Туршлагатай сантехникч угаалгын капсулын буруу хэрэглээ нь угаалгын машиныг хэрхэн эвдэх аюултайг хэлж өглөө

0

Би угаалгын капсулыг хэрэглэдэг болоод удаж байна. Хэрэглэхэд маш амар бас илүү үр дүнтэй юм шиг санагддаг. Манай гэр бүлийн найз нэгэн туршлагатай сантехникч залуу гэмгүй харагдах энэхүү капсул угаалгын машиныг гэмтэлд хүргэж болохыг хэлж өглөө. Энэ тухай угаалгын капсулын савлагаан дээр бичээгүй байдаг.

© Depositphotos

Угаалгын капсулыг хэрхэн зөв ашиглах тухай та бүхэндээ хүргэж байна.

 

Угаалгын капсул

Капсулд байгаа шингэнд ямар нэгэн аюул байхгүй. Энэ нь ердийн л нэг угаалгын шингэн. Харин усанд уусдаг материалаар хийсэн капсул л угаалгын машин эвдрэх шалтгаан болно. Энэ капсулын хальс тэр болгон бүрэн уусдаггүй. Хальсны үлдэгдэл хувцас, угаалгын машины хананд үлдэх нь бий.

© Depositphotos

Хувцсанд наалдсан хальс амархан арилахгүй төдийгүй багагүй асуудал үүсгэнэ. Угаалгын машинд эвгүй үнэр бий болгоод зогсохгүй усны хоолойг ч бөглөх аюултай. Үүнээс болж эвдэрсэн хэдэн арван угаалгын машин засаж байснаа сантехникч найз маань хэлсэн юм. Түүний зассан угаалгын машинуудын ихэнх нь бүрэн хайлаагүй капсулын хальсандаа бөглөрсөн байжээ. Иймхэн өчүүхэн зүйлээс болж хүмүүс их хэмжээний мөнгөөр хохирч байна.

© Depositphotos

 

Яах ёстой вэ?

Хариулт нь тодорхой юм шиг санагдана – угаалгын капсул л хэрэглэхээ больчих. Гэхдээ эрс татгалзах хэрэггүй гэмээр санагдана. Капсул – маш сайн бодис. Хамгийн чухал нь зөв хэрэглэж сурах хэрэгтэй. Нэгдүгээрт, савлагаан дээрх танилцуулгатай сайн танилц. Ямар хэмд ашиглах ёстойг нарийн заагаад өгсөн байгаа. Усны бага хэмээс болоод л капсулын хальс бүрэн уусахгүй байгаа юм шүү дээ.

© Depositphotos

Зааварчилгааг унших юм бол 30-аас багагүй хэмийн усанд ашиглахыг ойлгоно. Угаалга 1 цаг орчим үргэлжилнэ. Богино горим дээр буюу 15-хан минутаар угаах нь хангалтгүй. Энэ хугацаанд капсулын хальс бүрэн уусаж дуусахгүй. “Гар угаалга” эсвэл “гамтай угаалга” горимыг сонгоно. Энэ тохиолдолд хувцас ч тэр, угаалгын машин ч гэмтэхгүй.

Мөн угаалгын капсулаар угаахдаа угаалгын машиныг дүүртэл нь хувцас хийхээс зайлсхийгээрэй. Капсул хувцасны завсар хавчуулагдаж бүрэн гүйцэд уусахгүй байх магадлал өндөр. Дараа нь хувцаснаас капсулын уусаагүй хальсыг цэвэрлэх давхар ажил гарна. Дахиад угаах тохиолдолд надад гарч байсныг ч хэлэх үү.

© Depositphotos

 

Угаалгын капсулыг ер нь хэрэглэх нь зөв үү?

Угаалгын капсул хэрэглэх нь тийм ч буруу зүйл биш. Толбыг илүү их хүч зарахгүйгээр амархан арилгаж болдог. Учир нь капсулд үр дүнтэй цэвэрлэгээ хийх ангижруулагч агуулагддаг ажээ. Гэхдээ зөв хэрэглэж сурах хэрэгтэй. Үйлдвэрлэгчийн савлагаан дээр танилцуулсан энэ бүх дүрмүүдийг баримталж чадвал ямар ч асуудал үүсэхгүй.

© Depositphotos

Ердийн нунтгаар угааж байхад ч бас буруудахгүй. Яагаад гэвэл бүх зүйлийг удаан горимоор, өндөр хэмийн усанд угааж болохгүй шүү дээ. Гүн цэвэрлэгээ хэрэгтэй үед л капсул хэрэглэх нь илүү тохиромжтой. Энэхүү зөвлөгөө угаалгын машины засварт дэмий үрэх таны мөнгийг хэмнэхэд тусална гэж найдаж байна.

6
БахархмаарБахархмаар
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *