачирлахаар их сайхан болдог. Үүнтэй төстэй бүх төрлийн салатан дээр шарсан өндөг тавьбал өег байдаг юм шүү.

Өндгөөр хийх хялбар хоолнууд 2

7. Өндгөө сайтар болгоод тэг дундуур нь 2 хуваана. Өндөгний шарыг салгаж аваад загас, перц, тараг зэрэг хүссэн зүйлээрээ амталж болно. Өндөгний цагаанд үлдсэн хонхор хэсэгт буцааж хийхдээ бялуу чимэглэгч ашиглаарай. Хялбар мөртлөө амархан зууш бэлэн болно.

Өндгөөр хийх хялбар хоолнууд 1

8. Талхаа гурвалжин болгож хуваана. Өндгөө шартай нь хольж хөөсөртөл хутгаад амтална. Амтлахдаа давс, перец, оливийн тос, сүү зэргийг ашиглаарай. Бэлдсэн өндгөндөө талхаа дүрээд гарна. Франц маягийн шарсан талх гэж энэ дээ.

5
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Зочин

    2014/08/13 at 02:18

    hooson undug sharj idseer btal zalhaj bsan yum ashgui

  2. ando

    2014/08/13 at 10:12

    Bugdiig n hiij medne shdee boli boli

  3. Зочин

    2014/08/19 at 17:23

    Xoorxon yum

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *