Хүн төрөлхтөн өнгөрсөн 150 жилийн дотор хэрхэн өөрчлөгдсөн бэ? Бидний биед гарсан хамгийн том 7 өөрчлөлт

0

Хүний төрөл зүйлийн гарал үүсэл, хувьслыг мянга мянган жилийн түүхтэй хэмээн түүхийн хичээл дээр заадаг билээ. Энэ үйл явцыг судлах нь түүхийн шинжлэх ухаанд хамааралтай ч биологийн талаас нь бид төдийлөн сайн мэддэггүй. Бид бодохдоо бидний өвөг болох “Homin rhodesiensis” дээр ирээд хүний ​​хувьсал төгссөн гэж үздэг бөгөөд сүүлийн жилүүдэд бидний махбод ч мөн өөрчлөгдсөөр байгааг үл ойшоох болсон юм.

1. Илүү өндөр болж байна

Сүүлийн 200 жилийн хугацаанд хүмүүс илүү өндөр болсон гэх нотолгоо олон бий. Шинжлэх ухааны “eLife” сэтгүүлээс гаргасан судалгаагаар дэлхийн янз бүрийн улс орнуудад эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн өндөр жигд өссөн байсан бөгөөд ялангуяа Өмнөд Солонгосын эмэгтэйчүүд, Иран эрчүүд дунджаар 20.2 см, 16.5 см-ээр илүү өндөр болжээ.

 

2. Биеийн температур

© somemeans / freepik

Манай гарагийн температур нэмэгдэж байхад эсрэгээрээ хүний ​​биеийн температур буурч байна. 21-р зууны эрчүүдийн биеийн температур 19-р зууны үетэй харьцуулахад 17.1 градусаар буурсан болохыг Стэнфордын их сургуулийн судлаачид баталжээ. Харин 1800-аад оны үеийн мэдээллээс харахад эмэгтэйчүүд ч мөн 14.4 градусаар бага температуртай болжээ.

 

3. Биеийн хөгжил нь эрт явагдах

Зуун жилийн өмнөх хүүхдүүдтэй харьцуулахад одоогийн охид, хөвгүүдийн биеийн хөгжил маш эрт боловсорч байна. Энэ нь сайн хоол тэжээл, эрүүл мэндтэй холбоотой байж болох юм. Харин Калифорнийн их сургуулийн хийсэн судалгаагаар охидын 15% нь 7 насандаа бэлгийн хөгжил нь гүйцэж байгаа аж. Энэ нь бэлгийн бойжилт гүйцэх нас 20-р зуунтай харьцуулахад 1-2 жилээр эрт болсон гэсэн үг.

 

4. Урт наслалт

© Edu Carvalho / Pexels

Хүний ​​биеийн дундаж наслалт нэмэгдсэн нь урьдчилан сэргийлэх эмчилгээ, хоол тэжээл, эрүүл ахуй болон бусад хүчин зүйлстэй холбоотой байж болно. Испанийн “Santalucía” хүрээлэнгээс гаргасан тайланд 21-р зууны эцэс гэхэд хүн 120 хүртэл наслах боломжтой болно хэмээн таамаглаж байна. Тиймээс хэрэв бид хүн амын дөнгөж 26.2 хувь нь 65 насалдаг байсан 20-р зууны эхэн үеийн мэдээллийг харьцуулж үзвэл одоо амьдарч байгаа миллениалуудын ихэнх нь суперценариант буюу 100 насыг давж наслах боломжтой гэсэн үг.

 

 

5. Шинэ эд, эрхтэн

© BlenderTimer / pixabay

Шинжлэх ухаан, технологийн хөгжлийн ачаар сүүлийн үеийн судалгаанууд урд өмнө нь мэдэгдээгүй байсан биеийн хэсгүүдийн талаар олон зүйлийг хэлж өгөх болсон бөгөөд тэдгээрийн дотор интерстиум хэмээх ойлголт ихээхэн анхаарал татаж байна. Эрдэмтдийн дунд томоохон маргаан үүсгэсэн энэхүү бодгаль нь бүх биеийн эд эсүүдэд байрлах эластин болон коллагенаас бүрдсэн резонаторуудын сүлжээ юм. Түүнчлэн 2013 онд гэхэд хүний нүдний зургаа дахь давхаргыг нээсэн байх жишээтэй. Энэ нь “Дуанагийн давхарга” гэж нэрлэгдэх болсон бөгөөд ердөө 0,04 инч зузаан юм.

 

6. Биеийн зарим хэсгүүд алга болох

© rommma / freepik

Өмнө нь гарсан ойлголтуудаас үүдэн хүний биеийн зарим хэсгүүд ойрын хэдэн жилд бүрмөсөн алга болох магадлалтай хэмээх таамаг гарч ирэх болсон. Зарим хүмүүс аль хэдийн гуравдагч араа буюу агт араагүй төрдөг болсноос энэ таамаг хэр ортой болохыг харж болно. Энэ нь бидний хоолны дэглэм өөрчлөгдсөнөөс үүдэн эрүүний үүрэг үлэмж хэмжээгээр буурч байгаатай холбоотой юм. Өөр нэг жишээ бол тохойноос бугуй руу гүйдэг “palmaris longus” хэмээх булчин юм. Энэ булчин нь гол төлөв юм руу мацах, авирах зэрэг хөдөлгөөний хариуцдаг байсан бөгөөд мөн л аль хэдийн ийм булчингүй хүмүүс олон төрөх болжээ.

 

7. Таргалалт

© macrovectos / freepik

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын мэдээлснээр 1975 оноос хойш таргалалт бараг гурав дахин нэмэгдсэн байна. Түүнчлэн 2016 оны тоо баримтаас харахад насанд хүрсэн 1.9 тэрбум гаруй илүүдэл жинтэй хүмүүс байсан бөгөөд тэдний дунд 650 сая гаруй нь хэт таргалалттай байжээ. Харин мэргэжилтнүүд үүнийг хоолны дэглэм, биеийн тамирын дасгал хөдөлгөөнтэй холбон тайлбарлаж байгаа бөгөөд эрүүл мэнд, боловсрол, хот төлөвлөлт, хүрээлэн буй орчин, унаа тээвэр болон бусад салбартай ч нягт холбоотой болохыг цохон тэмдэглэжээ.

Хүн төрөлхтөнд өөр ямар өөрчлөлт гарсан талаар та мэдэх үү? Тэгвэл бидэнтэй хуваалцаарай.

13
ХөөрхөнХөөрхөн
7
ГайхмаарГайхмаар
6
Ха ХаХа Ха
5
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Enkh Uchral

    Enkh Uchral

    2020/05/06 at 15:21

    Erdene Jàrgàl

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *