Сошиал хэрэглэгчид алмайрч байна: ээж нь 2 настай охиноо нилээдгүй үнэтэй Porsche машин дээрээ зураг зурахыг зөвшөөрчээ

0

Хятадын Weibo сошиал сүлжээнд хүүхдийн орчин үеийн хүмүүжлийн талаар хүчтэй хэлэлцүүлэг явагджээ. Нэгэн эмэгтэй хоёр настай охиныхоо уран зургийн авьяасыг гайхуулж гэр бүлийн Porsche машин дээр охиныхоо зурсан зургийг харуулжээ. Даанч магтаалын үгсийн оронд шүүмж хүртсэн байна.

i-scmp.com

Хубэй мужийн Ухань хотод амьдардаг Мао гэх эмэгтэй сошиал сүлжээгээр бяцхан охиноо зураг зурах тун дуртай, гэртээ байдаг зургийн самбар дээр байнга зураг зурдаг гэж хуваалцжээ. Охиндоо уран бүтээлийн илүү том орон зай, урам зориг өгөхийн тулд ээж нь охиноо гэрийнхээ дор байрлах автомашины зогсоол дээр авчирч арилдаг будгаар гэр бүлийнхээ машин дээр зураг зурахыг нь зөвшөөрчээ.

i-scmp.com

Охин цагаан өнгийн машин дээр төрөл бүрийн өнгөөр амьтан, жимс, янз бүрийн хээ хуар зуржээ. Мөн машины хаалган дээр гарын алганы хээгээ өнгө өнгөөр нь үлдээсэн байна.

“Миний охины хувьд машин дээр зураг зурах нь шинэ туршлага боллоо. Тэр зураг зурах газраа л өөрчилсөн хэрэг. Тэр дуртай нь аргагүй энд тоглосон шүү. Porsche машин томчуудын хувьд үнэтэй байж болох юм, харин хоёр настай хүүхдийн хувьд энэ бол ердийн л машин” гэж ээж нь хэлжээ.

Дараа нь охинтойгоо нийлж машин дээр зурсан зургаа угааж цэвэрлэсэн байна.

i-scmp.com

Weibo-гийн ихэнх хэрэглэгчид хүмүүжлийн энэ аргыг үнэлээгүй буюу ийм үнэтэй машин дээр жоохон хүүхдээр зураг зуруулах нь зохимжгүй гэж шүүмжилжээ. “Хүүхэд харсан машин болгон дээрээ зураг зурах гээд байдаг болбол яах уу?” гэж нэг нь сэтгэгдлээ бичсэн харагдана. “Магадгүй энэ охин төрөлхийн зураач байж болох юм. Гэхдээ дурын машин дээр зургаа зураад байвал, тэр бүү хэл өөрийнхөө машин дээр байсан ч хамаагүй – энэ нь бусдад өгөх буруу л дохио болно” гэж бас нэг нь шүүмжилсэн байна.

Бас ээжийн талд зогссон хүн ч цөөнгүй: “Өөрийнхөө машин дээр зураг зурахаар юу нь болохгүй байгаа юм бэ? Тэднийг шүүмжлээд байгаа хүмүүст өөр хийх ажил байхгүй юм уу, хаашаа юм”. “Энэ бол хүмүүжлийн сайхан арга байна. Ээж нэг дор хоёр туулай бyyдчихлаа: хүүхдийн сонирхлыг хөгжүүлэх бас гайхалтай туршлага суулгаж чаджээ”.

i-scmp.com

Мао охинтойгоо хүмүүжлийн шинж чанартай яриа өрнүүлснээ ч хуваалцжээ: бусдын машин дээр томчуудын зөвшөөрөлгүй огт зурж болохгүйг хэлж ойлгуулсан байна.

Уншигч таны хувьд ээж, охин хоёрын үйл явдал дээр ямар бодолтой байна даа?

28
БахархмаарБахархмаар
6
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *