Гар утасны чинь багтаамж дүүрээд хэцүү байна уу? Энэ 5 аргыг мэдэж байхад хэрэгтэй апп болон файлаа устгахгүйгээр гар утсандаа сул зай гаргах боломжтой

6

Ихэнх сэтгэл судлаачид өнгөрсөн зүйл өнгөрсөндөө үлдэх ёстой гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Дийлэнх хүмүүс заримдаа өнгөрснөө эргэн санагалзахгүйгээр амьдарч чаддаггүй бөгөөд хэн нэгэн гар утсанд нь хүрэх бүрд дотор нь зарсхийдэг. Хэрэгтэй, хэрэггүй хог хаягдлыг ухаалаг гар утсандаа цуглуулах хэрэггүй, бид танд тэдгээрийг тогтмол цэвэрлэж байхыг зөвлөж байна.

Хэрэггүй зүйлсийг байлгаснаар гар утасны хэрэглээг уртасгаж байгаа эсэх нь хамаагүй, та зүгээр л ухаалаг гар утсаа цэвэрлэж, багтаамжийг нь суллах хэрэгтэй бөгөөд ингэснээр хожим нь тааламжгүй нөхцөл байдалд орохоос сэргийлнэ.

Тэгэхээр бид та бүхэнд яг одоо гар утсан дээрээсээ эргэлзэлгүй устгаж хаях ёстой 5 зүйлийг хүргэе, ингэснээр таны гар утасны багтаамж нэмэгдэнэ гэдгийг санаарай.

Antonio Guillem / Shutterstock.com

 

1. Онцгүй гарсан, хэрэггүй зураг

Бидний ихэнхийнх нь гар утсанд царай нь үл мэдэгдэх, буруу өнцгөөс авсан, гэрэлтүүлэг муу зургууд байж л байдаг. Эдгээр зургуудыг та бусадтай хуваалцаж, үзүүлнэ гэдэг юу л бол. Тэгэхээр ийм зургуудаар гар утасныхаа багтаамжийг дүүргэх хэрэг байгаа гэж үү? Багахан цаг зарцуулж, энэ төрлийн хэрэггүй зургуудыг устгаж, оронд нь эсрэгээрээ давгүй гарсан зургуудаа гар утсандаа хадгалах хэрэгтэй.

 

2. Шаардлагагүй утасны дугаар

Таны гар утсанд дор хаяж хэд хэдэн шаардлагагүй утасны дугаарууд хадгалаастай байдаг гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна. Үнэхээр л тэдгээр дугаар руу залгаж, холбогдохгүй бол гар утсан дээрээ байлгах ямар ч шаардлагагүй. Зөвхөн байнга холбоотой байдаг, ажил мэргэжлийн эсвэл танд хэрэг болох хүмүүсийн дугаарыг гар утсан дээрээ хадгалаарай.

ImYanis / Shutterstock.com

 

3. Хуучин мессеж

Та багагүй цаг хугацааг хуучин мессежүүдээ уншихад зарцуулдаг уу? Яг одоо таны гар утсан дээр хуучирсан олон мессеж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Ямартай ч 3-5 жилийн өмнөх мессеж болон дуут шууданг устгалаа гээд танд муу зүйл болохгүй нь лавтай. Эдгээрийг одоо байлгаад байх ямар ч шаардлага байхгүй шүү дээ, зүгээр л устгаад мартахад болно.

Monkey Business Images / Shutterstock.com

 

4. Хэрэглэхээ больсон апп

Урьд өмнө нь хэрэглэдэг байсан эсэх нь энд хамаагүй, таны одоогийн хэрэгцээнд хэрэг болох үгүй нь хамаатай. Дэлгэцэн дээрээ хэрэгтэй, хэрэггүй баахан апп байлгах ямар ч хэрэггүй. Таны гар утасны хурдыг удаашруулж, багтаамжийг чинь дүүргэхээс өөр ямар ч нэмэргүй. Хэрэгцээгүй аппыг устгаснаар маш их багтаамжийг хадгалж үлдэх боломжтой.

De Repente / Shutterstock.com

 

5. Сонсохоо больсон дуу, клип

Магадгүй та өмнө нь аль нэг дууг шимтэн сонсдог байсан байж мэднэ. Гэхдээ цаг хугацаа өөрчлөгдөхийн хэрээр, дуунууд ч бас хуучирдаг. Одоо 80-аад оны дууг гар утсан дээрээ татаж аваад сонсдог хүн маш цөөхөн болов уу. Тэгэхээр дууныхаа жагсаалтыг зөвхөн сүүлийн үеийн дуунуудаар дүүргэж, сонсохоо больсон дуунуудаа шууд устгаарай гэж зөвлөе.

ArturVerkhovetskiy / Depositphotos.com

Хуучин файл болон зарим нэг апп зэргийг устгасны дараа, та өөрт чинь хэрэг болохгүй ямар олон хог хаягдлыг гар утсан дээрээ байлгаж байсныг ойлгох болно.

Ирээдүйд “гар утасны багтаамж дүүрлээ” гэсэн мессежийг та дахин харахгүй.

36
БурууБуруу
22
ХөөрхөнХөөрхөн
22
Ха ХаХа Ха
16
БахархмаарБахархмаар
13
ТэнэглэлТэнэглэл
8
ГоёГоё
7
ХарамсалтайХарамсалтай
5
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *