Дараа нь амаа барьж харамсахгүйн тулд аяга таваг угаагчид хийж болохгүй гал тогооны 10 эд зүйл

0

Аяга таваг угаагч машин хүн төрөлхтний хамгийн хэрэглээ өндөртэй цахилгаан хэрэгсэл гэдэгтэй ямар ч гэрийн эзэгтэй санал нийлэх биз ээ. Гэхдээ зарим нэг гал тогооны хэрэгслийг гараараа угаахаас өөр аргагүй ажээ.

Чухам ямар эд зүйлийг аяга таваг угаагчид хийж болохгүйг бид судалж үзсэн юм.

1. Халуунаа барьдаг аяга

© Depositphotos.com

Халуунаа барьдаг аяганы гол бүрдэл – халуунаа алдахаас хамгаалсан давхар хана. Хэдхэн удаагийн угаалтаар энэ онцлог шинжийг нь гэмтээж болно. Тийм учраас аяган дээрх тэмдэглэгээг анхаарч хараарай, машинд угааж болох эсэхийг нь шалга. Эс бөгөөс аяганы гадна болон дотор ханын завсраар ус дүүрч болзошгүй. Орсон усыг буцааж гаргах боломжгүй тул халуунаа барьдаг аягыг зориулалтаар нь дахин ашиглах боломжгүй болно.

 

2. Цаасан наалттай шилэн сав

© Depositphotos.com

Шилэн сав, лааз эсвэл нунтаг хүнсний зүйл хийх зориулалттай хуванцар саван дээр наасан цаасан шошгыг гараараа хуулж авахааргүй бат бөх наасан байдаг. Гэхдээ өндөр хэм болон угаалгын хүчтэй бодисын нөлөөгөөр цаас амархан хуулардаг. Сайнаар бодоход аяга таваг угаагч машиныг цэвэрлэхэд хүрнэ: цаасны хэлтэрхий нь угаасан аяга, таваг болон машины хананд наалдаж хоцорно. Муугаар бодоход машин эвдэрнэ: цаас шүүлтүүрийг бөглөж машиныг жагсаалаас гаргана.

 

3. Xутга

© Depositphotos.com

Xутгыг аяга таваг угаагчид угаалаа гээд xутганы гадаад өнгө үзэмж муудахгүй. Харин маш хурдан иргүй болно. Тийм учраас xутгыг гараараа угаасан нь дээр, ялангуяа таны цуглуулгад мэргэжлийн тогоочийн сайн xутга байдаг бол ирлэхэд их хэцүү.

 

4. Ширмэн сав суулга

© Depositphotos.com

Түлэгдэж, наалдахаас хамгаалсан бүрхүүлтэй хайруулын таваг эрэлт хэрэгцээ ихтэй байгаа ч гэлээ ширмэн сав байр сууриа тавьж өгөхгүй л байгаа юм. Ширмэн саванд тосон давхарга байнга үлдэх ёстой – нэг ёсондоо хамгаалалтын үүрэг гүйцэтгэж өгдөг давхарга. Аяга таваг угаагч машин уг давхаргыг маш сайн угааж орхино, үүнээс болоод сав зэвэрч эхэлдэг. Ширмэн савны зэвийг амархан арилгаж болдоггүй юм.

 

5. Үрэгч

© Depositphotos.com

Жижигхэн үрэгчийг аяга таваг угаагчид хийгээд нэмэргүй, яаж ч хийсэн яг тэр чигээрээ бохир л гарч ирнэ. Жижигхэн нүхнүүдтэй учир усны урсгал хоолны үлдэгдэл болгоныг цэвэрлэх боломжгүй. Гал тогооны энэ хэрэгслийг гараараа угаахыг зөвлөж байна, зөөлөн үстэй сойзоор угаагаарай. Тэгээд ч үрэгчийн хурц хэсэг нь машиныг гэмтээж болзошгүй.

 

6. Зэс, хөнгөн цагаан сав суулга

© Depositphotos.com

Гоё хэлбэртэй зэс хоолны савнууд харахад чамин, гэхдээ гялалзуулахын тулд гараараа л угаах болно. Зэс эдлэлийг аяга таваг угаагчид хийж угаавал бүгд өнгөө алддаг. Хөнгөн цагааны хувьд ганцхан тохиолдолд л аяга таваг угаагчид хийж болно: анодоор өнгөлсөн хөнгөн цагаан. Эс бөгөөс хүчтэй угаалгын бодис нь хөнгөн цагаан хоолны савны өнгийг гундааж эсвэл бүр харлуулж ч мэдэх юм.

 

7. Мөнгөн хоолны хэрэглэл болон хуучны шаазан эдлэл

© Depositphotos.com

Мөнгөн эдлэлийнхээ гялалзсан өнгийг алдахыг хүсэхгүй байгаа бол аяга таваг угаагчид зэвэрдэггүй гангаас тусад нь хийгээрэй, мөн цитрусын орцгүй бодисоор угаах хэрэгтэй. Мөн аяга таваг угаагчид нимгэн, нарийн хийцтэй хуучны шаазан эдлэл хийх аюултай. Дизайны элемент – алтадсан, зураг зэрэг нь арилж мэднэ.

 

8. Түлэгдэж наалдахаас хамгаалсан бүрхүүлтэй эд зүйл

© Depositphotos.com

Түлэгдэж наалдахаас хамгаалсан бүрхүүлтэй хайруулын тавгийг гараараа угаах нь зөв, яагаад гэвэл аяга таваг угаагчид байнга угаагаад байвал хамгаалалтын бүрхүүл арилж эхэлдэг. Зарим нэг төрлийн хайруулын тавгийг аяга таваг угаагчид угааж болдог, эдгээр нь нэмэлт хамгаалалттай байдаг ажээ. Хэрвээ бүтээгдэхүүний танилцуулга дээр үүнийг дурдаагүй бол өөр дээрээ турших хэрэг байна уу даа.

 

9. Модон хэрэгсэл

© Depositphotos.com

Бүх модон хэрэгсэл, үүнд халбага, ганбанз, савх эсвэл тавгийг аяга таваг угаагчид хийж болохгүй. Ямар мод байхаас үл шалтгаалан өндөр хэмд хагарч болзошгүй юм. Модон эдлэлийг гараараа угаасан нь дээр, гэхдээ усанд удаан байлгахаас зaйлсхийгээрэй.

 

10. Битүү чанагчийн таг

© Depositphotos.com

Битүү чанагчийн тагийг аяга таваг угаагчид угаах нь хүнд аюултай байж болзошгүй. Халуун хэм, усны хүчтэй урсгал нь тагны хамгаалалтын механизмыг гэмтээх эрсдэлтэй. Үүний үр дагаварт өндөр даралтад ажиллах битүү чанагч нь үүргээ гүйцэтгэж чадахгүйд хүрнэ. Мөн аюулгүй байдлаасаа ч эрсдэлтэй.

Аяга таваг угаагч ашигласны дараа та ямар “хоxирол” амсаж байв?

2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Odontuya Sukhbaatar

    Odontuya Sukhbaatar

    2021/11/22 at 20:15

    Uugii Uugiinaa

  2. Odontuya Sukhbaatar

    Odontuya Sukhbaatar

    2021/11/22 at 20:15

    Odontungalag Tseveensuren

  3. Narmandah Sanaa Sanaa

    Narmandah Sanaa Sanaa

    2021/11/22 at 22:10

    хийж болох юм үлдэв үү..😅😅😅

  4. Şule Bozkurt

    Şule Bozkurt

    2021/11/23 at 05:44

    Bi bituu chanagchiin tag ugaah uneheer durgui, bainga mashind ugaadag. Bas naaldadgui togoo, tavgaa hiildeg buruu baijee. Bayrlalaa ❤️

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *