Зарим хүмүүсийн хувьд цоо шинэ мэдлэг болж чадахуйц, сонирхол татам 8 түүхэн баримт

0

Сургуулийн түүхийн хичээлээр Падме Амидалагийн хувцас хаанаас үүсэлтэй, эсвэл ахмад Болжмор Жек болон шорлог хоёр ямар холбоотой болохыг заадаг байсан бол илүү сонирхолтой хичээлд тооцогдох байсан биз ээ. Гэхдээ харамсалтай нь багш нарт академик цаг бага байдаг учраас сурагчдад үндсэн баримтуудыг л заахад хүрдэг юм.

Бид нэгэнт цагийн хязгааргүй тул сонирхолтой баримтуудыг танд хүссэнээрээ хүргэж чадна. Түүх – үнэхээр сонирхолтой сэдэв шүү.

Вавилоны цамхаг гэж үнэхээр байсан, гэхдээ яах гэж барьсныг нь хэн ч хэлж мэдэхгүй

© Pieter Breugel the Elder / The Tower of Babel / Kunsthistorisches Museum / Wikimedia Comons

Вавилоны цамхаг домог биш гэж эрдэмтэд үздэг. Уг байгууламжийн домог нь Эртний Месопотамын зиккурат гэх өндөр цамхаг-сүмийн барилгатай холбоотой юм. Ямар зорилгоор босгосон нь одоог болтол тодорхойгүй байна. Аварга том шаталсан барилга нь сүмийн үндэс байсан гэсэн таамаг төдий л зүйл яригддаг.

Хамгийн өндөр зиккурат нь Вавилонд байрлаж байсан бөгөөд Этеменанки гэдэг, өөрөөр хэлбэл “тэнгэр, газрыг холбох байшин” гэдэг утгатай. Домогт өгүүлснээр бол уг барилга 91 метр өндөртэй, гэхдээ эрдэмтэд уг барилгыг 66 метрээс өндөргүй гэсэн дүгнэлтэд хүрчээ.

 

Эртний Грекийн олимпын гүйлтийн төрлийн аваргууд орчин үеийн тамирчдаас 2 дахин удаан гүйдэг байжээ

© Hammer of the Gods27 / Wikimedia Commons

Марафон хүрэх замд босгосон Фидиппидийн хөшөө

Эртний үеийн хамгийн шилдэг, хамгийн авхаалж самбаатай тамирчин хүртэл орчин үеийн тамирчнаас удаан гүйдэг байжээ. Гүйлтийн тамирчин Фидиппид спортоор амьдралаа залгуулдаг байсан нэгэн. Тyлаанаас өмнө түүнийг Афинаас Спарт хүртэл мэдээ дамжуулахаар явуулжээ, тэр 240 км замыг бараг 2 хоногт туулсан байдаг. Энэ л хүн тyлааны ялалтын мэдээг афинчуудад хүргэж байсан түүхтэй. Нэг ёсондоо түүхэн дэх анхны марафон гүйлтийн тамирчин гэж хэлж болно.

Фидиппидийн амжилтад зориулж 1982 онд хөшөө босгож Спартатлон зохион байгуулах болсон – яг л Афинаас Спарт хүртэл зайд гүйх тэмцээн. Энэ замыг туулсан дээд амжилт нь 20 цаг 25 минутаар тэмдэглэгдэн үлдсэн юм, ер нь бол ялагч энэ замыг нэг өдөрт туулдаг уламжлалтай. Үүнээс дүгнэж үзэхэд орчин үеийн гүйлтийн тамирчид эртний грекийн тамирчдыг бодвол урт замын бараг хоёр дахин хурдан туулж байна.

 

Индианчууд Сибириэс Америкт ирсэн

© BACTUL / CC BY-SA 4.0 / Wikiedia Commons

Америкийн уугуул иргэд нь сибирьчүүд болж таарсан. Олон улсын археологи, палеогенетикийн бүлэг эрдэмтэд Байгалийн эрэг орчмын оршин суугчид болон индианчуудын ДНХ-г харьцуулж үзэхэд тэд эртний төрөл садангууд болох нь тогтоогдсон.

Үүнээс гадна, эртний сибирьчүүд ямар замыг туулж Шинэ Ертөнцөд очсоныг ч тодорхойлж гаргажээ: ойролцоогоор 23 мянган жилийн тэртээ сүүлчийн мөстлөгийн үеэр тэд Берингийн хоолойг хуурай газраар туулжээ. Ойролцоогоор 8 мянган жилийн турш тэд Камчаткад түр саатсан, олон зуун жилийн туршид тэдний үе удам салаалж Хойд Америкийн газар нутаг дээр амьдрах болсон байна.

 

Падме Амидалагийн хувцсыг “Star Wars” киноны найруулагч эртний монгол хатдын хувцсаас санаа авчээ

© Star Wars Episode II: Attack of the Clones / Lucasfilm Ltd., © Wikimedia Commons

Падме Амидала алс холын Галактикт амьдардаг, тэгэхээр Монголын дээдэс язгууртантай ямар ч холбоогүй баймаарсан. Гэхдээ киноны хувцас загвар зохион бүтээгчид үүнтэй санал нийлэхгүй байгаа юм. “Star Wars” киноны нэг хэсэг дээр Галактикийн сенатаас өөрийн улс орондоо туслахыг гуйхаар ирэхдээ өвөрмөц “даашинз”, урьд өмнө нь харж байгаагүй толгойн гоёлтой ирдэг.

Хувцасны дизайнерууд уг хувцаслалтыг дорнын соёлоос санаа авсан гэдгээ батлан хэлсэн. Падмегийн хувцас болон толгойн гоёл нь халх-монгол эхнэрийн хувцас. Уг киноны нэрээ нууцалсан нэгэн шүтэн бишрэгчийн бичсэнээр бол “монголчууд үсээ хонины тосоор тосолж үхрийн эвэр шиг болгон засдаг байсан. Энэ нь халх-монголчууд байгаль эх болон үхрийн хайрын дундаас гарсан үр удам гэдгээ баталж байгаа хэрэг. Тэдний үүсэл гарлын тухай домогт ийн өгүүлдэг” гэжээ.

Падмегийн толгойн гоёл нь “дaйчдын хатан хаан” гэсэн санааг илэрхийлсэн байж болох юм. Түүхэнд бичигдэж үлдсэн Монголын эзэнт гүрнийг удирдаж байсан үе үеийн эрэлхэг хаанууд их бий. Жишээ нь, Бөртэ бол Чингис хааны их хатан – тэрээр эр нөхрөө дэлхийг бaйлдан дагуулах аянд гарсан хойгуур улс эх орны асуудлыг чадварлаг шийдэж, удирдаж явдаг байжээ.

 

1816 онд Европт хавар болоогүй

© J. M. W. Turner / Dido Building Carthage aka The Rise of the Carthaginian Empire / Wikimedia Commons

“Dido Building Carthage aka The Rise of the Carthaginian Empire” уран зургийн нарны туяа нэг л этгээд. Магадгүй ийм бүүдгэр туяагаар зураач индонезийн Тамбор галт уулын дэлбэpэлтийг харуулах гэж зорьсон байж болох юм. 1815 оны 4 дүгээр сард байгалийн гамшигт үзэгдлийн улмаас агаар мандалд 100 куб.км гаруй үнс дэгджээ. Энэ нь дэлхий дахинаа цаг уурын өөрчлөлт гарахад нөлөөлсөн юм.

1816 оныг зунгүй жил гэдэг. Цаг агаарын ажиглалт хийж баримтжуулан тэмдэглэж эхэлснээс хойш хамгийн хүйтэн жилд тооцогддог. Дэлхий дахинаа хүйтэрсэн, тэр чигтээ ургац хурааж чадаагүй, мал сүрэг нь хорогдож, үйлдвэржилт зогсонги байдалд оржээ.

Хэт хүйтрэлийг эрдэмтэд дараах үзэгдэлтэй холбон тайлбарладаг – 1815 онд Индонезид болсон галт уулын дэлбэpэлт, мөн 1808-аас 1814 онуудад үргэлжилсэн томоохон галт уулын дэлбэpэлтүүдээс болжээ. Эдгээр нь агаарт үнсний хуримтлал бий болгосон, цаашлаад нарны туяа агаар мандлаар маш бага нэвтрэх болжээ.

Галт уулын үнс нь дэлхийн агаар мандалд тархахад хэдэн сарын хугацаа өнгөрсөн тул 1815 онд Европт төдийлөн өөрчлөлт мэдэгдээгүй өнгөрчээ. Харин 1816 оны 3 дугаар сараас дулааны улирал эхэлсэн ч өвлийн улирал шиг хүйтэн хэвээр байв. 4 болон 5 дугаар саруудад аадар, усархаг бороо их орсон мэдээ тэмдэглэгдэн үлдсэн байна. 6 болон 7 дугаар саруудад Америкт хүйтэн өдрүүд тасарсангүй. Нью-Йорк, Шинэ Англид цас орсон удаатай. Германд хэд хэдэн удаа хүчтэй цасан шуурга болсон, олон гол, нуур эргээ халин үерлэжээ. Шведэд сар болгон цас унаж байсан байна.

 

Зэрлэг эрдэнэ шиш гэж байгаагүй

© John Doebley / Wikimedia Commons

Эрдэнэ шиш зэрлэг байгальд дэлхийн хаана ч ургадаггүй. Уг ногоог 10 гаруй мянган жилийн тэртээ индианчууд Мексикт ургадаг теосинте гэх ургамлаас гарган авчээ. Одоо энэ хоёр ургамалд төстэй зүйл юу ч байхгүй, гэхдээ ДНХ-ийн хувьд ихэр. Америкийн уугуул иргэдийн хувьд эрдэнэ шиш нь үндсэн хоол хүнс болж байв. Христофор Колумб индианчуудын энэ амттаныг Европт авчирсан. Цаашлаад судлаачид, худалдаачид эрдэнэ шишийг дэлхийд түгээхэд хувь нэмрээ оруулжээ.

 

Англид хөлбөмбөг xориотой байсан

© Unknown author / Wikimedia Commons

Хөлбөмбөг Европт маш алдартай байжээ. Тэмцээн уралдаанд маш олон тооны баг тамирчид оролцдог, дүрэм ч гэж сүйдтэй юм байсангүй, тийм учраас өрсөлдөгч багийнхаа тамирчдыг гэмтээж бэртээх нь их. Лондонгийн худалдаачдын гомдлыг үндэслэн 1314 онд Английн Эдуард II хаан хөл бөмбөг тоглохыг xоригложээ. Зарлигийг зөpчсөн хүн шоpонд xоригдох ял эдэлнэ.

Үүнээс гадна, хөлбөмбөг нь нум сyм харваанаас холдуулж байна гэж улс гүрний эзэд үзсэн байна. Дундад зууны үед англи хүн болгон нум сyмыг гаргууд эзэмших ёстой байсан цаг. Эдуард III хааны зарлигийг Эдуард IV хаан үргэлжлүүлэн хэрэгжүүлсэн ч англичууд хөл бөмбөг өшиглөх цаг гаргасаар л байжээ.

 

Карибын далайн дээpэмчнийг шорлогны нэрээр нэрлэжээ

© Pirates of the Caribbean: Dead Men Tell No Tales / The Walt Disney Company

Карибын далайн дээpэмчдийг нэрлэх нэг нэршил –  буканьерууд. Яагаад гэвэл тэд махыг модон хүрээн дээр шарах дуртай улс байсан юм. Тэр модон хүрээг карибын уугуул иргэдийн хэлээр “букан” гэнэ. Энэ үгнээс “барбекю” гэдэг үг гарсан: испаничууд мах болгох үйл явцыг ингэж хэлдэг. Тиймээс домогт далайн дээpэмчид шорлогны нэртэй болж байгаа юм.

Түүхэн ямар баримт таны хувьд цоо шинэ зүйл байв?

15
Ха ХаХа Ха
5
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *