Агуу Фредериктэй танилц! Энэ сүр жавхлант “хилэн хар азарга” ямар ч хүний харааг булааж, зүрх сэтгэлийг нь татаж чадна

0

Гоо сайхан харц булаана гэсэн ойлголтыг бодит амьдрал дээр Фредерикээс харж болно. Энэ сүр жавхлант азарга Голланд улсад төрсөн бөгөөд дэлхий дээрх хамгийн гоо үзэсгэлэнтэй амьтан юм. Фредерик бол Фрисиан үүлдрийн азарга. Түүний төрөл зүйл бараг устаж, үгүй болоход ойртсон – тийм ч учраас Фредерик илүү онцгой юм.

Бид та бүхэнд Фредерикийн уулга алдмаар гоо сайхныг харуулахаар шийдлээ. Танд гайхалтай санагдана гэдэгт эргэлзэхгүй байна.

Устах аюулаас аврагдсан үүлдэр

Гайхамшигтай энэ морь Фрисиан үүлдрийн азарга бөгөөд хэд хэдэн төрөл зүйл нь устаж, үгүй болсон үүлдэр юм. Аз болоход Фредерик анхны үр удмаа 2015 онд хорвоод үлдээсэн учраас түүний залгамжлал цааш үргэлжилнэ.

© Frederik the Great / Facebook

Арканзасын Озарк ууланд амьдардаг Агуу Фредерик бол интернетийн од бөгөөд хүн бүр түүний сэтгэл татам, урт намирсан дэл болон төгс булчинлаг биеийг хараад шагшин биширцгээдэг.

© Frederik the Great / Facebook

 

Алдартнуудаас дутахааргүй нэр хүндтэй азарга

Фредерикт 18-р зууны үеийн Пруссын хаант улсын Агуу Фредерикийн нэрийг өгчээ. Тэр одоо 19 настай бөгөөд 6 настай байхад нь Голландын фермээс импортолж авчирч байв. Тэр цагаас хойш энэ азарга “The Late Show with Stephen Colbert”-д оролцож, кинонд тоглох урилга хүртэл хүлээж авсан байна.

© Frederik the Great / Facebook

Энэ гайхалтай азаргыг Stacy Nazario гэгч эрхэм эзэмшдэг бөгөөд тэрээр уулсын дунд орших Фрисианы фермд амьдардаг ажээ. “Нөхөрсөг үлэмж биетэн” гэж бас түүнийг дууддаг бөгөөд дэлхийн эргэн тойрон дахь олон жуулчид түүнийг харахаар захиалга өгдөг гэнэ.

© Frederik the Great / Facebook

 

 

Фредерик сошиал медиагаар дамжуулан олон нийтэд нөлөөлөгч юм

Фредерикийг дэлхий дээрх хамгийн үзэсгэлэнтэй морь гэж хэлж болно. Түүнийг Фэйсбүүкт 100,000 хүн дагадаг бол, YouTube-д 28,000 хүн сувгийг нь дагадаг байна.

© Frederik the Great / Facebook

 

© Frederik the Great / Facebook

Та Фредерикийг үлгэрт гардаг морьтой адилхан гэдэгтэй санал нийлж байна уу? Таны бодлоор тэр үнэхээр дэлхий дээрх хамгийн үзэсгэлэнтэй морь мөн үү? Хариултаа сэтгэгдэл бичих хэсэгт үлдээгээрэй.

13
ГоёГоё
5
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Sandag Pvrevdorj

    Sandag Pvrevdorj

    2020/05/05 at 02:30

    vneheer vzesgelentei yumaa

  2. Oyunaa Sharav

    Oyunaa Sharav

    2020/05/05 at 08:20

    Ямар гоё юм бэ. 👍👍

  3. Цоомоо Цоомоо

    Цоомоо Цоомоо

    2020/05/05 at 08:30

    Үнэхээр сайхан азарга бна.Үр удам нь бүү тасраасай билээ.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *